João 10
Mongolian King James Version (MONKJV) vs NAA
1 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хонины хашаа руу хаалгаар нь ордоггүй харин өөр замаар авирдаг тэр хүн бол хулгайч бас дээрэмчин мөн.
1 — Em verdade, em verdade lhes digo: quem não entra no curral das ovelhas pela porta, mas sobe por outro lugar, esse é ladrão e salteador.
2 Харин хаалгаар нь ордог хүн бол хонины хоньчин билээ.
2 Aquele, porém, que entra pela porta, esse é o pastor das ovelhas.
3 Хаалгач түүнд нээж өгдөг. Мөн хонь түүний дуу хоолойг сонсдог. Тэгээд тэрбээр хонио нэрээр нь дуудаж улмаар тэднийг дагуулан гардаг.
3 Para este o porteiro abre, as ovelhas ouvem a sua voz, ele chama as suas próprias ovelhas pelo nome e as conduz para fora.
4 Тэгээд тэр хонио гаргачихаад тэдний өмнө явдаг бөгөөд хонь түүнийг дагадаг. Учир нь тэд түүний дуу хоолойг мэддэг.
4 Depois de levar para fora todas as que lhe pertencem, vai na frente delas, e elas o seguem, porque reconhecem a voz dele.
5 Түүнчлэн тэд үл таних хүнийг дагахгүй харин ч түүнээс зугтана. Учир нь тэд үл таних хүмүүсийн дуу хоолойг мэддэггүй гэв.
5 Mas de modo nenhum seguirão o estranho; pelo contrário, fugirão dele, porque não conhecem a voz dos estranhos.
6 Есүс тэдэнд энэ зүйрлэлийг ярьсан боловч түүний өөрсдөд нь ярьсан зүйлс юу байсныг тэд ойлгосонгүй.
6 Jesus fez esta comparação, mas eles não compreenderam o sentido daquilo que ele falava.
7 Дараа нь Есүс дахиад тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Би бол хонины тэрхүү хаалга.
7 Então Jesus disse mais uma vez:
8 Миний өмнө ирсэн тэд бүгд хулгайчид бас дээрэмчид юм. Гэсэн ч тэднийг хонь сонсоогүй.
8 Todos os que vieram antes de mim são ladrões e salteadores, mas as ovelhas não lhes deram ouvidos.
9 Би бол тэрхүү хаалга. Хэрэв хэн нэгэн надаар дамжин дотогш орвол аврагдана. Тэгээд орж бас гарч улмаар бэлчээр олох болно.
9 Eu sou a porta. Se alguém entrar por mim, será salvo; entrará, sairá e achará pastagem.
10 Хулгайч хулгайлах мөн алах бас устгах гэхээс өөрөөр ирдэггүй. Би тэднийг амьдралтай улмаар илүү бялхсан амьдралтай байлгахын тулд ирж байна.
10 O ladrão vem somente para roubar, matar e destruir; eu vim para que tenham vida e a tenham em abundância.
11 Би бол тэрхүү сайн хоньчин. Сайн хоньчин хониныхоо төлөө амиа өгдөг.
11 — Eu sou o bom pastor. O bom pastor dá a vida pelas ovelhas.
12 Харин чоно ирж байгааг хоньчин нь бус хөлсний хүн харвал хонь өөрийнх нь биш болохоор хонийг орхиод зугтдаг. Тэгэхэд чоно хонийг барьж улмаар тэднийг тарааж бутраадаг.
12 O mercenário, que não é pastor, a quem não pertencem as ovelhas, vê o lobo chegando, abandona as ovelhas e foge; então o lobo as arrebata e dispersa.
13 Тэгээд хөлсний хүн зугтаадаг. Яагаад гэвэл тэр хөлсний хүн бөгөөд хонины төлөө санаа тавьдаггүй.
13 O mercenário foge, porque é mercenário e não se importa com as ovelhas.
14 Би бол тэрхүү сайн хоньчин бөгөөд өөрийнхийгөө мэддэг. Мөн минийх ч намайг мэддэг.
14 Eu sou o bom pastor. Conheço as minhas ovelhas, e elas me conhecem,
15 Эцэг намайг мэддэг шиг би ч бас Эцэгийг мэддэг. Мөн би амиа хониныхоо төлөө тавьж өгч байна.
15 assim como o Pai me conhece, e eu conheço o Pai; e dou a minha vida pelas ovelhas.
16 Түүнчлэн надад өөр хонь бий. Тэд бол энэ хашааных биш. Би тэднийг ч бас авчрах ёстой бөгөөд тэд миний дуу хоолойг сонсох болно. Улмаар нэг сүрэг, нэг хоньчин байх болно.
16 Ainda tenho outras ovelhas, não deste aprisco. Preciso trazer também estas. Elas ouvirão a minha voz e, então, haverá um só rebanho e um só pastor.
17 Тийм учраас Эцэг минь намайг хайрладаг. Яагаад гэвэл би амиа дахин хүлээн авахын тулд үүнийг тавьж өгч байна.
17 Por isso, o Pai me ama, porque eu dou a minha vida para recebê-la outra vez.
18 Үүнийг хэн ч надаас авахгүй. Харин би өөрөөсөө үүнийг тавьж өгч байна. Үүнийг тавьж өгөх эрх мэдэл надад бий. Бас үүнийг дахин авах эрх мэдэл надад бий. Энэ тушаалыг би Эцэгээсээ хүлээж авсан гэв.
18 Ninguém tira a minha vida; pelo contrário, eu espontaneamente a dou. Tenho autoridade para entregá-la e também para reavê-la. Este mandato recebi de meu Pai.
19 Тийнхүү энэ үгсээс болоод Жүүдүүдийн дунд дахин хагарал бий болжээ.
19 Por causa dessas palavras, houve nova divisão entre os judeus.
20 Гэтэл тэднээс олон нь, Тэр чөтгөртэй бас солиотой. Та нар юунд түүнийг сонсоно вэ? гэлээ.
20 Muitos deles diziam: — Ele tem demônio e enlouqueceu. Por que vocês ouvem o que ele diz?
21 Бусад нь, Эдгээр нь чөтгөртэй хүний үгс биш. Чөтгөр сохор хүний нүдийг нээж чадна гэж үү? гэлцэв.
21 Outros diziam: — Este modo de falar não é de endemoniado. Será que um demônio pode abrir os olhos aos cegos?
22 Эдүгээ Иерусалимд шинэчлэн сэргээсний баяр болжээ. Тэгэхэд өвөл байсан юм.
22 Celebrava-se em Jerusalém a Festa da Dedicação. Era inverno.
23 Улмаар Есүс сүмд Соломооны сүүдрэвчээр алхав.
23 Jesus passeava no templo, no Pórtico de Salomão.
24 Тэр үед Жүүдүүд түүнийг тойрч зогсоод түүнд, Та хэр удаан биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв та мөнөөх Христ юм бол бидэнд тодорхой хэлээч гэлээ.
24 Então os judeus o rodearam e disseram: — Até quando você nos deixará nesse suspense? Se você é o Cristo, diga francamente.
25 Есүс тэдэнд, Би та нарт хэлсэн. Тэгэхэд та нар итгээгүй. Эцэгийнхээ нэрээр миний хийдэг тэдгээр ажлууд нь миний тухай гэрчилдэг.
25 Jesus respondeu:
26 Харин миний та нарт хэлсэнчлэн та нар бол миний хониноос биш учраас та нар итгэдэггүй.
26 Mas vocês não creem, porque não são das minhas ovelhas.
27 Миний хонь дуу хоолойг минь сонсдог. Мөн би тэднийг мэддэг. Бас тэд намайг дагадаг.
27 As minhas ovelhas ouvem a minha voz; eu as conheço, e elas me seguem.
28 Би тэдэнд мөнхийн амьдрал өгдөг. Тэгээд тэд хэзээ ч мөхөхгүй мөн хэн ч тэднийг миний гараас булааж авахгүй.
28 Eu lhes dou a vida eterna; jamais perecerão, e ninguém as arrebatará da minha mão.
29 Миний Эцэг бол бүхнээс илүү агуу. Тэр тэднийг надад өгсөн. Мөн хэн ч тэднийг миний Эцэгийн гараас булааж чадахгүй.
29 Aquilo que meu Pai me deu é maior do que tudo, e da mão do Pai ninguém pode arrebatar.
30 Би болон Эцэг нэг юм гэж хариулав.
30 Eu e o Pai somos um.
31 Тэгэхэд нь Жүүдүүд түүн рүү чулуудахаар чулуунуудыг дахин авлаа.
31 Os judeus mais uma vez pegaram pedras com a intenção de apedrejá-lo.
32 Есүс тэдэнд, Би та нарт Эцэгээсээ олон сайн үйлсийг харуулсан. Та нар тэр үйлсүүдийн алиных нь төлөө над руу чулуудах гээ вэ? гэж хариулжээ.
32 Mas Jesus lhes disse:
33 Жүүдүүд түүнд, Сайн үйлсийн төлөө бус, харин чи хүмүүн байтлаа өөрийгөө Шүтээн болгож байгаа учраас шүтээнийг доромжлохуйгаас болоод чам руу чулуудъя гэж хариулав.
33 Os judeus responderam: — Não é por obra boa que queremos apedrejá-lo, e sim por causa da blasfêmia. Pois, sendo você apenas um homem, está se fazendo de Deus.
34 Есүс тэдэнд, Танай хуулинд, Та нар бол шүтээнүүд гэж би хэлсэн хэмээн бичигдээгүй гэж үү?
34 Jesus disse:
35 Хэрэв Шүтээний үг өөрсдөд нь ирсэн тэр хүмүүсийг шүтээнүүд гэж тэр дуудсан юм бол бас бичвэр зөрчигдөж чадахгүй.
35 Se ele chamou deuses àqueles a quem foi dirigida a palavra de Deus — e a Escritura não pode falhar —,
36 Эцэгийн ариусган тусгаарлаж, дэлхий рүү илгээсэн хүн би, Би бол Шүтээний Хүү гэж хэлсэн учраас та нар, Чи шүтээнийг доромжилж байна гэж байна уу?
36 então como vocês dizem que aquele que o Pai santificou e enviou ao mundo está blasfemando, só porque declarei que sou Filho de Deus?
37 Хэрэв би Эцэгийнхээ ажлуудыг хийхгүй байгаа юм бол надад бүү итгэ.
37 Se não faço as obras do meu Pai, não acreditem em mim.
38 Харин би хийж байгаа юм бол та нар надад итгэхгүй ч гэсэн ажлуудад итгэ. Тэгвэл миний дотор Эцэг мөн түүний дотор би байдаг гэдгийг та нар мэдэж бас итгэх болно гэлээ.
38 Mas, se faço, e vocês não creem em mim, creiam pelo menos nas obras, para que vocês possam saber e compreender que o Pai está em mim e que eu estou no Pai.
39 Тиймээс тэд түүнийг барих гэж дахин эрмэлзэв. Гэвч тэр тэдний гараас зугтаад
39 Então tentaram outra vez prendê-lo, mas ele se livrou das mãos deles.
40 улмаар Иорданаас цааш, Иоаннисийн анх баптизм хийсэн газар луу дахин явлаа. Тэгээд тэндээ байв.
40 Novamente Jesus se retirou para além do Jordão, para o lugar onde João batizava no início; e ali permaneceu.
41 Тэгэхэд түүн дээр олон хүн ирлээ. Улмаар тэд, Иоаннис ямар ч гайхамшиг бүтээгээгүй. Харин энэ хүний талаар Иоаннисийн ярьсан бүх зүйл үнэн байжээ гэлцлээ.
41 E muitos iam até ele e diziam: — João não fez nenhum sinal, mas tudo o que ele disse a respeito deste homem era verdade.
42 Тэгээд тэнд олон хүн түүнд итгэжээ.
42 E naquele lugar muitos creram nele.
Atalhos do teclado
- Capítulo anterior←
- Próximo capítulo→
- Versículo anteriork
- Próximo versículoj
- Limpar seleçãoEsc
- Esta ajuda?
Estude este capítulo no WhatsApp
Peça à IA da Bíblia Fala para explicar João 10, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.