Mateus 25
Mongolian King James Version (MONKJV) vs ARA
1 Тийнхүү тэнгэрийн хаанчлал нь сүйт залуутайгаа уулзахаар дэнлүүнүүдээ авч явсан онгон арван бүсгүйтэй адилтгагдана.
1 Então, o reino dos céus será semelhante a dez virgens que, tomando as suas lâmpadas, saíram a encontrar-se com o noivo.
2 Харин тэдний тав нь ухаалаг, тав нь мунхаг ажээ.
2 Cinco dentre elas eram néscias, e cinco, prudentes.
3 Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа өөрсдөдөө тос авсангүй.
3 As néscias, ao tomarem as suas lâmpadas, não levaram azeite consigo;
4 Харин ухаалгууд нь дэнлүүтэйгээ хамт савтай тосоо авчээ.
4 no entanto, as prudentes, além das lâmpadas, levaram azeite nas vasilhas.
5 Сүйт залууг хожимдох зуур тэд бүгд нойрмоглон унтав.
5 E, tardando o noivo, foram todas tomadas de sono e adormeceram.
6 Гэтэл шөнө дунд, Ажигтун, сүйт залуу ирж байна. Түүнтэй уулзахаар гарцгаа гэх хашгираан гарчээ.
6 Mas, à meia-noite, ouviu-se um grito: Eis o noivo! Saí ao seu encontro!
7 Тэгтэл мөнөөх онгон бүсгүйчүүд бүгд босоод, дэнлүүнүүдээ янзаллаа.
7 Então, se levantaram todas aquelas virgens e prepararam as suas lâmpadas.
8 Харин мунхгууд нь ухаалгууддаа, Бидэнд тосноосоо өгөөч. Учир нь бидний дэнлүүнүүд бөхөж байна гэв.
8 E as néscias disseram às prudentes: Dai-nos do vosso azeite, porque as nossas lâmpadas estão-se apagando.
9 Гэтэл ухаалгууд нь, Та нарт байтугай бидэнд ч хүрэлцэхгүй нь. Харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөдөө худалдаж авсан нь дээр гэж хариуллаа.
9 Mas as prudentes responderam: Não, para que não nos falte a nós e a vós outras! Ide, antes, aos que o vendem e comprai-o.
10 Тэгээд худалдаж авахаар тэднийг явсан хойгуур сүйт залуу ирсэн бөгөөд бэлэн байсан нь түүнтэй хамт хуриманд оржээ. Тийнхүү хаалга хаагдав.
10 E, saindo elas para comprar, chegou o noivo, e as que estavam apercebidas entraram com ele para as bodas; e fechou-se a porta.
11 Гэтэл дараа нь нөгөө онгон бүсгүйчүүд бас ирж, Эзэн, Эзэн, бидэнд нээгээч гэв.
11 Mais tarde, chegaram as virgens néscias, clamando: Senhor, senhor, abre-nos a porta!
12 Харин тэр хариулж, Үнэхээр би та нарт хэлье. Би та нарыг мэдэхгүй гэжээ.
12 Mas ele respondeu: Em verdade vos digo que não vos conheço.
13 Тийм учраас сонор сэргэг байгтун. Яагаад гэвэл та нар хүмүүний Хүүгийн ирэх тэр өдөр бас цагийг ч мэдэхгүй.
13 Vigiai, pois, porque não sabeis o dia nem a hora.
14 Учир нь тэнгэрийн хаанчлал бол өөрийнхөө боолуудыг дуудан, хөрөнгөө тэдэнд даатгаад, холын улс руу аялж буй нэгэн эртэй адил юм.
14 Pois será como um homem que, ausentando-se do país, chamou os seus servos e lhes confiou os seus bens.
15 Тийнхүү тэр хүн бүрт чадварынх нь дагуу нэгэнд нь таван талант нөгөөд нь хоёр бас өөр нэгэнд нь нэгийг өгөв. Тэгээд шууд аялалдаа гарлаа.
15 A um deu cinco talentos, a outro, dois e a outro, um, a cada um segundo a sua própria capacidade; e, então, partiu.
16 Улмаар таван талант авсан нь явж, түүгээр худалдаа хийгээд, таван талант илүү олжээ.
16 O que recebera cinco talentos saiu imediatamente a negociar com eles e ganhou outros cinco.
17 Мөн үүнчлэн хоёрыг авсан нь бас хоёрыг илүү олжээ.
17 Do mesmo modo, o que recebera dois ganhou outros dois.
18 Харин нэгийг авсан нь явж газар ухаад, эзнийхээ мөнгийг нуулаа.
18 Mas o que recebera um, saindo, abriu uma cova e escondeu o dinheiro do seu senhor.
19 Тэгээд урт хугацааны дараа тэдгээр боолын эзэн ирж, тэдэнтэй тооцоо боджээ.
19 Depois de muito tempo, voltou o senhor daqueles servos e ajustou contas com eles.
20 Тэгэхэд таван талант хүлээн авсан нь илүү таван талантыг авч ирээд, Эзэн, та надад таван талант даатгасан. Ажигтун, би үүнээс гадна таван талант илүү оллоо гэв.
20 Então, aproximando-se o que recebera cinco talentos, entregou outros cinco, dizendo: Senhor, confiaste-me cinco talentos; eis aqui outros cinco talentos que ganhei.
21 Тэгтэл эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо. Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа. Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё. Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ.
21 Disse-lhe o senhor: Muito bem, servo bom e fiel; foste fiel no pouco, sobre o muito te colocarei; entra no gozo do teu senhor.
22 Мөн хоёр талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та надад хоёр талант даатгасан. Ажигтун, би үүнээс гадна хоёр талант илүү оллоо гэв.
22 E, aproximando-se também o que recebera dois talentos, disse: Senhor, dois talentos me confiaste; aqui tens outros dois que ganhei.
23 Эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо. Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа. Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё. Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ.
23 Disse-lhe o senhor: Muito bem, servo bom e fiel; foste fiel no pouco, sobre o muito te colocarei; entra no gozo do teu senhor.
24 Тэгтэл нэг талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та бол тариагүй газраасаа хурааж мөн цацаагүй газраасаа цуглуулдаг хатуу хүн гэдгийг би мэдэж байсан.
24 Chegando, por fim, o que recebera um talento, disse: Senhor, sabendo que és homem severo, que ceifas onde não semeaste e ajuntas onde não espalhaste,
25 Тиймээс би айгаад явж, таны талантыг газарт нуусан. Хараач, таных энэ байна гэв.
25 receoso, escondi na terra o teu talento; aqui tens o que é teu.
26 Тэгтэл эзэн нь хариулж, түүнд, Хорон муу, залхуу боол чи, тариагүй газраасаа хурааж, цацаагүй газраасаа цуглуулдгийг минь мэдэж байсан юм байж.
26 Respondeu-lhe, porém, o senhor: Servo mau e negligente, sabias que ceifo onde não semeei e ajunto onde não espalhei?
27 Тийм аваас чи мөнгийг минь мөнгө хүүлэгчдэд өгөх ёстой байсан. Тийнхүү би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байлаа.
27 Cumpria, portanto, que entregasses o meu dinheiro aos banqueiros, e eu, ao voltar, receberia com juros o que é meu.
28 Иймд түүнээс талантыг нь аваад, арван таланттайд өг.
28 Tirai-lhe, pois, o talento e dai-o ao que tem dez.
29 Учир нь юм байгаа хүн болгонд өгөгдөж тэрээр бялхана. Харин юм байхгүй нэгнээс байгаа нь хүртэл авагдана.
29 Porque a todo o que tem se lhe dará, e terá em abundância; mas ao que não tem, até o que tem lhe será tirado.
30 Тиймээс та нар ашиггүй энэ боолыг гаднах харанхуй руу хая. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.
30 E o servo inútil, lançai-o para fora, nas trevas. Ali haverá choro e ranger de dentes.
31 Хүмүүний Хүү сүр жавхаан дундаа ирэх бөгөөд түүнтэй хамт бүх ариун элч ирнэ. Тэр үед тэрбээр сүр жавхааныхаа хаан суудалд заларна.
31 Quando vier o Filho do Homem na sua majestade e todos os anjos com ele, então, se assentará no trono da sua glória;
32 Мөн бүх үндэстэн түүний өмнө цуглуулагдана. Тэгээд хоньчин хонио ямаанаас тусгаарлахын адил тэр тэднийг нэгийг нь нөгөөгөөс тусгаарлана.
32 e todas as nações serão reunidas em sua presença, e ele separará uns dos outros, como o pastor separa dos cabritos as ovelhas;
33 Улмаар хонийг баруун гар талдаа харин ямааг зүүн талдаа байрлуулна.
33 e porá as ovelhas à sua direita, mas os cabritos, à esquerda;
34 Тэр үед Хаан баруун гар талынхандаа, Ирэгтүн, Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, дэлхийн сууриас та нарт зориулан бэлтгэсэн хаанчлалыг өвлөж авагтун.
34 então, dirá o Rei aos que estiverem à sua direita: Vinde, benditos de meu Pai! Entrai na posse do reino que vos está preparado desde a fundação do mundo.
35 Учир нь би өлсөж байсан. Тэгэхэд та нар надад хоол өгсөн. Би цангаж байсан. Тэгэхэд та нар намайг ундаалсан. Би харийн хүн байсан. Тэгэхэд та нар намайг оруулсан.
35 Porque tive fome, e me destes de comer; tive sede, e me destes de beber; era forasteiro, e me hospedastes;
36 Би нүцгэрсэн. Тэгэхэд та нар намайг хувцасласан. Би өвчтэй байсан. Тэгэхэд та нар намайг эргэсэн. Би шоронд байсан. Тэгэхэд та нар над руу ирсэн гэнэ.
36 estava nu, e me vestistes; enfermo, e me visitastes; preso, e fostes ver-me.
37 Тэр үед зөв хүмүүс түүнд, Эзэн, хэзээ өлсгөлөн байхыг тань хараад бид хооллосон юм бэ? Эсвэл цангахад тань ундаалсан юм бэ?
37 Então, perguntarão os justos: Senhor, quando foi que te vimos com fome e te demos de comer? Ou com sede e te demos de beber?
38 Мөн хэзээ харийн хүн байхыг тань хараад бид оруулсан юм бэ? Эсвэл нүцгэн байхад тань хувцасласан юм бэ?
38 E quando te vimos forasteiro e te hospedamos? Ou nu e te vestimos?
39 Мөн хэзээ таныг өвчтэй эсвэл шоронд байхыг хараад бид тан руу очсон юм бэ? гэж хариулна.
39 E quando te vimos enfermo ou preso e te fomos visitar?
40 Тэгэхэд Хаан тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Та нар миний энэ ахан дүүсийн хамгийн дорд нэгэнд үйлдсэн тэр хэрээрээ надад үйлдсэн хэрэг гэж хариулна.
40 O Rei, respondendo, lhes dirá: Em verdade vos afirmo que, sempre que o fizestes a um destes meus pequeninos irmãos, a mim o fizestes.
41 Дараа нь бас тэрбээр зүүн гар талынхандаа, Надаас зайл хараагдагсад аа, элээ болон түүний элч нарт зориулж бэлдсэн мөнхийн гал руу ор.
41 Então, o Rei dirá também aos que estiverem à sua esquerda: Apartai-vos de mim, malditos, para o fogo eterno, preparado para o diabo e seus anjos.
42 Учир нь би өлсөж байсан. Тэгэхэд та нар надад хоол өгөөгүй. Би цангаж байсан. Тэгэхэд та нар намайг ундаалаагүй.
42 Porque tive fome, e não me destes de comer; tive sede, e não me destes de beber;
43 Би харь хүн байсан. Тэгэхэд та нар намайг оруулаагүй. Би нүцгэрсэн. Тэгэхэд та нар намайг хувцаслаагүй. Өвчтэй бас шоронд байсан. Тэгэхэд та нар намайг эргээгүй гэнэ.
43 sendo forasteiro, não me hospedastes; estando nu, não me vestistes; achando-me enfermo e preso, não fostes ver-me.
44 Тэгэхэд нь тэд бас түүнд, Эзэн, хэзээ өлссөн эсвэл цангасан эсвэл харь хүн эсвэл нүцгэн эсвэл өвчтэй эсвэл шоронд байхыг тань хараад бид танд үйлчлээгүй юм бэ? гэж хариулна.
44 E eles lhe perguntarão: Senhor, quando foi que te vimos com fome, com sede, forasteiro, nu, enfermo ou preso e não te assistimos?
45 Тэр үед тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Та нар эдгээрийн хамгийн дорд нэгэнд үүнийг үйлдээгүй тэр хэрээрээ надад үйлдээгүй хэрэг гэж хариулна.
45 Então, lhes responderá: Em verdade vos digo que, sempre que o deixastes de fazer a um destes mais pequeninos, a mim o deixastes de fazer.
46 Тиймээс энэ хүмүүс мөнхийн шийтгэл рүү, харин зөв хүмүүс мөнхийн амьдрал руу явна.
46 E irão estes para o castigo eterno, porém os justos, para a vida eterna.
Atalhos do teclado
- Capítulo anterior←
- Próximo capítulo→
- Versículo anteriork
- Próximo versículoj
- Limpar seleçãoEsc
- Esta ajuda?
Estude este capítulo no WhatsApp
Peça à IA da Bíblia Fala para explicar Mateus 25, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.