Marcos 15

Mongolian King James Version (MONKJV) vs ARA

Sair da comparação
ARA Almeida Revista e Atualizada 1993
1 Тэгээд өглөөн нь ахлах тахилч нар тэр даруй ахлагч нартай, бичээчидтэй бас бүрэн зөвлөлтэй хамт зөвлөлдөөн хийв. Тэгээд Есүсийг хүлээд, авч яван улмаар Пилаатост тушаалаа.
1 Logo pela manhã, entraram em conselho os principais sacerdotes com os anciãos, os escribas e todo o Sinédrio; e, amarrando a Jesus, levaram-no e o entregaram a Pilatos.
2 Тэгэхэд Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув. Харин тэр хариулан түүнд, Та хэлж байна гэв.
2 Pilatos o interrogou: És tu o rei dos judeus? Respondeu Jesus: Tu o dizes.
3 Тэгтэл ахлах тахилч нар олон зүйлд түүнийг буруутгажээ. Гэвч тэр юу ч хариулсангүй.
3 Então, os principais sacerdotes o acusavam de muitas coisas.
4 Гэтэл Пилаатос түүнээс дахин асууж, Чи юу ч хариулахгүй юу? Тэд чиний эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг хараач гэлээ.
4 Tornou Pilatos a interrogá-lo: Nada respondes? Vê quantas acusações te fazem!
5 Гэвч Есүс цаашид юу ч хариулсангүй. Тиймээс Пилаатос гайхжээ.
5 Jesus, porém, não respondeu palavra, a ponto de Pilatos muito se admirar.
6 Харин тэрбээр баяраар ард түмний хүссэн нэг хоригдлыг, хэн ч байсан суллаж өгдөг байжээ.
6 Ora, por ocasião da festa, era costume soltar ao povo um dos presos, qualquer que eles pedissem.
7 Тэгэхэд босогчидтойгоо хамт хүлэгдсэн Варавваас гэгч байлаа. Тэрбээр бослогоор аллага үйлдсэн ажээ.
7 Havia um, chamado Barrabás, preso com amotinadores, os quais em um tumulto haviam cometido homicídio.
8 Тэгээд цугласан олон өөрсдөд нь үргэлж үйлдэж байсан шигээ үйлдэхийг Пилаатосоос хүсэж эхлэн чанга хашгиралдлаа.
8 Vindo a multidão, começou a pedir que lhes fizesse como de costume.
9 Харин Пилаатос тэдэнд хариулан, Би та нарт Жүүдүүдийн Хааныг суллаасай гэж та нар хүсэж байна уу? гэлээ.
9 E Pilatos lhes respondeu, dizendo: Quereis que eu vos solte o rei dos judeus?
10 Учир нь ахлах тахилч нар атаархлаас болоод түүнийг тушаасныг тэр мэдэж байв.
10 Pois ele bem percebia que por inveja os principais sacerdotes lho haviam entregado.
11 Гэвч Варавваасыг өөрсдөдөө суллуулах нь дээр гэж ахлах тахилч нар ард түмнийг хөөргөжээ.
11 Mas estes incitaram a multidão no sentido de que lhes soltasse, de preferência, Barrabás.
12 Харин Пилаатос хариулж тэдэнд дахин, Тэгвэл Жүүдүүдийн Хаан гэж нэрлэгддэг түүнд намайг юу хийгээсэй гэж та нар хүсэж байна вэ? гэв.
12 Mas Pilatos lhes perguntou: Que farei, então, deste a quem chamais o rei dos judeus?
13 Тэгтэл тэд дахиад, Түүнийг цовдол гэж хашгирлаа.
13 Eles, porém, clamavam: Crucifica-o!
14 Тэгэхэд нь Пилаатос тэдэнд, Яагаад, тэр ямар муу зүйл хийсэн юм бэ? гэв. Гэтэл тэд, Түүнийг цовдол гэж улам их хашгирлаа.
14 Mas Pilatos lhes disse: Que mal fez ele? E eles gritavam cada vez mais: Crucifica-o!
15 Тэгэхэд нь Пилаатос хүмүүсийг сэтгэл хангалуун болгохыг хүссэн тул Варавваасыг тэдэнд суллав. Тэгээд Есүсийг ташуурдаад, цовдлуулахаар тушаалаа.
15 Então, Pilatos, querendo contentar a multidão, soltou-lhes Barrabás; e, após mandar açoitar a Jesus, entregou-o para ser crucificado.
16 Тэгтэл цэргүүд түүнийг Праитоорион гэдэг хашаанд авчирчээ. Тиймээс тэд цэргийн бүтэн ангийг цуглуулав.
16 Então, os soldados o levaram para dentro do palácio, que é o pretório, e reuniram todo o destacamento.
17 Тэгээд тэд түүнийг нил ягаанаар хувцаслаад, өргөстэй титэм сүлжиж, толгойд нь углан,
17 Vestiram-no de púrpura e, tecendo uma coroa de espinhos, lha puseram na cabeça.
18 Жүүдүүдийн Хаан мандтугай! гэж түүнд мэндчилж эхэллээ.
18 E o saudavam, dizendo: Salve, rei dos judeus!
19 Улмаар түүнийг толгой руу нь зэгсээр цохиж, түүн рүү нулимаад, түүнд өвдөг сөгдөн мөргөв.
19 Davam-lhe na cabeça com um caniço, cuspiam nele e, pondo-se de joelhos, o adoravam.
20 Ийнхүү тэд түүнийг тохуурхчихаад, түүнээс мөнөөх нил ягааныг тайлж, өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд түүнийг цовдлохоор түүнийг авч явлаа.
20 Depois de o terem escarnecido, despiram-lhe a púrpura e o vestiram com as suas próprias vestes. Então, conduziram Jesus para fora, com o fim de o crucificarem.
21 Улмаар тэд, хөдөөнөөс ирээд дэргэдүүр нь өнгөрч байсан Александрос ба Рууфос нарын эцэг Сиймон гэдэг нэгэн Кюрина хүнд түүний загалмайг үүрэхийг тулгалаа.
21 E obrigaram a Simão Cireneu, que passava, vindo do campo, pai de Alexandre e de Rufo, a carregar-lhe a cruz.
22 Тэгээд тэд түүнийг Гулгоолет гэдэг газар авчирчээ. Энэ нь Гавлын газар хэмээн хөрвүүлэгддэг.
22 E levaram Jesus para o Gólgota, que quer dizer Lugar da Caveira.
23 Тэгээд тэд смюрнатай дарсыг уулгахаар түүнд өгсөн боловч тэр хүлээн авсангүй.
23 Deram-lhe a beber vinho com mirra; ele, porém, não tomou.
24 Тэгээд тэд түүнийг цовдолчихоод, хувцаснуудыг нь ялган, хэн юу авахаа үзэж, тэдгээрийн төлөө шавга орхив.
24 Então, o crucificaram e repartiram entre si as vestes dele, lançando-lhes sorte, para ver o que levaria cada um.
25 Тэгэхэд гурав дахь цаг байсан бөгөөд тэд түүнийг цовдолсон юм.
25 Era a hora terceira quando o crucificaram.
26 Тэгээд түүний ял тулгалтын бичээс нь ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэж бичигдсэн байлаа.
26 E, por cima, estava, em epígrafe, a sua acusação: O Rei dos Judeus .
27 Мөн тэд түүнтэй хамт хоёр хулгайчийг нэгийг нь түүний баруун гар талд, нөгөөг нь зүүн талд цовдолжээ.
27 Com ele crucificaram dois ladrões, um à sua direita, e outro à sua esquerda.
28 Ийнхүү, Тэрбээр хууль зөрчигчдийн хамт тоологдсон хэмээх Бичвэр биелэгджээ.
28 [E cumpriu-se a Escritura que diz: Com malfeitores foi contado. ]
29 Тэгэхэд хажуугаар нь өнгөрөгсөд түүнийг доромжлон, толгойгоо сэгсэрч, Аан, сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи
29 Os que iam passando, blasfemavam dele, meneando a cabeça e dizendo: Ah! Tu que destróis o santuário e, em três dias, o reedificas!
30 өөрийгөө авраад, загалмайнаасаа буу л даа гэжээ.
30 Salva-te a ti mesmo, descendo da cruz!
31 Гэтэл ахлах тахилч нар ч бас бичээчдийн хамт мөн адил тохуурхан өөр хоорондоо, Тэр бусдыг аварсан. Өөрийгөө аварч чадахгүй байна.
31 De igual modo, os principais sacerdotes com os escribas, escarnecendo, entre si diziam: Salvou os outros, a si mesmo não pode salvar-se;
32 Израйлийн Хаан Христ загалмайнаасаа одоо буугаад ирэг. Тэгвэл бид хараад, итгэе гэлцжээ. Мөн түүнтэй хамт цовдлогдсон тэд түүнийг доромжлов.
32 desça agora da cruz o Cristo, o rei de Israel, para que vejamos e creiamos. Também os que com ele foram crucificados o insultavam.
33 Эдүгээ зургаа дахь цагт бүх газарт харанхуй болж ес дэх цаг хүртэл үргэлжиллээ.
33 Chegada a hora sexta, houve trevas sobre toda a terra até a hora nona.
34 Улмаар ес дэх цагт Есүс чанга дуугаар, Элои, элои, ламаа савахтаний? гэж хашгирав. Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхио вэ? хэмээн хөрвүүлэгддэг.
34 À hora nona, clamou Jesus em alta voz: Eloí, Eloí, lamá sabactâni? Que quer dizer: Deus meu, Deus meu, por que me desamparaste?
35 Тэгтэл дэргэд нь зогсож байсан зарим хүн үүнийг сонсоод, Ажигтун, тэрбээр Элийаг дуудаж байна гэлээ.
35 Alguns dos que ali estavam, ouvindo isto, diziam: Vede, chama por Elias!
36 Гэтэл нэг нь гүйн, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өгөөд, Орхи. Элийа түүнийг буулгахаар ирэх эсэхийг харцгаая гэв.
36 E um deles correu a embeber uma esponja em vinagre e, pondo-a na ponta de um caniço, deu-lhe de beber, dizendo: Deixai, vejamos se Elias vem tirá-lo!
37 Тэр үед Есүс чанга дуугаар хашгираад, сүнсээ тавилаа.
37 Mas Jesus, dando um grande brado, expirou.
38 Тэгэхэд сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав.
38 E o véu do santuário rasgou-se em duas partes, de alto a baixo.
39 Тэгтэл түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга түүний ийнхүү хашгиран сүнсээ тавихыг хараад, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэв.
39 O centurião que estava em frente dele, vendo que assim expirara, disse: Verdadeiramente, este homem era o Filho de Deus.
40 Тэгэхэд эмэгтэйчүүд бас холоос ажиж байлаа. Тэдний дунд Марийа Магдалиний мөн бага Иакоов болон Иосийс нарын эх Марийа мөн Салооми,
40 Estavam também ali algumas mulheres, observando de longe; entre elas, Maria Madalena, Maria, mãe de Tiago, o menor, e de José, e Salomé;
41 (тэр ч бас түүнийг Галийлд байхад нь дагаж, түүнд үйлчилж байсан) бас түүний хамт Иерусалимд ирсэн өөр олон эмэгтэй байв.
41 as quais, quando Jesus estava na Galileia, o acompanhavam e serviam; e, além destas, muitas outras que haviam subido com ele para Jerusalém.
42 Тэгээд шаббаатын өмнөх буюу бэлтгэлийн өдөр байсан тул үдээс хойш болсон хэдий ч
42 Ao cair da tarde, por ser o dia da preparação, isto é, a véspera do sábado,
43 зөвлөлийн хүндэт гишүүн Ариматаиагийн Иосээф ирээд, Пилаатос руу зоригтой очиж, Есүсийн цогцсыг гуйлаа. Тэр бас Шүтээний хаанчлалыг хүлээж байсан юм.
43 vindo José de Arimateia, ilustre membro do Sinédrio, que também esperava o reino de Deus, dirigiu-se resolutamente a Pilatos e pediu o corpo de Jesus.
44 Тэгэхэд Пилаатос түүнийг аль хэдийн үхсэн гэдэгт гайхжээ. Тиймээс зуутын даргыг дуудаж, тэр нас бараад удаж буй эсэхийг лавлалаа.
44 Mas Pilatos admirou-se de que ele já tivesse morrido. E, tendo chamado o centurião, perguntou-lhe se havia muito que morrera.
45 Улмаар тэрбээр зуутын даргаас мэдээд, Иосээфт цогцсыг өгөв.
45 Após certificar-se, pela informação do comandante, cedeu o corpo a José.
46 Тэгэхэд тэрбээр нарийн маалинган даавуу худалдаж авчээ. Тэгээд түүнийг доош буулган, маалинган даавуунд ороолоо. Улмаар том хаданд ухаж зассан булшинд түүнийг тавиад, булшны үүд рүү чулуу өнхрүүлэв.
46 Este, baixando o corpo da cruz, envolveu-o em um lençol que comprara e o depositou em um túmulo que tinha sido aberto numa rocha; e rolou uma pedra para a entrada do túmulo.
47 Тэгэхэд түүний хаана тавигдсаныг Марийа Магдалиний болон Иосийсийн эх Марийа нар харжээ.
47 Ora, Maria Madalena e Maria, mãe de José, observaram onde ele foi posto.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Marcos 15, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.