Marcos 14
Mongolian King James Version (MONKJV) vs VC
1 Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх болон Исгээгүй талхны баяр болох байлаа. Тэгээд ахлах тахилч нар болон бичээчид түүнийг башир аргаар хэрхэн бариад, алуулж болохыг эрэлхийлжээ.
1 Ora, dali a dois dias seria a festa da Páscoa e dos {pães} Ázimos; e os sumos sacerdotes e os escribas buscavam algum meio de prender Jesus à traição para matá-lo.
2 Гэвч тэд, Баяраар л биш шүү. Эс бөгөөс ард түмний үймээн болно гэв.
2 Mas não durante a festa, diziam eles, para não haver talvez algum tumulto entre o povo.
3 Тэгэхэд тэр Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байжээ. Түүнийг хажуулан хооллож байхад гөлтгөнө савтай асар үнэтэй жинхэнэ наардосын анхилуун тостой нэгэн эмэгтэй ирээд, саваа хагалж, тосыг нь түүний толгой дээр цутгав.
3 Jesus se achava em Betânia, em casa de Simão, o leproso. Quando ele se pôs à mesa, entrou uma mulher trazendo um vaso de alabastro cheio de um perfume de nardo puro, de grande preço, e, quebrando o vaso, derramou-lho sobre a cabeça.
4 Гэтэл зарим хүн дотроо эгдүүцэж байсан бөгөөд, Анхилуун тосны ийм гарз юунд хийнэ вэ?
4 Alguns, porém, ficaram indignados e disseram entre si: Por que este desperdício de bálsamo?
5 Яагаад гэвэл энэ нь гурван зуу гаруй динаарионоор зарагдаж, ядууст өгөгдөж болох байсан гэв. Тэгээд тэд эмэгтэйн эсрэг бувтналджээ.
5 Poder-se-ia tê-lo vendido por mais de trezentos denários, e os dar aos pobres. E irritavam-se contra ela.
6 Харин Есүс, Түүнийг орхи. Та нар яагаад түүнд төвөг удна вэ? Тэр надад сайн үйл хийлээ.
6 Mas Jesus disse-lhes: Deixai-a. Por que a molestais? Ela me fez uma boa obra.
7 Учир нь ядуус үргэлж та нартай байдаг. Тиймээс та нар хүссэн үедээ тэдэнд сайныг хийж болно. Харин би та нарт үргэлж байхгүй.
7 Vós sempre tendes convosco os pobres e, quando quiserdes, podeis fazer-lhes bem; mas a mim não me tendes sempre.
8 Тэр эмэгтэй юу чадахаа хийлээ. Тэрээр оршуулганы төлөө миний биеийг тослохоор наана нь ирсэн юм.
8 Ela fez o que pode: embalsamou-me antecipadamente o corpo para a sepultura.
9 Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв.
9 Em verdade vos digo: onde quer que for pregado em todo o mundo o Evangelho, será contado para sua memória o que ela fez.
10 Тэгэхэд арван хоёрын нэг Иудаас Искариотис түүнийг ахлах тахилч нарт тушаахын тулд тэдэн рүү явлаа.
10 Judas Iscariotes, um dos Doze, foi avistar-se com os sumos sacerdotes para lhes entregar Jesus.
11 Гэтэл тэд сонсоод баярлан, түүнд мөнгө өгөхөөр амлажээ. Тэгээд тэр түүнийг хэрхэн тушаах боломжийг эрэлхийллээ.
11 A esta notícia, eles alegraram-se e prometeram dar-lhe dinheiro. E ele buscava ocasião oportuna para o entregar.
12 Улмаар Исгээгүй талхны баярын эхний өдөр дээгүүр өнгөрөхийн хургыг нядлах үед шавь нар нь түүнд, Та дээгүүр өнгөрөхийн зоогийг идэхийн тулд биднийг хаана очиж, бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв.
12 No primeiro dia dos Ázimos, em que se imolava a Páscoa, perguntaram-lhe os discípulos: Onde queres que preparemos a refeição da Páscoa?
13 Тэгээд тэрбээр шавь нарынхаа хоёрыг нь илгээж тэдэнд, Та нар хот руу яв. Тэгэхэд усны сав барьсан нэгэн эр та нартай тааралдана. Түүнийг дага.
13 Ele enviou dois dos seus discípulos, dizendo: Ide à cidade, e sair-vos-á ao encontro um homem, carregando um cântaro de água.
14 Тэгээд тэр хаашаа орно, гэрийн эзэнд нь та нар, Зочдын өрөө хаана байна вэ? Тэнд би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийн зоогийг иднэ гэж багш хэлсэн гэж хэл.
14 Segui-o e, onde ele entrar, dizei ao dono da casa: O Mestre pergunta: Onde está a sala em que devo comer a Páscoa com os meus discípulos?
15 Тэгэхэд тавилгажуулж бэлдсэн дээд талын том өрөөг та нарт тэр үзүүлнэ. Бидэнд зориулж тэнд бэлтгэ гэлээ.
15 E ele vos mostrará uma grande sala no andar superior, mobiliada e pronta. Fazei ali os preparativos.
16 Тэгээд шавь нар нь цааш явж улмаар хотод ирээд, өөрсдөд нь хэлсэнчлэн олоод, дээгүүр өнгөрөхт бэлтгэв.
16 Partiram os discípulos para a cidade e acharam tudo como Jesus lhes havia dito, e prepararam a Páscoa.
17 Улмаар орой нь тэрбээр арван хоёрын хамт ирлээ.
17 Chegando a tarde, dirigiu-se ele para lá com os Doze.
18 Тэгээд тэд суугаад идэж байх зуур Есүс, Үнэхээр би та нарт хэлье. Надтай хамт идэж байгаа та нарын нэг надаас урвана гэв.
18 E enquanto estavam sentados à mesa e comiam, Jesus disse: Em verdade vos digo: um de vós que come comigo me há de entregar.
19 Тэгэхэд тэд гунигтай болж эхлэн, нэг нэгээрээ түүнд, Би юү? бас өөр нэг нь, Би юү? гэцгээв.
19 Começaram a entristecer-se e a perguntar-lhe, um após outro: Porventura sou eu?
20 Харин тэр хариулж тэдэнд, Надтай хамт нэг саванд гар дүрдэг арван хоёрын нэг нь.
20 Respondeu-lhes ele: É um dos Doze, que se serve comigo do mesmo prato.
21 Хүмүүний Хүү үнэхээр өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв.
21 O Filho do homem vai, segundo o que dele está escrito, mas ai daquele homem por quem o Filho do homem for traído! Melhor lhe seria que nunca tivesse nascido...
22 Тэгээд тэднийг идэх зуур Есүс талх авч ерөөгөөд, хугалж улмаар тэдэнд өгөөд, Май, ид. Энэ бол миний бие гэлээ.
22 Durante a refeição, Jesus tomou o pão e, depois de o benzer, partiu-o e deu-lho, dizendo: Tomai, isto é o meu corpo.
23 Дараа нь аягатайг авч талархчихаад, тэдэнд өгчээ. Тэгтэл бүгд үүнээс уув.
23 Em seguida, tomou o cálice, deu graças e apresentou-lho, e todos dele beberam.
24 Тэгэхэд нь тэр тэдэнд, Энэ бол олны төлөө урсаж буй шинэ гэрээний миний цус.
24 E disse-lhes: Isto é o meu sangue, o sangue da aliança, que é derramado por muitos.
25 Үнэхээр би та нарт хэлье. Би Шүтээний хаанчлалд усан үзмийн жимсийг шинээр уух тэр өдрийг хүртлээ үүнээс дахин уухгүй гэлээ.
25 Em verdade vos digo: já não beberei do fruto da videira, até aquele dia em que o beberei de novo no Reino de Deus.
26 Тэгээд тэд магт дуу дуулчихаад, Чидуны уул руу явлаа.
26 Terminado o canto dos Salmos, saíram para o monte das Oliveiras.
27 Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө надаас болоод та нар бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана хэмээн бичигдсэн байдаг.
27 E Jesus disse-lhes: Vós todos vos escandalizareis, pois está escrito: Ferirei o pastor, e as ovelhas serão dispersas {Zac 13,7}.
28 Гэвч би босгогдсоныхоо дараа Галийлд та нараас өмнө очно гэв.
28 Mas depois que eu ressurgir, eu vos precederei na Galiléia.
29 Гэтэл Пээтрос түүнд, Бүгд бүдрүүлэгдэх байлаа ч би лав биш гэлээ.
29 Entretanto, Pedro lhe respondeu: Ainda que todos se escandalizem de ti, eu, porém, nunca!
30 Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Чи намайг энэ өдөр, бүр энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө гурвантаа үгүйсгэнэ гэв.
30 Jesus disse-lhe: Em verdade te digo: hoje, nesta mesma noite, antes que o galo cante duas vezes, três vezes me terás negado.
31 Харин тэр эрс шийдэмгийгээр, Хэрэв би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг хэзээ ч үгүйсгэхгүй гэлээ. Бүгд бас ингэж хэлжээ.
31 Mas Pedro repetia com maior ardor: Ainda que seja preciso morrer contigo, não te renegarei.E todos disseram o mesmo.
32 Тэгээд тэд Гетсиманий гэдэг газарт ирэв. Улмаар тэр шавь нартаа, Намайг гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ.
32 Foram em seguida para o lugar chamado Getsêmani, e Jesus disse a seus discípulos: Sentai-vos aqui, enquanto vou orar.
33 Тэгээд өөртэйгөө хамт Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг авч явав. Улмаар тэр маш их түгшсэн бөгөөд түүнд маш хүнд болж эхэлжээ.
33 Levou consigo Pedro, Tiago e João; e começou a ter pavor e a angustiar-se.
34 Тиймээс тэдэнд, Миний сэтгэл үхэлд хүрэм их харуусалтай байна. Та нар эндээ үлд. Бас сонор сэргэг бай гэв.
34 Disse-lhes: A minha alma está numa tristeza mortal; ficai aqui e vigiai.
35 Улмаар тэр жаахан цааш яваад, газар унаж, боломжтойсон бол энэ цаг өөрөөс нь өнгөрөөсэй хэмээн гуйлт хийжээ.
35 Adiantando-se alguns passos, prostrou-se com a face por terra e orava que, se fosse possível, passasse dele aquela hora.
36 Тэгээд тэр, Ааваа, Эцэг минь, танд бүх зүйл боломжтой. Энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний юу хүсэж байгаагаар биш, харин таны юу хүсч буйгаар болог гэв.
36 Aba! {Pai!}, suplicava ele. Tudo te é possível; afasta de mim este cálice! Contudo, não se faça o que eu quero, senão o que tu queres.
37 Дараа нь тэр ирээд, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Сиймон, чи унтаж байна уу? Ганц цаг сэрүүн байж чадсангүй юу?
37 Em seguida, foi ter com seus discípulos e achou-os dormindo. Disse a Pedro: Simão, dormes? Não pudeste vigiar uma hora!
38 Та нар сорилтонд орчихгүйн тулд сонор сэргэг бай бас гуйлт хий. Сүнс үнэхээр бэлэн харин махбод сул дорой байна гэлээ.
38 Vigiai e orai, para que não entreis em tentação. Pois o espírito está pronto, mas a carne é fraca.
39 Улмаар тэр дахин явж, гуйлт хийсэн бөгөөд адил үгсийг хэлжээ.
39 Afastou-se outra vez e orou, dizendo as mesmas palavras.
40 Тэгээд тэр буцаж ирэх үедээ тэднийг дахиад унтаа байхыг олж харав. (Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ.) Тэгэхэд тэд түүнд юу хариулахаа мэдэхгүй байлаа.
40 Voltando, achou-os de novo dormindo, porque seus olhos estavam pesados; e não sabiam o que lhe responder.
41 Улмаар тэр гурав дахь удаагаа ирээд тэдэнд, Одоо унт, амар. Хангалттай. Цаг нь боллоо. Ажигтун, хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдаж байна.
41 Voltando pela terceira vez, disse-lhes: Dormi e descansai. Basta! Veio a hora! O Filho do homem vai ser entregue nas mãos dos pecadores.
42 Бос, явцгаая. Ажигтун, надаас урвагч ойрхон байна гэв.
42 Levantai-vos e vamos! Aproxima-se o que me há de entregar.
43 Ийнхүү түүнийг ярьж байх зуур тэр даруй арван хоёрын нэг болох Иудаас ахлах тахилч нар, бичээчид болон ахлагч нараас илгээсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ.
43 Ainda falava, quando chegou Judas Iscariotes, um dos Doze, e com ele um bando armado de espadas e cacetes, enviado pelos sumos sacerdotes, escribas e anciãos.
44 Харин түүнээс урвагч, Би хэнийг үнсэнэ тэр нөгөө хүн шүү. Түүнийг бариад, хамгаалалттай авч яв гэж тэдэнд дохио өгсөн байжээ.
44 Ora, o traidor tinha-lhes dado o seguinte sinal: Aquele a quem eu beijar é ele. Prendei-o e levai-o com cuidado.
45 Тэгээд тэр ирэнгүүтээ шууд түүн рүү очоод, Раввий, раввий гээд түүнийг үнсэв.
45 Assim que ele se aproximou de Jesus, disse: Rabi!, e o beijou.
46 Тэгэхэд нь тэд түүн рүү гараа сунгаад, түүнийг барилаа.
46 Lançaram-lhe as mãos e o prenderam.
47 Гэтэл дэргэд нь зогсож байсан тэдний нэг нь илд сугалан, тэргүүн тахилчийн боол руу дайрч улмаар чихийг нь тастав.
47 Um dos circunstantes tirou da espada, feriu o servo do sumo sacerdote e decepou-lhe a orelha.
48 Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?
48 Mas Jesus tomou a palavra e disse-lhes: Como a um bandido, saístes com espadas e cacetes para prender-me!
49 Би өдөр бүр сүм дотор зааж сурган та нартай хамт байсан. Тэгэхэд та нар намайг бариагүй. Гэвч бичвэрүүд биелэгдэх ёстой юм гэлээ.
49 Entretanto, todos os dias estava convosco, ensinando no templo, e não me prendestes. Mas isso acontece para que se cumpram as Escrituras.
50 Тэр үед бүгд түүнийг орхин зугтжээ.
50 Então todos o abandonaram e fugiram.
51 Тэгэхэд нүцгэн биендээ маалинган хувцас нөмөрсөн нэг залуу тэнд түүнийг дагаж явсан бөгөөд залуус түүнийг барьж авлаа.
51 Seguia-o um jovem coberto somente de um pano de linho; e prenderam-no.
52 Тэгэхэд нь тэр маалинган хувцсаа орхиод, тэднээс нүцгэн зугтаав.
52 Mas, lançando ele de si o pano de linho, escapou-lhes despido.
53 Улмаар тэд Есүсийг тэргүүн тахилч руу аваачжээ. Тэгэхэд түүнтэй хамт ахлах тахилч нар, ахлагч нар мөн бичээчид бүгд цугласан байлаа.
53 Conduziram Jesus à casa do sumo sacerdote, onde se reuniram todos os sacerdotes, escribas e anciãos.
54 Тэгэхэд Пээтрос түүнийг бүр тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагажээ. Тэгээд тэр зарц нарын хамт сууж, өөрийгөө галд дулаацуулав.
54 Pedro o foi seguindo de longe até dentro do pátio. Sentou-se junto do fogo com os servos e aquecia-se.
55 Харин ахлах тахилч нар болон зөвлөл бүхэлдээ Есүсийг үхэлд хүргэх түүний эсрэг мэдүүлэг хайсан боловч олсонгүй.
55 Os sumos sacerdotes e todo o conselho buscavam algum testemunho contra Jesus, para o condenar à morte, mas não o achavam.
56 Учир нь олон хүн түүний эсрэг худал гэрчилсэн боловч тэдний мэдүүлэг хоорондоо нийцсэнгүй.
56 Muitos diziam falsos testemunhos contra ele, mas seus depoimentos não concordavam.
57 Тэгтэл нэг хүн босоод, түүний эсрэг худал гэрчилж,
57 Levantaram-se, então, alguns e deram esse falso testemunho contra ele:
58 Бид түүний, Би гараар бүтээгдсэн энэ сүмийг нураагаад, гараар бүтээгдээгүй өөр сүмийг гурав хоногийн дотор барина гэхийг сонссон гэв.
58 Ouvimo-lo dizer: Eu destruirei este templo, feito por mãos de homens, e em três dias edificarei outro, que não será feito por mãos de homens.
59 Гэсэн ч тэдний мэдүүлэг бас л хоорондоо тийн нийцсэнгүй.
59 Mas nem neste ponto eram coerentes os seus testemunhos.
60 Тэгтэл тэргүүн тахилч голд зогсоод Есүсээс, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байна? гэж асуув.
60 O sumo sacerdote levantou-se no meio da assembléia e perguntou a Jesus: Não respondes nada? O que é isto que dizem contra ti?
61 Гэсэн ч тэр дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч түүнээс дахин асууж улмаар түүнд, Чи Ерөөгдсөн нэгний Хүү, Христ мөн үү? гэлээ.
61 Mas Jesus se calava e nada respondia. O sumo sacerdote tornou a perguntar-lhe: És tu o Cristo, o Filho de Deus bendito?
62 Тэгэхэд нь Есүс, Би мөн. Хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд заларч буйг бас тэнгэрийн үүлс дунд ирж буйг та нар харах болно гэв.
62 Jesus respondeu: Eu o sou. E vereis o Filho do Homem sentado à direita do poder de Deus, vindo sobre as nuvens do céu.
63 Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа ураад, Бидэнд цаашид гэрчүүдийн хэрэг юу байна?
63 O sumo sacerdote rasgou então as suas vestes. Para que desejamos ainda testemunhas?!, exclamou ele.
64 Та нар шүтээнийг доромжлохуйг сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Тэгэхэд нь бүгд түүнийг үхлийн буруутай хэмээн яллалаа.
64 Ouvistes a blasfêmia! Que vos parece? E unanimemente o julgaram merecedor da morte.
65 Тэгтэл зарим нь түүн рүү нулимж, нүүрийг нь бүтээж, түүнийг нударгалж улмаар, Эш үзүүлээдэх гэж түүнд хэлж эхлэв. Мөн зарц нар түүнийг алгаараа цохижээ.
65 Alguns começaram a cuspir nele, a tapar-lhe o rosto, a dar-lhe socos e a dizer-lhe: Adivinha! Os servos igualmente davam-lhe bofetadas.
66 Тэгээд Пээтросыг доор хашаан дотор байхад тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирлээ.
66 Estando Pedro embaixo, no pátio, veio uma das criadas do sumo sacerdote.
67 Улмаар тэрээр дулаацаж буй Пээтросыг хараад, түүн рүү ширтэн, Тэгэхэд та ч бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв.
67 Ela fixou os olhos em Pedro, que se aquecia, e disse: Também tu estavas com Jesus de Nazaré.
68 Харин тэр, Би чиний юу хэлээд байгааг мэдэхгүй бас ойлгох ч үгүй байна гэж үгүйсгээд, үүдний хэсэг рүү явжээ. Тэгтэл азарган тахиа донгодлоо.
68 Ele negou: Não sei, nem compreendo o que dizes. E saiu para a entrada do pátio; e o galo cantou.
69 Улмаар мөнөөх шивэгчин түүнийг дахин хараад, хажуудаа зогсож байсан хүмүүст, Энэ тэдний нэг мөн гэж хэлж эхлэв.
69 A criada, que o vira, começou a dizer aos circunstantes: Este faz parte do grupo deles.
70 Гэвч тэр дахиад л үгүйсгэлээ. Тэгээд хэсэг хугацааны дараа түүний дэргэд зогсож байсан хүмүүс Пээтрост дахиад, Чи гарцаагүй тэдний нэг. Учир нь чи Галийл хүн бөгөөд яриа чинь адилхан байна гэв.
70 Mas Pedro negou outra vez. Pouco depois, os que ali estavam diziam de novo a Pedro: Certamente tu és daqueles, pois és galileu.
71 Харин тэр, Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй хэмээн хараан бас тангараглаж эхэллээ.
71 Então ele começou a praguejar e a jurar: Não conheço esse homem de quem falais.
72 Тэгтэл азарган тахиа хоёр дахь удаагаа донгоджээ. Тэгэхэд нь Пээтрос, Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь хэлсэн үгийг санав. Тэгээд тэр үүнийг бодохдоо цурхиран уйллаа.
72 E imediatamente cantou o galo pela segunda vez. Pedro lembrou-se da palavra que Jesus lhe havia dito: Antes que o galo cante duas vezes, três vezes me negarás. E, lembrando-se disso, rompeu em soluços.
Atalhos do teclado
- Capítulo anterior←
- Próximo capítulo→
- Versículo anteriork
- Próximo versículoj
- Limpar seleçãoEsc
- Esta ajuda?
Estude este capítulo no WhatsApp
Peça à IA da Bíblia Fala para explicar Marcos 14, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.