Lucas 8

Mongolian King James Version (MONKJV) vs ACF

Sair da comparação
ACF Almeida Corrigida Fiel
1 Тэгээд дараа нь ийм явдал болжээ. Тэрбээр Шүтээний хаанчлалын тухай номлож бас сайн мэдээг нь тунхаглаж, хот ба тосгон бүрээр явав. Тэгэхэд түүнтэй хамт мөнөөх арван хоёр
1 E aconteceu, depois disto, que andava de cidade em cidade, e de aldeia em aldeia, pregando e anunciando o evangelho do reino de Deus; e os doze iam com ele,
2 бас чөтгөрүүд болон өвчин эмгэгээсээ эдгэрсэн хэдэн эмэгтэй байв. Тэдгээр нь биеэс нь долоон чөтгөр гарч явсан Магдалиний гэгддэг Марийа,
2 E algumas mulheres que haviam sido curadas de espíritos malignos e de enfermidades: Maria, chamada Madalena, da qual saíram sete demônios;
3 бас Ироодисийн даамал Хузаасын эхнэр Иоанна мөн Сусаанна болон түүнд өөрсдийн хөрөнгөөр үйлчилж байсан өөр олон эмэгтэй юм.
3 E Joana, mulher de Cuza, procurador de Herodes, e Suzana, e muitas outras que o serviam com seus bens.
4 Тэгээд олон хүн хот бүрээс цуглараад улмаар түүн дээр ирэхэд тэр зүйрлэлээр ярьж,
4 E, ajuntando-se uma grande multidão, e vindo de todas as cidades ter com ele, disse por parábola:
5 Үр цацагч үрээ цацахаар явжээ. Тэгээд тэр цацахад зарим нь замаар унав. Улмаар гишгэгдэж мөн тэнгэрийн шувууд тэдгээрийг иджээ.
5 Um semeador saiu a semear a sua semente e, quando semeava, caiu alguma junto do caminho, e foi pisada, e as aves do céu a comeram;
6 Мөн зарим нь хадан дээр унав. Тэгээд чийг дутагдсан учраас соёолонгуутаа хатлаа.
6 E outra caiu sobre pedra e, nascida, secou-se, pois que não tinha umidade;
7 Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд хамт ургаж, тэдгээрийг боомилжээ.
7 E outra caiu entre espinhos e crescendo com ela os espinhos, a sufocaram;
8 Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар ургаад, зуу дахин их жимс гаргав гэлээ. Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлээд, Сонсох чихтэй нь сонсогтун гэж хашгирлаа.
8 E outra caiu em boa terra, e, nascida, produziu fruto, a cento por um. Dizendo ele estas coisas, clamava: Quem tem ouvidos para ouvir, ouça.
9 Тэгтэл шавь нар нь, Энэ зүйрлэл юу байж болох вэ? гэж түүнээс асуув.
9 E os seus discípulos o interrogaram, dizendo: Que parábola é esta?
10 Тэгэхэд нь тэр, Шүтээний хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн. Харин бусдад зүйрлэлүүдээр байгаа нь тэд харж байгаа ч харахгүй мөн сонсож байгаа ч ойлгохгүйн тулд юм.
10 E ele disse: A vós vos é dado conhecer os mistérios do reino de Deus, mas aos outros por parábolas, para que vendo, não vejam, e ouvindo, não entendam.
11 Эдүгээ энэ зүйрлэл нь ийм юм. Үр бол Шүтээний үг.
11 Esta é, pois, a parábola: A semente é a palavra de Deus;
12 Харин зам дээр эдгээртэй нь сонсдог тэд юм. Тэгэхэд элээ ирж, тэднийг итгүүлж авруулахгүйн тулд зүрх сэтгэлээс нь үгийг авдаг.
12 E os que estão junto do caminho, estes são os que ouvem; depois vem o diabo, e tira-lhes do coração a palavra, para que não se salvem, crendo;
13 Харин хадан дээр эдгээртэй нь үгийг сонсчихоод, баяр хөөртэйгөөр хүлээн авдаг тэд юм. Тэгээд тэд үндэсгүй учир түр зуур итгээд, сорилтын үед орхидог.
13 E os que estão sobre pedra, estes são os que, ouvindo a palavra, a recebem com alegria, mas, como não têm raiz, apenas crêem por algum tempo, e no tempo da tentação se desviam;
14 Харин өргөстэй бутнууд дунд унасан эдгээртэй нь сонсчихоод, явж улмаар амьдралын зовнилууд болон эд баялгууд мөн таашаалуудад боомилогдож, жимсээ гүйцэт болгодоггүй тэд юм.
14 E a que caiu entre espinhos, esses são os que ouviram e, indo pordiante, são sufocados com os cuidados e riquezas e deleites da vida, e não dão fruto com perfeição;
15 Харин сайн хөрсөнд унасан эдгээртэй нь үгийг сонсчихоод, шударга ба сайн зүрх сэтгэлдээ хадгалж улмаар тэвчээртэйгээр жимсэлдэг тэд юм.
15 E a que caiu em boa terra, esses são os que, ouvindo a palavra, a conservam num coração honesto e bom, e dão fruto com perseverança.
16 Хэн ч дэн асаагаад, үүнийгээ саваар халхалж эсвэл орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсэд гэрэл хараг гэсэндээ үүнийг дэнгийн суурин дээр тавьдаг.
16 E ninguém, acendendo uma candeia, a cobre com algum vaso, ou a põe debaixo da cama; mas põe-na no velador, para que os que entram vejam a luz.
17 Учир нь юу ч илрүүлэгдэхээргүй нууц биш. Мөн мэдэгдэхээргүй бас ил гаргагдахааргүй нуусан юу ч байхгүй.
17 Porque não há coisa oculta que não haja de manifestar-se, nem escondida que não haja de saber-se e vir à luz.
18 Тийм учраас хэрхэн сонсож буйгаа анхаар. Учир нь хэнд байна түүнд өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, байгаа мэт санагдаж байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.
18 Vede, pois, como ouvis; porque a qualquer que tiver lhe será dado, e a qualquer que não tiver até o que parece ter lhe será tirado.
19 Тэгэхэд эх болон дүү нар нь түүн рүү ирсэн боловч шахцалдсан олноос болоод түүн рүү очиж чадсангүй.
19 E foram ter com ele sua mãe e seus irmãos, e não podiam aproximar-se dele, por causa da multidão.
20 Тэгтэл нэг хүн түүнд, Таны эх болон таны дүү нар тантай уулзахыг хүсэн гадаа зогсож байна гэлээ.
20 E foi-lhe dito: Estão lá fora tua mãe e teus irmãos, que querem ver-te.
21 Харин тэр хариулж тэдэнд, Миний эх болон миний дүү нар бол Шүтээний үгийг сонсдог бас үүнийг үйлддэг ийм хүмүүс юм гэв.
21 Mas, respondendo ele, disse-lhes: Minha mãe e meus irmãos são aqueles que ouvem a palavra de Deus e a executam.
22 Эдүгээ нэгэн өдөр ийм явдал болжээ. Тэгээд тэрбээр шавь нарынхаа хамт завинд орлоо. Улмаар тэр тэдэнд, Нуурын нөгөө тал руу гаталцгаая гэхэд тэд хөдлөв.
22 E aconteceu que, num daqueles dias, entrou num barco com seus discípulos, e disse-lhes: Passemos para o outro lado do lago. E partiram.
23 Харин тэд завиар хөвөх зуур тэр унтжээ. Тэгэхэд нууран дээр салхин шуурга бууж ирсэн бөгөөд тэд усанд автагдаж, аюулд оров.
23 E, navegando eles, adormeceu; e sobreveio uma tempestade de vento no lago, e enchiam-se de água, estando em perigo.
24 Тэгээд тэд түүн рүү очиж, түүнийг сэрээгээд, Багш аа, багш аа, бид сүйрч байна гэлээ. Тэгтэл тэр босож, салхи болон усны давалгааг зандрахад тэдгээр нь зогсож улмаар тогтуун болжээ.
24 E, chegando-se a ele, o despertaram, dizendo: Mestre, Mestre, perecemos. E ele, levantando-se, repreendeu o vento e a fúria da água; e cessaram, e fez-se bonança.
25 Тэгэхэд тэр тэдэнд, Та нарын итгэл хаана байна вэ? гэв. Гэтэл айж эмээн, гайхсан тэд нэг нэгэндээ, Энэ чинь ямар гээч хүн бэ! Учир нь тэрбээр салхи болон усанд хүртэл тушаахад тэд түүнд дуулгавартай байх юм гэлээ.
25 E disse-lhes: Onde está a vossa fé? E eles, temendo, maravilharam-se, dizendo uns aos outros: Quem é este, que até aos ventos e à água manda, e lhe obedecem?
26 Улмаар тэд Галийлийн эсрэг талд байдаг Гадариноосын нутагт иржээ.
26 E navegaram para a terra dos gadarenos, que está defronte da Galiléia.
27 Тэгээд тэрбээр газар дээр гарахад хотоос гарч буй нэгэн эр түүнтэй тааралдав. Тэр удаан хугацааны турш чөтгөрүүдэд эзэмдүүлсэн бас ямар ч хувцас өмсдөггүй мөн гэрт биш, харин булшны хөшөөнүүд дунд орогнодог байжээ.
27 E, quando desceu para terra, saiu-lhe ao encontro, vindo da cidade, um homem que desde muito tempo estava possesso de demônios, e não andava vestido, nem habitava em qualquer casa, mas nos sepulcros.
28 Тэгээд тэрбээр Есүсийг хараад хашгиран, түүний өмнө унаж чанга дуугаар, Хамгийн дээд Шүтээний Хүү Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ? Намайг тарчлаахгүй байхыг би танаас хичээнгүйлэн гуйж байна гэв.
28 E, quando viu a Jesus, prostrou-se diante dele, exclamando, e dizendo com grande voz: Que tenho eu contigo, Jesus, Filho do Deus Altíssimo? Peço-te que não me atormentes.
29 (Учир нь тэрбээр бузар сүнсэнд мөнөөх хүнээс гарахыг тушаасан ажээ. Яагаад гэвэл энэ нь түүнийг байнга эзэмддэг байсан бөгөөд мөнөөх эр гинж болон дөнгөөр дөнгөлөгдөж мануулдаг байв. Гэвч тэрбээр хүлээсүүдийг эвдээд, цөл рүү чөтгөрөөр хөтлөгддөг байжээ.)
29 Porque tinha ordenado ao espírito imundo que saísse daquele homem; pois já havia muito tempo que o arrebatava. E guardavamno preso, com grilhões e cadeias; mas, quebrando as prisões, era impelido pelo demônio para os desertos.
30 Тэгээд Есүс түүнээс, Нэр чинь хэн бэ? гэж асуув. Тэгэхэд тэр, Легеон гэв. Яагаад гэвэл олон чөтгөр түүний дотор орсон байжээ.
30 E perguntou-lhe Jesus, dizendo: Qual é o teu nome? E ele disse: Legião; porque tinham entrado nele muitos demônios.
31 Тэгтэл тэд түүнээс өөрсдийг нь ёроолгүй гүн рүү яв гэж тушаахгүй байхыг хичээнгүйлэн гуйлаа.
31 E rogavam-lhe que os não mandasse para o abismo.
32 Тэгэхэд тэнд олон гахайтай сүрэг уулан дээр бэлчиж байв. Тэгээд тэдэн рүү орохыг өөрсдөдөө зөвшөөрөхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Тэгэхэд нь тэр тэдэнд зөвшөөрөв.
32 E andava ali pastando no monte uma vara de muitos porcos; e rogaram-lhe que lhes concedesse entrar neles; e concedeu-lho.
33 Улмаар чөтгөрүүд мөнөөх хүнээс гарч, гахай руу орлоо. Тэгтэл сүрэг эгц уруу газраар доош нуур луу ухасхийж улмаар живж үхжээ.
33 E, tendo saído os demônios do homem, entraram nos porcos, e a manada precipitou-se de um despenhadeiro no lago, e afogou-se.
34 Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс юу болсныг хараад зугтан оджээ. Улмаар үүнийг хотод бас хөдөөд ярилаа.
34 E aqueles que os guardavam, vendo o que acontecera, fugiram, e foram anunciá-lo na cidade e nos campos.
35 Тэгтэл хүмүүс болсон явдлыг харахаар очив. Тэгээд Есүс дээр ирээд, мөнөөх эрийг чөтгөрүүд дотроос нь зайлуулагдчихсан, хувцаслачихсан, эрүүл саруул, Есүсийн хөлд сууж байхыг олж харав. Тэгээд тэд айжээ.
35 E saíram a ver o que tinha acontecido, e vieram ter com Jesus. Acharam então o homem, de quem haviam saído os demônios, vestido, e em seu juízo, assentado aos pés de Jesus; e temeram.
36 Ийнхүү үүнийг харсан тэд ч бас чөтгөрүүдэд эзэмдүүлж байсан хүн хэрхэн эдгээгдсэнийг хүмүүст хэллээ.
36 E os que tinham visto contaram-lhes também como fora salvo aquele endemoninhado.
37 Тиймээс Гадариноосын эргэн тойрны нутгаас цугласан олон бүгд өөрсдөөсөө холдохыг түүнээс хичээнгүйлэнгуйжээ. Учир нь тэд маш их айдаст автсан байлаа. Иймд тэрбээр завинд суугаад буцав.
37 E toda a multidão da terra dos gadarenos ao redor lhe rogou que se retirasse deles; porque estavam possuídos de grande temor. E entrando ele no barco, voltou.
38 Эдүгээ чөтгөрүүд дотроос нь зайлуулагдсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс хичээнгүйлэн гуйлаа. Харин Есүс,
38 E aquele homem, de quem haviam saído os demônios, rogou-lhe que o deixasse estar com ele; mas Jesus o despediu, dizendo:
39 Гэр лүүгээ буц. Тэгээд Шүтээн чамд ямар агуу зүйлс хийснийг ярь гээд түүнийг явуулав. Тэгэхэд тэр явж, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг хот даяар бүхэлд нь тунхаглалаа.
39 Torna para tua casa, e conta quão grandes coisas te fez Deus. E ele foi apregoando por toda a cidade quão grandes coisas Jesus lhe tinha feito.
40 Тэгээд ийм явдал болжээ. Есүсийг буцаж ирэхэд хүмүүс түүнийг баяртайгаар хүлээн авлаа. Учир нь бүгд түүнийг хүлээж байсан юм.
40 E aconteceu que, quando voltou Jesus, a multidão o recebeu, porque todos o estavam esperando.
41 Тэгтэл ажигтун, Иаеир гэдэг нэгэн эр ирсэн бөгөөд тэрбээр синагогийн удирдагч байв. Тэгээд тэрбээр Есүсийн хөлд унаад, өөрийнхөө гэрт очихыг түүнээс хичээнгүйлэн гуйв.
41 E eis que chegou um homem de nome Jairo, que era príncipe da sinagoga; e, prostrando-se aos pés de Jesus, rogava-lhe que entrasse em sua casa;
42 Учир нь тэр арван хоёр орчим настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт хэвтэж байжээ. Харин түүнийг явах зуур хүмүүс бүчин шахав.
42 Porque tinha uma filha única, quase de doze anos, que estava à morte. E indo ele, apertava-o a multidão.
43 Тэгэхэд арван хоёр жил цус алдалттай байсан, эмч нарт бүх амин зуулгаа үрсэн ч, хэнээр нь ч эдгээлгэж чадаагүй нэгэн эмэгтэй
43 E uma mulher, que tinha um fluxo de sangue, havia doze anos, e gastara com os médicos todos os seus haveres, e por nenhum pudera ser curada,
44 түүний ард очоод, хувцасных нь хормойд хүрчээ. Тэгтэл тэр даруй түүний цус алдалт зогслоо.
44 Chegando por detrás dele, tocou na orla do seu vestido, e logo estancou o fluxo do seu sangue.
45 Тэгэхэд Есүс, Хэн надад хүрсэн бэ? гэв. Харин бүгд үгүйсгэхэд Пээтрос болон түүнтэй хамт байсан хүмүүс, Багш аа, цугласан олон таныг бүчиж бас шахаж байна. Гэтэл та, Хэн надад хүрсэн бэ? гэх юм гэлээ.
45 E disse Jesus: Quem é que me tocou? E, negando todos, disse Pedro e os que estavam com ele: Mestre, a multidão te aperta e te oprime, e dizes: Quem é que me tocou?
46 Тэгэхэд нь Есүс, Хэн нэгэн надад хүрсэн. Учир нь надаас хүч чадал гарсныг би мэдэж байна гэв.
46 E disse Jesus: Alguém me tocou, porque bem conheci que de mim saiu virtude.
47 Тэгтэл эмэгтэй нууцлагдаагүйгээ мэдээд, айн чичирсээр ирж, түүний өмнө унаад, ямар шалтгааны учраас түүнд хүрснээ мөн хэрхэн тэр даруй эдгээгдсэнээ бүх хүний өмнө түүнд ярилаа.
47 Então, vendo a mulher que não podia ocultar-se, aproximou-se tremendo e, prostrando-se ante ele, declarou-lhe diante de todo o povo a causa por que lhe havia tocado, e como logo sarara.
48 Тэгэхэд нь тэр түүнд, Охин минь, урам зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван дотор яв даа гэв.
48 E ele lhe disse: Tem bom ânimo, filha, a tua fé te salvou; vai em paz.
49 Түүнийг ярьж байх зуур мөнөөх синагогийн удирдагчийнхаас нэг хүн ирээд түүнд, Охин чинь нас барчихлаа. Багшид бүү төвөг уд гэлээ.
49 Estando ele ainda falando, chegou um dos do príncipe da sinagoga, dizendo: A tua filha já está morta, não incomodes o Mestre.
50 Тэгтэл Есүс сонсоод хариулж түүнд, Бүү ай. Зөвхөн итгэ. Тэгээд тэр эдгээгдэнэ гэв.
50 Jesus, porém, ouvindo-o, respondeu-lhe, dizendo: Não temas; crê somente, e será salva.
51 Улмаар тэрбээр гэрт нь орохдоо Пээтрос, Иакоов, Иоаннис болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.
51 E, entrando em casa, a ninguém deixou entrar, senão a Pedro, e a Tiago, e a João, e ao pai e a mãe da menina.
52 Тэгэхэд бүгд цурхиран уйлж, түүний төлөө гашуудаж байлаа. Тэгтэл тэр, Бүү уйл. Тэр үхээгүй харин унтаж байна гэв.
52 E todos choravam, e a pranteavam; e ele disse: Não choreis; não está morta, mas dorme.
53 Гэтэл тэр үхсэн гэдгийг мэдэж байсан тэд түүнийг шоолон инээлдлээ.
53 E riam-se dele, sabendo que estava morta.
54 Тэгээд тэрбээр бүгдийг гаргаад, түүнийг гараас нь барьж, Охин минь, бос гэж дуудав.
54 Mas ele, pondo-os todos fora, e pegando-lhe na mão, clamou, dizendo: Levanta-te, menina.
55 Тэгтэл сүнс нь эргэж ирэн улмаар тэр шууд бослоо. Тэгэхэд нь түүнд хоол өгөхийг тэр тушаалаа.
55 E o seu espírito voltou, e ela logo se levantou; e Jesus mandou que lhe dessem de comer.
56 Тэгэхэд түүний эцэг эх алмайран гайхав. Харин тэр юу болсныг хэнд ч ярихгүй байхыг тэдэнд тушаажээ.
56 E seus pais ficaram maravilhados; e ele lhes mandou que a ninguém dissessem o que havia sucedido.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Lucas 8, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.