Lucas 3
Mongolian King James Version (MONKJV) vs ARIB
1 Эдүгээ Тивериос Кайсарын хаанчлалын арван тав дахь жилд Поонтиос Пилаатос Иудаиагийн мужийн захирагч, Ироодис Галийлийн захирагч, түүний дүү Фийлиппос Итураиа болон Трахонитис бүс нутгийн захирагч, Люсаниас Авилинийгийн захирагч,
1 No décimo quinto ano do reinado de Tibério César, sendo Pôncio Pilatos governador da Judéia, Herodes tetrarca da Galiléia, seu irmão Filipe tetrarca da região da Ituréia e de Traconites, e Lisânias tetrarca de Abilene,
2 Ааннас, Кайафас хоёр тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоаннист Шүтээний үг иржээ.
2 sendo Anás e Caifás sumos sacerdotes, veio a palavra de Deus a João, filho de Zacarias, no deserto.
3 Тэгээд тэрбээр гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагласаар Иордан хавийн бүх нутгаар явав.
3 E ele percorreu toda a circunvizinhança do Jordão, pregando o batismo de arrependimento para remissão de pecados;
4 Энэ нь эш үзүүлэгч Ишаиагийн үгсийн номонд, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга.
4 como está escrito no livro das palavras do profeta Isaías: Voz do que clama no deserto: Preparai o caminho do Senhor; endireitai as suas veredas.
5 Гуу жалга бүр дүүргэгдэх бөгөөд уул, толгод бүр намсгагдана. Мөн тахир муруй нь шулуун, бартаатай замууд нь дардан болгогдоно.
5 Todo vale se encherá, e se abaixará todo monte e outeiro; o que é tortuoso se endireitará, e os caminhos escabrosos se aplanarão;
6 Тэрчлэн бүх махбод Шүтээний авралыг үзнэ хэмээн бичигдсэний дагуу юм.
6 e toda a carne verá a salvação de Deus.
7 Тэгээд тэрбээр өөрөөр нь баптизм хийлгэхээр ирсэн цугласан олонд, Хорт могойн үеийнхэн ээ, ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?
7 João dizia, pois, às multidões que saíam para ser batizadas por ele: Raça de víboras, quem vos ensina a fugir da ira vindoura?
8 Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго. Тэгээд өөр өөрсдөдөө, Аврахаам эцэг бидэнд бий гэж бүү хэлж эхэл. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье.
8 Produzi, pois, frutos dignos de arrependimento; e não comeceis a dizer em vós mesmos: Temos por pai a Abrão; porque eu vos digo que até destas pedras Deus pode suscitar filhos a Abrão.
9 Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана.
9 Também já está posto o machado à raiz das árvores; toda árvore, pois, que não produz bom fruto, é cortada e lançada no fogo.
10 Тэгтэл хүмүүс түүнээс, Тэгвэл бид юу хийх вэ? гэж асуулаа.
10 Ao que lhe perguntavam as multidões: Que faremos, pois?
11 Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Хоёр цамцтай хүн байхгүйдээ илүүчлэг. Мөн хоолтой нь үүнчлэн үйлдэг гэв.
11 Respondia-lhes então: Aquele que tem duas túnicas, reparta com o que não tem nenhuma, e aquele que tem alimentos, faça o mesmo.
12 Тэгтэл татвар хураагчид ч бас баптизм хийлгэхээр ирээд түүнд, Багш аа, бид юу хийх вэ? гэлээ.
12 Chegaram também uns publicanos para serem batizados, e perguntaram-lhe: Mestre, que havemos nós de fazer?
13 Тэгэхэд нь тэр тэдэнд, Чамд даалгагдсанаас илүүг бүү хураа гэв.
13 Respondeu-lhes ele: Não cobreis além daquilo que vos foi prescrito.
14 Мөн үүнчлэн цэргүүд түүнээс, Бид юу хийх вэ? гэж шалгаалаа. Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэнд ч бүү хүчирхийлэл үйлд. Мөн хилсээр бүү буруутга. Тэгээд цалин хөлсөндөө хангалуун бай гэжээ.
14 Interrogaram-no também uns soldados: E nós, que faremos? Disse-lhes: A ninguém queirais extorquir coisa alguma; nem deis denúncia falsa; e contentai-vos com o vosso soldo.
15 Тэгээд хүмүүс хүлээлтэнд байсан тул бүгд зүрх сэтгэлдээ Иоаннисийн талаар, түүнийг Христ мөн эсэхийг эргэцүүлж байв.
15 Ora, estando o povo em expectativa e arrazoando todos em seus corações a respeito de João, se porventura seria ele o Cristo,
16 Иоаннис хариулж бүгдэд, Үнэндээ би та нарт усаар баптизм хийдэг. Харин надаас аугаа нэгэн ирж байгаа бөгөөд би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийнэ.
16 respondeu João a todos, dizendo: Eu, na verdade, vos batizo em água, mas vem aquele que é mais poderoso do que eu, de quem não sou digno de desatar a correia das alparcas; ele vos batizará no Espírito Santo e em fogo.
17 Түүний тарианы хийсгүүр гарт нь байгаа бөгөөд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайг амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ.
17 A sua pá ele tem na mão para limpar bem a sua eira, e recolher o trigo ao seu celeiro; mas queimará a palha em fogo inextinguível.
18 Тэгээд тэрбээр уриалгандаа өөр олон зүйлийг ард түмэнд тунхаглав.
18 Assim pois, com muitas outras exortações ainda, anunciava o evangelho ao povo.
19 Тэгэхэд Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Ироодиасаас болоод мөн өөрийн хийсэн бүх хорон муу үйлээсээ болоод Иоаннисаар буруутгагдсан захирагч Ироодис
19 Mas o tetrarca Herodes, sendo repreendido por ele por causa de Herodias, mulher de seu irmão, e por todas as maldades que havia feito,
20 тэрбээр энэ бүхэн дээрээ бас нэмээд, Иоаннисийг шоронд хорьжээ.
20 acrescentou a todas elas ainda esta, a de encerrar João no cárcere.
21 Эдүгээ бүх хүн баптизм хийлгэхэд ийм явдал болжээ. Есүс ч бас баптизм хийлгэсэн бөгөөд гуйлт хийж байхад нь тэнгэр нээгдлээ.
21 Quando todo o povo fora batizado, tendo sido Jesus também batizado, e estando ele a orar, o céu se abriu;
22 Улмаар түүн дээр Ариун Сүнс тагтаа мэт биет хэлбэрээр бууж ирэв. Тэгтэл тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэжээ.
22 e o Espírito Santo desceu sobre ele em forma corpórea, como uma pomba; e ouviu-se do céu esta voz: Tu és o meu Filho amado; em ti me comprazo.
23 Тэгэхэд гучаад настай болж эхэлж байсан Есүс нь Иосээфийн хүү (хэмээн тооцогддог) байсан бөгөөд тэр нь Элийгийн хүү,
23 Ora, Jesus, ao começar o seu ministério, tinha cerca de trinta anos; sendo {como se cuidava} filho de José, filho de Eli;
24 тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү, тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Ианаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү,
24 Eli de Matate, Matate de Levi, Levi de Melqui, Melqui de Janai, Janai de José,
25 тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Амооцын хүү, тэр нь Нахуумын хүү, тэр нь Эслийгийн хүү, тэр нь Ноогахын хүү,
25 José de Matatias, Matatias de Amós, Amós de Naum, Naum de Esli, Esli de Nagai,
26 тэр нь Маатын хүү, тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Шимийгийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Иэхудаагийн хүү,
26 Nagai de Maate, Maate de Matatias, Matatias de Semei, Semei de Joseque, Joseque de Jodá,
27 тэр нь Иоханааны хүү, тэр нь Рефаиагийн хүү, тэр нь Зеруввавээлийн хүү, тэр нь Шалтиэлийн хүү, тэр нь Нэриагийн хүү,
27 Jodá de Joanã, Joanã de Resa, Resa de Zorobabel, Zorobabel de Salatiel, Salatiel de Neri,
28 тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Адийгийн хүү, тэр нь Кээсэмийн хүү, тэр нь Алмодаадын хүү, тэр нь Ээрийн хүү,
28 Neri de Melqui, Melqui de Adi, Adi de Cosão, Cosão de Elmodã, Elmodão de Er,
29 тэр нь Иосийгийн хүү, тэр нь Элиэзэрийн хүү, тэр нь Иореимийн хүү, тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү,
29 Er de Josué, Josué de Eliézer, Eliézer de Jorim, Jorim de Matate, Matate de Levi,
30 тэр нь Шимэоны хүү, тэр нь Иэхудаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Ионааны хүү, тэр нь Элиакиймийн хүү,
30 Levi de Simeão, Simeão de Judá, Judá de José, José de Jonã, Jonã de Eliaquim,
31 тэр нь Мелеасын хүү, тэр нь Майнааны хүү, тэр нь Маттатаагийн хүү, тэр нь Натааны хүү, тэр нь Давийдийн хүү,
31 Eliaquim de Meleá, Meleá de Mená, Mená de Matatá, Matatá de Natã, Natã de Davi,
32 тэр нь Ишаигийн хүү, тэр нь Овээдийн хүү, тэр нь Боазын хүү, тэр нь Салмооны хүү, тэр нь Нахшооны хүү,
32 Davi de Jessé, Jessé de Obede, Obede de Boaz, Boaz de Salá, Salá de Nasom,
33 тэр нь Амминадаавын хүү, тэр нь Раамын хүү, тэр нь Хэцрооны хүү, тэр нь Пээрэцийн хүү, тэр нь Иэхудаагийн хүү,
33 Nasom de Aminadabe, Aminadabe de Admim, Admim de Arni, Arni de Esrom, Esrom de Farés, Farés de Judá,
34 тэр нь Иакоовын хүү, тэр нь Ицхаакийн хүү, тэр нь Аврахаамын хүү, тэр нь Тээрахын хүү, тэр нь Нахоорын хүү,
34 Judá de Jacó, Jacó de Isaque, Isaque de Abraão, Abraão de Tará, Tará de Naor,
35 тэр нь Сэрүүгийн хүү, тэр нь Рэүгийн хүү, тэр нь Пээлэгийн хүү, тэр нь Ээвэрийн хүү, тэр нь Шээлахын хүү,
35 Naor de Seruque, Seruque de Ragaú, Ragaú de Faleque, Faleque de Eber, Eber de Salá,
36 тэр нь Кэинааны хүү, тэр нь Арпахшаадын хүү, тэр нь Шээмийн хүү, тэр нь Ноахын хүү, тэр нь Лаамэхийн хүү,
36 Salá de Cainã, Cainã de Arfaxade, Arfaxade de Sem, Sem de Noé, Noé de Lameque,
37 тэр нь Мэтүшээлахийн хүү, тэр нь Ханоохын хүү, тэр нь Иэрэдийн хүү, тэр нь Махалалээлийн хүү, тэр нь Кэинааны хүү,
37 Lameque de Matusalém, Matusalém de Enoque, Enoque de Jarede, Jarede de Maleleel, Maleleel de Cainã,
38 тэр нь Эноошийн хүү, тэр нь Шээтийн хүү, тэр нь Адаамын хүү, тэр нь Шүтээний хүү байв.
38 Cainã de Enos, Enos de Sete, Sete de Adão, e Adão de Deus.
Atalhos do teclado
- Capítulo anterior←
- Próximo capítulo→
- Versículo anteriork
- Próximo versículoj
- Limpar seleçãoEsc
- Esta ajuda?
Estude este capítulo no WhatsApp
Peça à IA da Bíblia Fala para explicar Lucas 3, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.