João 8

Mongolian King James Version (MONKJV) vs NAA

Sair da comparação
NAA Nova Almeida Atualizada 2017
1 Тэгэхэд Есүс Чидуны уул руу явав.
1 Jesus, no entanto, foi para o monte das Oliveiras.
2 Улмаар өглөө эрт тэрбээр сүм рүү дахин очжээ. Тэгэхэд хамаг ард түмэн түүн рүү ирлээ. Тэгээд тэр суугаад, тэдэнд заан сургав.
2 De madrugada, voltou novamente para o templo, e todo o povo se reuniu em volta dele; e Jesus, assentado, os ensinava.
3 Тэгтэл завхайрал дундаа баригдсан нэгэн эмэгтэйг бичээчид болон Фарисачууд түүн рүү авчирчээ. Тэгээд эмэгтэйг голд зогсоогоод
3 Então os escribas e fariseus trouxeram à presença dele uma mulher surpreendida em adultério e, fazendo-a ficar em pé no meio de todos,
4 тэд түүнд, Багш аа, энэ эмэгтэй завхайрч байгаад, үйлдэл дээрээ баригдсан.
4 disseram a Jesus: — Mestre, esta mulher foi surpreendida em flagrante adultério.
5 Эдүгээ ийм хүн чулуугаар шидүүлэх ёстой гэдгийг Мошээ бидэнд хуулиар тушаасан. Харин та юу хэлэх вэ? гэжээ.
5 Na Lei, Moisés nos ordenou que tais mulheres sejam apedrejadas. E o senhor, o que tem a dizer?
6 Харин түүнийг сорин, үүнийг хэлсэн нь тэд түүнийг буруутгаж болохын тулд ажээ. Гэтэл Есүс тэднийг сонсоогүй мэт доош бөхийгөөд, хуруугаараа газарт бичив.
6 Eles diziam isso tentando-o, para terem de que o acusar. Mas Jesus, inclinando-se, escrevia na terra com o dedo.
7 Тэгээд тэд түүнээс үргэлжлүүлэн асуусаар байхад нь тэр өндийгөөд тэдэнд, Та нарын дундаас гэмгүй нь эхлээд эмэгтэй рүү чулуу шидэг гэжээ.
7 Como eles insistiam na pergunta, Jesus se levantou e lhes disse:
8 Тэгээд тэрбээр дахин доош бөхийж, газарт бичлээ.
8 E, inclinando-se novamente, continuou a escrever no chão.
9 Тэгэхэд үүнийг сонссон тэд ухамсраараа гэмшүүлэгдэж, хамгийн ахмадаасаа эхлээд сүүлчийнх хүртэл нэг нэгээрээ явж оджээ. Улмаар Есүс ганцаараа үлдсэн бөгөөд нөгөө эмэгтэй голд зогссоор байлаа.
9 Mas eles, ouvindo essa resposta, foram saindo um por um, a começar pelos mais velhos até os últimos, ficando só Jesus e a mulher em pé diante dele.
10 Есүс өндийгөөд, эмэгтэйгээс өөр хэн ч байхгүйг харахдаа түүнд, Эмэгтэй, чамайг буруутгагч тэд хаана байна? Хэн ч чамайг ялласангүй юу? гэв.
10 Levantando-se, Jesus perguntou a ela:
11 Тэгэхэд эмэгтэй, Хэн ч үгүй, Эзэн гэлээ. Тэгээд Есүс түүнд, Би ч бас чамайг яллахгүй. Яв, тэгээд цаашид бүү гэм хий гэв.
11 Ela respondeu: — Ninguém, Senhor! Então Jesus disse:
12 Дараа нь Есүс тэдэнтэй дахин ярьж, Би бол дэлхийн гэрэл. Намайг дагадаг хүн харанхуйд алхахгүй харин амьдралын гэрэлтэй болно гэлээ.
12 De novo, Jesus lhes falou, dizendo:
13 Тиймээс Фарисачууд түүнд, Та өөрийнхөө тухай гэрчилж байна. Таны гэрчлэл бол үнэн биш гэв.
13 Então os fariseus lhe disseram: — Você dá testemunho de si mesmo. O testemunho que você dá não é verdadeiro.
14 Есүс хариулж улмаар тэдэнд, Би өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч миний гэрчлэл бол үнэн. Учир нь би хаанаас ирснээ бас хаашаа явахаа мэднэ. Харин та нар миний хаанаас ирснийг бас хаашаа явахыг ч мэдэхгүй.
14 Jesus respondeu:
15 Та нар махбодын дагуу шүүдэг. Би хэнийг ч шүүдэггүй.
15 Vocês julgam segundo a carne; eu não julgo ninguém.
16 Тэгээд эдүгээ би шүүвэл миний шүүлт бол үнэн. Учир нь би ганцаараа биш, харин би болон намайг илгээсэн Эцэг хамтдаа юм.
16 E, se eu julgo, o meu juízo é verdadeiro, porque não sou só eu que julgo, mas eu e o Pai, que me enviou.
17 Мөн хоёр хүний гэрчлэл үнэн гэдэг нь танай хуулинд ч бас бичигдсэн байдаг.
17 Também na Lei de vocês está escrito que o testemunho de duas pessoas é verdadeiro.
18 Би бол өөрийнхөө тухай гэрчилдэг нэгэн мөн. Бас намайг илгээсэн Эцэг миний тухай гэрчилдэг гэв.
18 Eu dou testemunho de mim mesmo, e o Pai, que me enviou, também dá testemunho de mim.
19 Гэтэл тэд түүнд, Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс, Та нар намайг ч, Эцэгийг минь ч мэдэхгүй. Хэрэв та нар намайг мэдсэнсэн бол Эцэгийг минь ч бас мэдсэн л байх байсан гэж хариуллаа.
19 Então eles lhe perguntaram: — Onde está o seu Pai? Jesus respondeu:
20 Есүс сүм дотор заан сургаж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан дотор хэлжээ. Тэгэхэд хэн ч түүнийг барьсангүй. Учир нь түүний цаг хараахан ирээгүй байлаа.
20 Jesus proferiu essas palavras perto da caixa de ofertas, quando ensinava no templo. Ninguém o prendeu, porque ainda não havia chegado a sua hora.
21 Дараа нь Есүс дахиад тэдэнд, Би замаараа явах бөгөөд та нар намайг эрж хайна. Улмаар та нар гэмүүд дотроо үхэх болно. Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэв.
21 Outra vez Jesus lhes falou, dizendo:
22 Дараа нь Жүүдүүд, Тэр өөрийгөө алах юм байх даа? Яагаад гэвэл тэр, Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэж байна гэлцлээ.
22 Então os judeus diziam: — Será que ele tem a intenção de se suicidar? Porque diz: “Para onde eu vou vocês não podem ir.”
23 Тэгэхэд тэр тэдэнд, Та нар бол доороос, би бол дээрээс. Та нар бол энэ дэлхийнх, би бол энэ дэлхийнх биш.
23 Jesus lhes disse:
24 Тийм учраас би та нарт гэмүүд дотроо та нар үхнэ гэж хэлсэн. Учир нь би бол тэр гэдэгт та нар үл итгэвэл та нар гэмүүд дотроо үхэх болно гэв.
24 Por isso, eu lhes disse que vocês morrerão em seus pecados. Porque, se não crerem que
25 Дараа нь тэд түүнд, Та хэн юм бэ? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Би анхнаасаа л та нарт тэр гэдгээ хэлсэн.
25 Então lhe perguntaram: — Quem é você? Jesus respondeu:
26 Би та нарын талаар хэлэх бас шүүх олон зүйлтэй. Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн. Тиймээс би түүнээс сонссон тэдгээр зүйлсээ дэлхийд ярьдаг гэв.
26 Muitas coisas tenho para falar e julgar a respeito de vocês. Porém aquele que me enviou é verdadeiro, de modo que as coisas que dele ouvi, essas digo ao mundo.
27 Тэр тэдэнд Эцэгийн тухай ярьсныг тэд ойлгосонгүй.
27 Eles não entenderam que Jesus lhes falava do Pai.
28 Дараа нь Есүс тэдэнд, Та нар хүмүүний Хүүг өргөсөн байх үедээ, Би бол тэр гэдгийг бас би өөрөөсөө юуг ч хийдэггүйг та нар мэдэх болно. Харин би эдгээрийг Эцэгийнхээ надад заасны дагуу ярьж байна.
28 Então Jesus disse:
29 Мөн намайг илгээсэн тэрбээр надтай хамт байна. Эцэг намайг ганцаарангаар нь орхиогүй. Учир нь би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг хийдэг гэлээ.
29 E aquele que me enviou está comigo, não me deixou só, porque eu faço sempre o que lhe agrada.
30 Түүнийг эдгээр үгсийг ярихад олон хүн түүнд итгэжээ.
30 Quando Jesus disse isto, muitos creram nele.
31 Дараа нь Есүс өөрт нь итгэсэн Жүүдүүдэд, Хэрэв та нар миний үгэн дотор үргэлжилбэл үнэхээр миний шавь нар байна.
31 Então Jesus disse aos judeus que haviam crido nele:
32 Тэгээд та нар үнэнийг мэдэх бөгөөд тэрхүү үнэн та нарыг чөлөөлөх болно гэв.
32 conhecerão a verdade, e a verdade os libertará.
33 Тэд түүнд, Бид Аврахаамын үр удам бөгөөд хэнд ч хэзээ ч боолчлогдож байгаагүй. Та яаж, Та нар чөлөөтэй болгогдоно гэж хэлж байна аа? гэж хариуллаа.
33 Eles responderam: — Somos descendência de Abraão e jamais fomos escravos de ninguém. Como você pode dizer que seremos livres?
34 Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Гэм үйлддэг хэн ч бай гэмийн боол мөн.
34 Jesus respondeu:
35 Тэгээд боол гэрт үүрд байдаггүй. Харин Хүү л үүрд байдаг.
35 O escravo não fica sempre na casa; o filho, sim, fica para sempre.
36 Тиймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр чөлөөтэй болно.
36 Se, pois, o Filho os libertar, vocês serão verdadeiramente livres.
37 Би та нарыг Аврахаамын үр удам гэдгийг мэднэ. Харин та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг эрмэлзэж байна.
37 Bem sei que vocês são descendência de Abraão; no entanto, estão querendo me matar, porque a minha palavra não está em vocês.
38 Би Эцэгтэйгээ хамт харсан зүйлээ ярьдаг. Бас та нар эцэгтэйгээ хамт харсан зүйлээ хийдэг гэж хариуллаа.
38 Eu falo das coisas que vi junto de meu Pai; vocês, porém, fazem o que ouviram do pai de vocês.
39 Тэд хариулж улмаар түүнд, Аврахаам бол бидний эцэг гэв. Есүс тэдэнд, Хэрэв та нар Аврахаамын хүүхдүүд байсан бол Аврахаамын үйлсүүдийг хийх байсан.
39 Então lhe disseram: — Nosso pai é Abraão. Mas Jesus respondeu:
40 Гэтэл одоо та нар Шүтээнээс сонссон тэрхүү үнэнийг та нарт хэлсэн хүн намайг алахыг эрмэлзэж байна. Аврахаам ийм юм хийгээгүй.
40 Mas agora vocês estão querendo me matar, a mim que lhes falei a verdade que ouvi de Deus; Abraão não fez isso.
41 Та нар эцгийнхээ үйл хэргийг үйлддэг гэв. Тэгэхэд нь тэд түүнд, Бид садар самуунаас төрөөгүй. Бид нэг л Эцэг, нэг л Шүтээнтэй гэлээ.
41 Vocês fazem as obras do pai de vocês. Eles responderam: — Nós não somos filhos ilegítimos. Temos um pai, que é Deus.
42 Есүс тэдэнд, Хэрэв Шүтээн та нарын Эцэг байсан бол та нар намайг хайрлах байсан. Учир нь би Шүтээнээс гарсан бөгөөд түүнээс ирж байна. Би өөрөөрөө ирээгүй харин тэр намайг илгээсэн юм.
42 Jesus disse:
43 Миний ярьсан зүйлийг та нар яагаад ойлгодоггүй вэ? Яагаад гэвэл та нар миний үгийг сонсож чаддаггүй.
43 Por que vocês não compreendem a minha linguagem? É porque vocês são incapazes de ouvir a minha palavra.
44 Та нар бол өөрсдийн эцэг элээнийх бөгөөд та нар эцгийнхээ бузар хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр анхнаасаа л алуурчин байсан агаад үнэн дотор оршоогүй. Яагаад гэвэл түүний дотор үнэн байдаггүй. Тэр худал ярихдаа өөрөөсөө ярьдаг. Учир нь тэрбээр худалч бөгөөд үүний эцэг нь юм.
44 Vocês são do diabo, que é o pai de vocês, e querem satisfazer os desejos dele. Ele foi assassino desde o princípio e jamais se firmou na verdade, porque nele não há verdade. Quando ele profere mentira, fala do que lhe é próprio, porque é mentiroso e pai da mentira.
45 Харин би үнэнийг хэлдэг учраас та нар надад итгэдэггүй.
45 Mas, porque eu digo a verdade, vocês não creem em mim.
46 Та нарын хэн нь намайг гэмийн талаар гэмшүүлж байгаа юм бэ? Тэгээд хэрэв би үнэнийг хэлдэг юм бол та нар яагаад надад итгэдэггүй юм бэ?
46 Quem de vocês me convence de pecado? Se digo a verdade, por que não creem em mim?
47 Шүтээнээс байдаг нь Шүтээний үгсийг сонсдог. Тиймд та нар Шүтээнээс биш учраас сонсдоггүй юм гэв.
47 Quem é de Deus ouve as palavras de Deus; por isso, vocês não me ouvem, porque não são de Deus.
48 Гэтэл Жүүдүүд хариулж улмаар түүнд, Бид таныг Самареиа хүн бас чөтгөртэй гэж зөв хэлдэг биш үү? гэлээ.
48 Os judeus disseram a Jesus: — Será que não temos razão em dizer que você é samaritano e tem demônio?
49 Есүс, Би чөтгөргүй. Харин би Эцэгээ хүндэтгэдэг. Мөн та нар намайг доромжилдог.
49 Jesus respondeu:
50 Бас би өөрийн алдрыг эрэлхийлдэггүй. Эрэлхийлдэг бас шүүдэг нэгэн бий.
50 Eu não procuro a minha própria glória; há quem a busque e julgue.
51 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл үзэхгүй гэж хариуллаа.
51 Em verdade, em verdade lhes digo que, se alguém guardar a minha palavra, não verá a morte eternamente.
52 Тэгэхэд нь Жүүдүүд түүнд, Таныг чөтгөртэй гэдгийг бид одоо мэддэг боллоо. Аврахаам болон эш үзүүлэгч нар нас барсан. Гэтэл та, Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл амсахгүй гэж байна.
52 Então os judeus disseram: — Agora estamos certos de que você tem demônio. Abraão morreu, e também os profetas, e você diz: “Se alguém guardar a minha palavra, não provará a morte eternamente.”
53 Бидний эцэг Аврахаамаас та илүү агуу юм уу? Тэр нас барсан. Мөн эш үзүүлэгч нар нас барсан. Та өөрийгөө хэн болгоод байна вэ? гэхэд
53 Você não está querendo dizer que é maior do que Abraão, o nosso pai, que morreu? Também os profetas morreram. Quem você pensa que é?
54 Есүс, Хэрэв би өөрийгөө өргөмжилдөг юм бол миний өргөмжлөл юу ч биш. Намайг өргөмжилдөг нь миний Эцэг юм. Та нар түүнийг өөрсдийнхөө Шүтээн мөн гэж хэлдэг.
54 Jesus respondeu:
55 Гэсэн ч та нар түүнийг мэдээгүй. Харин би түүнийг мэддэг. Тэгээд би түүнийг мэддэггүй гэж хэлбэл та нар шиг худалч болно. Харин би түүнийг мэддэг бөгөөд түүний үгийг сахидаг.
55 Entretanto, vocês não o conhecem; eu, porém, o conheço. Se eu disser que não o conheço, serei como vocês: mentiroso; mas eu o conheço e guardo a sua palavra.
56 Та нарын эцэг Аврахаам миний өдрийг харах болсондоо хөөрөн баяссан. Тэгээд тэр харсан бас баярласан гэж хариуллаа.
56 Abraão, o pai de vocês, alegrou-se por ver o meu dia; e ele viu esse dia e ficou alegre.
57 Гэтэл Жүүдүүд түүнд, Та тавин нас ч хүрээгүй байж, Аврахаамыг харсан юм уу? гэв.
57 Então os judeus lhe perguntaram: — Você não tem nem cinquenta anos e viu Abraão?
58 Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Аврахаамыг байснаас өмнө би байдаг гэлээ.
58 Jesus respondeu:
59 Тэгтэл тэд түүн рүү чулуудахаар чулуунууд авав. Гэвч Есүс өөрийгөө далдлан улмаар тэдний дундуур явсаар сүмээс гарсан бөгөөд ийнхүү хажуугаар нь өнгөрлөө.
59 Então pegaram pedras para atirar nele, mas Jesus se ocultou e saiu do templo.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar João 8, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.