João 14

Mongolian King James Version (MONKJV) vs ACF

Sair da comparação
ACF Almeida Corrigida Fiel
1 Зүрх сэтгэл чинь бүү шаналаг. Та нар Шүтээнд итгэ, надад ч бас итгэ.
1 Não se turbe o vosso coração; credes em Deus, crede também em mim.
2 Миний Эцэгийн өргөөнд олон орд харш бий. Хэрэв үгүй байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт газар бэлдэхээр явж байна.
2 Na casa de meu Pai há muitas moradas; se não fosse assim, eu vo-lo teria dito. Vou preparar-vos lugar.
3 Тэгээд хэрэв би явж улмаар та нарт газар бэлдвэл эргэж ирээд, та нарыг өөртөө авна. Энэ нь би хаана байна та нар ч бас тэнд байхын тулд юм.
3 E quando eu for, e vos preparar lugar, virei outra vez, e vos levarei para mim mesmo, para que onde eu estiver estejais vós também.
4 Мөн миний хаашаа явж байгааг та нар мэддэг. Бас та нар замыг нь мэддэг гэлээ.
4 Mesmo vós sabeis para onde vou, e conheceis o caminho.
5 Томаас түүнд, Эзэн, бид таны хаашаа явж байгааг мэдэхгүй. Тиймээс бид тэр замыг хэрхэн мэдэж чадах билээ? гэв.
5 Disse-lhe Tomé: Senhor, nós não sabemos para onde vais; e como podemos saber o caminho?
6 Есүс түүнд, Би бол тэр зам, үнэн бас амьдрал мөн. Надаар дамжихгүй л бол хэн ч Эцэг рүү очихгүй.
6 Disse-lhe Jesus: Eu sou o caminho, e a verdade e a vida; ninguém vem ao Pai, senão por mim.
7 Хэрэв та нар намайг мэддэг байсан бол Эцэгийг минь ч бас мэддэг байх байсан. Тэгээд одооноос та нар түүнийг мэддэг болсон бас түүнийг харсан гэлээ.
7 Se vós me conhecêsseis a mim, também conheceríeis a meu Pai; e já desde agora o conheceis, e o tendes visto.
8 Фийлиппос түүнд, Эзэн, бидэнд Эцэгийг харуулаач. Тэгвэл энэ нь бидэнд хангалттай гэв.
8 Disse-lhe Filipe: Senhor, mostra-nos o Pai, o que nos basta.
9 Есүс түүнд, Би та нартай удаан хугацаанд хамт байсан байтал чи намайг мэдээгүй хэрэг үү, Фийлиппос оо? Намайг харсан нь Эцэгийг харсан хэрэг. Гэтэл чи яаж, Эцэгийг бидэнд харуулаач гэж хэлж байна вэ?
9 Disse-lhe Jesus: Estou há tanto tempo convosco, e não me tendes conhecido, Filipe? Quem me vê a mim vê o Pai; e como dizes tu: Mostra-nos o Pai?
10 Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт чи итгэдэггүй юм уу? Та нарт хэлдэг үгсийг би өөрөөсөө хэлдэггүй. Харин миний дотор оршдог Эцэг тэр л энэ ажлуудыг хийдэг.
10 Não crês tu que eu estou no Pai, e que o Pai está em mim? As palavras que eu vos digo não as digo de mim mesmo, mas o Pai, que está em mim, é quem faz as obras.
11 Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт надад итгэ. Эс бөгөөс ажлуудаас минь болоод надад итгэ.
11 Crede-me que estou no Pai, e o Pai em mim; crede-me, ao menos, por causa das mesmas obras.
12 Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Надад итгэдэг хүн миний хийдэг ажлуудыг бас хийнэ. Улмаар би Эцэг рүүгээ явж байгаа учраас тэр хүн эдгээрээс илүү агууг хийнэ.
12 Na verdade, na verdade vos digo que aquele que crê em mim também fará as obras que eu faço, e as fará maiores do que estas, porque eu vou para meu Pai.
13 Тэгээд Эцэг нь Хүүгийн дотор алдаршуулагдахын тулд миний нэрээр та нарын гуйх юу ч бай тэр зүйлийг би хийнэ.
13 E tudo quanto pedirdes em meu nome eu o farei, para que o Pai seja glorificado no Filho.
14 Хэрэв та нар миний нэрээр ямар нэг зүйл гуйвал би хийнэ.
14 Se pedirdes alguma coisa em meu nome, eu o farei.
15 Хэрэв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахь.
15 Se me amais, guardai os meus mandamentos.
16 Тэгээд би Эцэгээс гуйна. Тэгэхэд тэрбээр өөр нэг Тайтгаруулагчийг та нартай үүрд байлгахын тулд та нарт өгнө.
16 E eu rogarei ao Pai, e ele vos dará outro Consolador, para que fique convosco para sempre;
17 Тэр нь үнэний Сүнс. Түүнийг дэлхий хардаггүй бас түүнийг мэддэггүй учраас түүнийг хүлээн авч чадахгүй. Харин та нар түүнийг мэддэг. Учир нь тэр та нартай хамт байдаг бөгөөд дотор чинь байх болно.
17 O Espírito de verdade, que o mundo não pode receber, porque não o vê nem o conhece; mas vós o conheceis, porque habita convosco, e estará em vós.
18 Би та нарыг тайтгаруулагчгүй орхихгүй. Би та нар луу ирнэ.
18 Não vos deixarei órfãos; voltarei para vós.
19 Хэсэг хугацаанд дэлхий намайг харна тэгээд цаашид үгүй. Харин та нар намайг харна. Би амьд байдаг учраас та нар ч бас амьдарна.
19 Ainda um pouco, e o mundo não me verá mais, mas vós me vereis; porque eu vivo, e vós vivereis.
20 Би Эцэгийнхээ дотор мөн та нар миний дотор бас би та нарын дотор гэдгийг тэрхүү өдөрт та нар мэдэх болно.
20 Naquele dia conhecereis que estou em meu Pai, e vós em mim, e eu em vós.
21 Миний тушаалуудыг байлгадаг бөгөөд тэдгээрийг сахидаг хүн бол намайг хайрладаг нэгэн. Тэгээд намайг хайрладаг хүн Эцэгээр минь хайрлуулна. Түүнчлэн би түүнийг хайрлаж мөн өөрийгөө түүнд илчилнэ гэлээ.
21 Aquele que tem os meus mandamentos e os guarda esse é o que me ama; e aquele que me ama será amado de meu Pai, e eu o amarei, e me manifestarei a ele.
22 Искариотисийн биш Иудаас түүнд, Эзэн, та дэлхийд биш атлаа бидэнд яаж өөрийгөө илчлэх юм бэ? гэв.
22 Disse-lhe Judas (não o Iscariotes): Senhor, de onde vem que te hás de manifestar a nós, e não ao mundo?
23 Есүс хариулж улмаар түүнд хэлсэн нь, Хэрэв хүн намайг хайрлавал миний үгсийг сахина. Тэгээд Эцэг минь түүнийг хайрлах бөгөөд тэр хүн рүү бид очиж улмаар түүнтэй хамтдаа орших газраа бий болгоно.
23 Jesus respondeu, e disse-lhe: Se alguém me ama, guardará a minha palavra, e meu Pai o amará, e viremos para ele, e faremos nele morada.
24 Намайг хайрладаггүй хүн миний үгсийг сахидаггүй. Гэтэл та нарын сонссон тэрхүү үг бол минийх биш, харин намайг илгээсэн Эцэгийнх юм.
24 Quem não me ama não guarda as minhas palavras; ora, a palavra que ouvistes não é minha, mas do Pai que me enviou.
25 Би та нартай хамт байхдаа эдгээрийг та нарт ярилаа.
25 Tenho-vos dito isto, estando convosco.
26 Харин миний нэрээр Тайтгаруулагч буюу тэрхүү Ариун Сүнсийг Эцэг илгээх болно. Тэр та нарт бүгдийг заан сургах бөгөөд би та нарт юу хэлж байсан тэр бүгдийг та нарын санаанд оруулна.
26 Mas aquele Consolador, o Espírito Santo, que o Pai enviará em meu nome, esse vos ensinará todas as coisas, e vos fará lembrar de tudo quanto vos tenho dito.
27 Би амар тайвныг та нарт үлдээж байна. Би та нарт өөрийнхөө амар тайвныг өгч байна. Дэлхийн өгдөгтэй адилгүйг би та нарт өгч байна. Зүрх сэтгэл чинь бүү шаналаг бас бүү айг.
27 Deixo-vos a paz, a minha paz vos dou; não vo-la dou como o mundo a dá. Não se turbe o vosso coração, nem se atemorize.
28 Би явчихаад тэгээд та нар дээр дахин ирнэ гэж миний та нарт хэрхэн хэлснийг та нар сонссон. Хэрэв та нар намайг хайрладаг байсан бол би Эцэг рүү явна гэж хэлснээс минь болоод та нар баярлан хөөрөх байсан. Учир нь миний Эцэг надаас илүү агуу юм.
28 Ouvistes que eu vos disse: Vou, e venho para vós. Se me amásseis, certamente exultaríeis porque eu disse: Vou para o Pai; porque meu Pai é maior do que eu.
29 Тэгээд ийм зүйл болохоос өмнө би та нарт одоо хэллээ. Энэ нь ийм зүйл болоход та нар итгэж болохын тулд юм.
29 Eu vo-lo disse agora antes que aconteça, para que, quando acontecer, vós acrediteis.
30 Би та нартай цаашид их ярихгүй. Учир нь энэ дэлхийн хунтайж ирж яваа бөгөөд түүнд миний доторх юу ч байхгүй.
30 Já não falarei muito convosco, porque se aproxima o príncipe deste mundo, e nada tem em mim;
31 Харин Эцэгийн надад тушаасны дагуу би тийнхүү гүйцэтгэж байгаа нь би Эцэгт хайртай гэдгийг дэлхий мэдэж болохын тулд юм. Бос, эндээс явцгаая.
31 Mas é para que o mundo saiba que eu amo o Pai, e que faço como o Pai me mandou. Levantai-vos, vamo-nos daqui.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar João 14, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.