Atos 27

Mongolian King James Version (MONKJV) vs ARC

Sair da comparação
ARC Almeida Revista e Corrigida 2009
1 Тэгээд Итали руу дарвуулт онгоцоор бидний явах нь тодорхой болох үед тэд Паулос болон өөр хэдэн хоригдлыг Севастоосын цэргийн ангийн зуутын дарга Иулиос гэгчид тушаалаа.
1 Como se determinou que havíamos de navegar para a Itália, entregaram Paulo e alguns outros presos a um centurião por nome Júlio, da Coorte Augusta.
2 Улмаар бид Адрамюттиноосын дарвуулт онгоцонд ороод, Азийн эргүүдийг даган хөвөхөөр зорин хөдөллөө. Бидэнтэй хамт Тэссалонийкийн нэгэн Македони хүн Арийстархос байсан.
2 E, embarcando nós em um navio adramitino, partimos navegando pelos lugares da costa da Ásia, estando conosco Aristarco, macedônio de Tessalônica.
3 Тэгээд бид дараа өдөр нь Сидоонд хүрлээ. Тэгэхэд Иулиос Паулост элэгсэг хандаж, түүнийг сэргээхээр нөхөд дээр нь очих чөлөө олгов.
3 E chegamos no dia seguinte a Sidom, e Júlio, tratando Paulo humanamente, lhe permitiu ir ver os amigos, para que cuidassem dele.
4 Биднийг тэндээс хөдлөхөд салхи сөрүү байсан тул Киприйн урдуур хөвлөө.
4 E, partindo dali, fomos navegando abaixo de Chipre, porque os ventos eram contrários.
5 Тэгээд бид Киликиа болон Памфюлиагийн тэнгисээр хөвөөд, Люкиагийн хот Мюрад очсон.
5 E, tendo atravessado o mar ao longo da Cilícia e Panfília, chegamos a Mirra, na Lícia.
6 Тэгэхэд Итали руу хөвж явсан Александреиагийн дарвуулт онгоцыг зуутын дарга олоод, биднийг тэнд суулгав.
6 Achando ali o centurião um navio de Alexandria, que navegava para a Itália, nos fez embarcar nele.
7 Тэгээд олон өдөр удаан хөвсөөр, бид Книйдост бараг очих гэж байтал салхи бидэнд боломж олгоогүй тул Крийтигийн урдуур Салмоони руу хөвсөн юм.
7 E, como por muitos dias navegássemos vagarosamente, havendo chegado apenas defronte de Cnido, não nos permitindo o vento ir mais adiante, navegamos abaixo de Creta, junto de Salmona.
8 Ингээд түүгээр арайхийн өнгөрөөд, Сайн боомт гэж нэрлэгддэг нэгэн газарт очлоо. Үүний ойролцоо Ласаиа хот байсан.
8 E, costeando-a dificilmente, chegamos a um lugar chamado Bons Portos, perto do qual estava a cidade de Laseia.
9 Эдүгээ нэлээд хугацаа өнгөрсөн бас эдүгээ хөвөхөд аюултай болсон мөн мацаг барилт хэдийнээ өнгөрсөн байсан тул Паулос
9 Passado muito tempo, e sendo já perigosa a navegação, pois também o jejum já tinha passado, Paulo os admoestava,
10 тэдэнд, Эрхмүүд ээ, энэ аялал зөвхөн ачаа болон усан онгоцонд ч биш, харин бас бидний аминд ч гарзтай мөн их хохиролтой болох нь гэдгийг би харж байна гэж зөвлөжээ.
10 dizendo-lhes: Varões, vejo que a navegação há de ser incômoda e com muito dano, não só para o navio e a carga, mas também para a nossa vida.
11 Гэвч зуутын дарга Паулосаар хэлэгдсэн эдгээр зүйлээс илүү залуурчин болон дарвуулт онгоцны эзэнд итгэлээ.
11 Mas o centurião cria mais no piloto e no mestre do que no que dizia Paulo.
12 Түүнчлэн уг боомт нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул тэндээс хөдөлж, ямар нэг аргаар Фойникст хүрч чадвал тэнд өвөлжье гэж ихэнх нь зөвлөв. Энэ нь Крийтигийн нэгэн боомт бөгөөд баруун өмнөд болон баруун хойд чигт харсан байдаг аж.
12 E, como aquele porto não era cômodo para invernar, os mais deles foram de parecer que se partisse dali para ver se podiam chegar a Fenice, que é um porto de Creta que olha para a banda do vento da África e do Coro, e invernar ali.
13 Тэгээд өмнөдийн салхи зөөлөн үлээхэд тэд санаснаар нь болж байна гэж бодоод, тэндээс хөдлөн, Крийтигийн дэргэдүүр хөвөв.
13 E, soprando o vento sul brandamente, lhes pareceu terem já o que desejavam, e, fazendo-se de vela, foram de muito perto costeando Creta.
14 Гэтэл төд удалгүй өөдөөс нь Евроклюдон гэдэг ширүүн салхи бослоо.
14 Mas, não muito depois, deu nela um pé de vento, chamado Euroaquilão.
15 Улмаар дарвуулт онгоц туугдаж, салхийг сөрж чадахгүй болоход бид өөрөөр нь залууллаа.
15 E, sendo o navio arrebatado e não podendo navegar contra o vento, dando de mão a tudo, nos deixamos ir à toa.
16 Тэгээд Клауди гэдэг нэгэн арлын урдуур өнгөрч байхдаа аврах завийг тогтоох гэж бид маш их ажиллав.
16 E, correndo abaixo de uma pequena ilha chamada Cauda, apenas pudemos ganhar o batel.
17 Тэд үүнийг өргөчихөөд, туслах хэрэгслүүд ашиглан, дарвуулт онгоцонд бэхэлж уялаа. Мөн элсэн харгианд орчих вий хэмээн айсаар, дарвуулаа буулгав. Ийнхүү залууллаа.
17 E, levado este para cima, usaram de todos os meios, cingindo o navio; e, temendo darem à costa na Sirte, amainadas as velas, assim foram à toa.
18 Улмаар бид шуурганд маш хүчтэй цохигдсоор байсан тул дараа өдөр нь тэд дарвуулт онгоцыг хөнгөлөв.
18 Andando nós agitados por uma veemente tempestade, no dia seguinte, aliviaram o navio.
19 Тэгээд гурав дахь өдөр нь бид дарвуулт онгоцны тоноглолыг гараараа авч хаялаа.
19 E, ao terceiro dia, nós mesmos, com as próprias mãos, lançamos ao mar a armação do navio.
20 Улмаар нар ч, одод ч олон өдрөөр үзэгдээгүй бөгөөд багагүй шуурга биднийг нөмрөхөд аврагдах бүх найдвар маань тэгэхэд л үгүй болсон.
20 E, não aparecendo, havia já muitos dias, nem sol nem estrelas, e caindo sobre nós uma não pequena tempestade, fugiu-nos toda a esperança de nos salvarmos.
21 Харин хоол идэцгээлгүй удаан байсны дараа Паулос тэдний дунд зогсоод, Эрхмүүд ээ, та нар намайг сонсох хэрэгтэй байсан. Тэгвээс Крийтигээс хөдлөхгүй бас энэ гарз, хохирлыг үзэхгүй байх байсан.
21 Havendo já muito que se não comia, então, Paulo, pondo-se em pé no meio deles, disse: Fora, na verdade, razoável, ó varões, ter-me ouvido a mim e não partir de Creta, e assim evitariam este incômodo e esta perdição.
22 Гэхдээ одоо урам зоригтой байхыг би та нарт уриалж байна. Учир нь дарвуулт онгоцноос өөр, та нарын аминд хүрэх ямар ч хохирол учрахгүй.
22 Mas, agora, vos admoesto a que tenhais bom ânimo, porque não se perderá a vida de nenhum de vós, mas somente o navio.
23 Яагаад гэвэл би харьяалагддаг бас миний үйлчилдэг Шүтээний элч энэ шөнө миний дэргэд зогсоод,
23 Porque, esta mesma noite, o anjo de Deus, de quem eu sou e a quem sirvo, esteve comigo,
24 Паулос аа, бүү ай. Чи Кайсарын өмнө хүргэгдэх ёстой бөгөөд ажигтун, чамтай хамт дарвуулт онгоцонд яваа бүх хүнийг Шүтээн чамд өгсөн гэсэн.
24 dizendo: Paulo, não temas! Importa que sejas apresentado a César, e eis que Deus te deu todos quantos navegam contigo.
25 Тиймээс эрхмүүд ээ, урам зоригтой бай. Яагаад гэвэл энэ нь надад хэлэгдсэний дагуу болно гэдэгт би Шүтээнд итгэж байна.
25 Portanto, ó varões, tende bom ânimo! Porque creio em Deus que há de acontecer assim como a mim me foi dito.
26 Гэхдээ бид нэгэн арал дээр хаягдах ёстой гэлээ.
26 É, contudo, necessário irmos dar numa ilha.
27 Гэтэл арван дөрөв дэх шөнө болоход бидний дарвуулт онгоц Адриаст дээш, доош шидэгдэж байх зуур ямар нэг нутагт ойртлоо гэж шөнө дундын үед далайчид боджээ.
27 Quando chegou a décima quarta noite, sendo impelidos de uma e outra banda no mar Adriático, lá pela meia-noite, suspeitaram os marinheiros que estavam próximos de alguma terra.
28 Тэгээд гүнийг хэмжсэн бөгөөд хорин алд байгааг олж мэдлээ. Улмаар жаахан цаашлаад, дахин хэмжихэд арван таван алд байгааг олж мэдэв.
28 E, lançando o prumo, acharam vinte braças; passando um pouco mais adiante, tornando a lançar o prumo, acharam quinze braças.
29 Тэр үед бид хаднууд руу орчих вий хэмээн айж байлаа. Тэд хитэгнээс дөрвөн зангуу хаяад улмаар өдөр болохыг хүсэв.
29 E, temendo ir dar em alguns rochedos, lançaram da popa quatro âncoras, desejando que viesse o dia.
30 Харин далайчид дарвуулт онгоцноос зугтахыг эрмэлзэн, завийг тэнгис рүү буулгахдаа хошууны хэсгээс зангуунууд буулгахыг оролдож байгаа мэт дүр эсгэжээ.
30 Procurando, porém, os marinheiros fugir do navio e tendo já deitado o batel ao mar, como que querendo lançar as âncoras pela proa,
31 Паулос зуутын дарга болон цэргүүдэд, Энэ хүмүүс дарвуулт онгоцонд байхгүй л бол та нар аврагдаж чадахгүй гэлээ.
31 disse Paulo ao centurião e aos soldados: Se estes não ficarem no navio, não podereis salvar-vos.
32 Тэр үед цэргүүд мөнөөх завины олснуудыг огтолж улмаар үүнийг унагаав.
32 Então, os soldados cortaram os cabos do batel e o deixaram cair.
33 Тэгээд өдөр болох гэж байхад Паулос бүх хүнд идэх юмнаас авахыг хүсэж, Энэ бол та нар идэх юмнаас авахгүйгээр хоолгүй байсаар бас үргэлжлүүлсээр байгаа арван дөрөв дэх өдөр.
33 E, enquanto o dia vinha, Paulo exortava a todos a que comessem alguma coisa, dizendo: É já hoje o décimo quarto dia que esperais e permaneceis sem comer, não havendo provado nada.
34 Тиймээс би та нарыг идэх юмнаас авахыг гуйж байна. Яагаад гэвэл та нарын хэний ч толгойноос нэг үс ч унахгүй учраас энэ нь та нарын эрүүл байхын төлөө юм гэлээ.
34 Portanto, exorto-vos a que comais alguma coisa, pois é para a vossa saúde; porque nem um cabelo cairá da cabeça de qualquer de vós.
35 Тэгээд тэр ийн хэлчихээд, талх аван, бүх хүний өмнө Шүтээнд талархав. Улмаар талхыг хугалаад, идэж эхлэв.
35 E, havendo dito isto, tomando o pão, deu graças a Deus na presença de todos e, partindo- o, começou a comer.
36 Тэгтэл тэд бүгд урам зоригтой болж бас идэх юмнаас авлаа.
36 E, tendo já todos bom ânimo, puseram-se também a comer.
37 Тэгэхэд бид бүгдээрээ хоёр зуун далан зургаан сэтгэл дарвуулт онгоцонд байв.
37 E éramos ao todo no navio duzentas e setenta e seis almas.
38 Тэгээд тэд хангалттай идчихээд, дарвуулт онгоцоо хөнгөлж, улаан буудайг тэнгист хаялаа.
38 Refeitos com a comida, aliviaram o navio, lançando o trigo ao mar.
39 Улмаар өдөр болоход тэд уг газрыг таньсангүй. Харин тэд эрэг бүхий жижиг буланг олж хараад, боломж байвал дарвуулт онгоцоо тийш нь гаргая гэж боджээ.
39 E, sendo já dia, não reconheceram a terra; enxergaram, porém, uma enseada que tinha praia e consultaram-se sobre se deveriam encalhar nela o navio.
40 Тэгээд тэд зангуунуудаа татаж авчихаад, өөрсдийгөө тэнгист даатган, залуурын уяануудыг суллаж, гол дарвуулаа салхинд өргөөд, эрэг рүү болголоо.
40 Levantando as âncoras, deixaram-no ir ao mar, largando também as amarras do leme; e, alçando a vela maior ao vento, dirigiram-se para a praia.
41 Улмаар хоёр тэнгис уулзсан хэсэг рүү ороод, тэд дарвуулт онгоцыг хайргадуулчихав. Тэгтэл урд хэсэг нь зоогдож, хөдлөхгүй болжээ. Харин арын хэсэг нь давалгааны хүчинд эвдэрлээ.
41 Dando, porém, num lugar de dois mares, encalharam ali o navio; e, fixa a proa, ficou imóvel, mas a popa abria-se com a força das ondas.
42 Тэгэхэд цэргүүд хоригдлуудын хэн нэг нь сэлж гараад, зугтчих вий гэсэндээ тэднийг алахыг зорилго болгожээ.
42 Então, a ideia dos soldados foi que matassem os presos para que nenhum fugisse, escapando a nado.
43 Харин Паулосыг аврах хүсэлтэй байсан зуутын дарга тэднийг зорилгоос нь хориглов. Улмаар сэлж чаддагуудыг нь тэнгис рүү эхэлж ороод, газарт гарахыг тушаалаа.
43 Mas o centurião, querendo salvar a Paulo, lhes estorvou este intento; e mandou que os que pudessem nadar se lançassem primeiro ao mar e se salvassem em terra;
44 Тэгэхэд үлдсэн хүмүүсийн зарим нь хавтангууд дээр, зарим нь дарвуулт онгоцны эвдэрхий хэсгүүд дээр байв. Тэгээд ийм явдал болсон юм. Бүгд газар дээр эсэн мэнд гарлаа.
44 e os demais, uns em tábuas e outros em coisas do navio. E assim aconteceu que todos chegaram à terra, a salvo.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Atos 27, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.