Apocalipse 1

Mongolian King James Version (MONKJV) vs BKJ

Sair da comparação
1 Есүс Христийн илчлэлт. Үүнийг түүнд Шүтээн удахгүй болох ёстой зүйлсийг боолууддаа харуулахын тулд өгсөн бөгөөд үүнийг элчээрээ дамжуулан илгээж, өөрийн боол Иоаннист илэрхийлсэн.
1 A Revelação de Jesus Cristo, que Deus lhe deu, para mostrar aos seus servos coisas que em breve devem acontecer; e ele a declarou enviando-a por meio de seu anjo a seu servo João.
2 Тэрбээр Шүтээний үгийг бас Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн.
2 Que deu testemunho da palavra de Deus, e do testemunho de Jesus Cristo, e de todas as coisas que ele viu.
3 Энэ эш үзүүллэгийн үгсийг уншдаг нь бас сонсож улмаар үүнд бичигдсэн зүйлсийг сахидгууд нь жаргалтай. Яагаад гэвэл цаг нь ойрхон байна.
3 Abençoado é aquele que lê, e aqueles que ouvem as palavras desta profecia, e guardam estas coisas que nela estão escritas, porque o tempo está próximo.
4 Иоаннисоос Азид байгаа долоон чуулганд. Та нарт энэрэл ба амар тайван нь байгаа бас байсан мөн ирэх нэгнээс болон түүний хаан суудлын өмнө байдаг долоон Сүнснээс
4 João, às sete igrejas que estão na Ásia: Graça esteja convosco, e a paz, daquele que é, que era e que há de vir; e dos sete Espíritos que estão diante de seu trono;
5 мөн итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрөгч, газрын хаадын захирагч Есүс Христээс байг. Биднийг хайрлаж улмаар өөрийнхөө цусаар биднийг гэмүүдээс маань угаасан түүнд
5 e de Jesus Cristo, que é a fiel testemunha, e o primogênito dos mortos, e o príncipe dos reis da terra. A ele, que nos amou e nos lavou de nossos pecados em seu próprio sangue;
6 мөн биднийг Шүтээнд буюу Эцэгтээ хаад ба тахилч нар болгосон түүнд яруу алдар ба ноёрхол мөнхийн мөнхөд байг. Аминь.
6 e nos fez reis e sacerdotes para Deus, seu Pai; a ele seja a glória e o domínio para sempre e sempre. Amém.
7 Ажигтун, тэрбээр үүлс дунд айсуй. Тэгээд түүнийг нүд бүр түүнчлэн бас түүнийг жадалсан тэд ч харах болно. Улмаар түүнээс болоод дэлхийн бүх овог гашуудан орилно. Тийм ээ, Аминь.
7 Eis que ele vem com as nuvens, e todo olho há de vê-lo, e também aqueles que o perfuraram; e todas as famílias da terra se lamentarão por causa dele. Assim seja. Amém.
8 Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл хэмээн байгаа бас байсан мөн ирэх Эзэн, Бүхнээс Аугаа Нэгэн айлдаж байна.
8 Eu sou o Alfa e o Ômega, o princípio e o fim, diz o Senhor, que é, que era e que há de vir, o Todo-Poderoso.
9 Иоаннис би бас та нарын ах дүү бөгөөд зовлон зүдүүр доторх мөн Есүс Христийн хаанчлал ба тэвчээр доторх хамтрагч бөгөөд Шүтээний үгнээс болоод бас Есүс Христийн гэрчлэлээс болоод Паатмос гэдэг арал дээр байсан юм.
9 Eu, João, que também sou vosso irmão e companheiro na tribulação e no reino e paciência de Jesus Cristo, estava na ilha que é chamada de Patmos, por causa da palavra de Deus, e do testemunho de Jesus Cristo.
10 Эзэний өдөрт би Сүнсэн дотор байсан бөгөөд бүрээн мэт агуу дуу хоолой миний ард,
10 Eu estava no Espírito, no dia do Senhor, e ouvi por trás de mim uma grande voz, como a de uma trombeta,
11 Би бол Альфа ба Омега, эхнийх бөгөөд эцсийнх. Улмаар чи юу харж байгаагаа номонд бичээд, Ази дахь долоон чуулган болох Ээфэсос руу бас Смюрна руу бас Пээргамос руу бас Туатейра руу бас Саардейс руу бас Филадээлфеиа руу бас Лаодийкеа руу илгээ гэхийг сонсов.
11 dizendo: Eu sou o Alfa e o Ômega, o primeiro e o último; e o que tu vês, escreve em um livro, e envia-o às sete igrejas que estão na Ásia; a Éfeso, e a Esmirna, e a Pérgamo, e a Tiatira, e a Sardes, e a Filadélfia e a Laodiceia.
12 Тэгээд надтай ярьсан дуу хоолойг би харахаар эргэсэн бөгөөд эргэхдээ долоон алтан дэнгийн суурийг харлаа.
12 E voltei-me para ver a voz que falava comigo. E, voltando-me, eu vi sete candelabros de ouro;
13 Улмаар долоон дэнгийн суурин дунд хөлийн шагай хүрсэн дээл өмссөн бас цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүмүүний Хүү шиг нэгэн байв.
13 e no meio dos sete candelabros, alguém semelhante ao Filho do homem, vestido com uma roupa comprida até aos pés, e cingido com um cinto de ouro no seu peito.
14 Тэгээд түүний толгой ба үс нь ноос мэт цагаан, цас мэт цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт
14 Sua cabeça e seus cabelos eram brancos como a lã, tão brancos como a neve, e os seus olhos eram como uma chama de fogo;
15 мөн хөл нь зууханд шатаагдсан мэт өнгөлөг гуультай адил бөгөөд дуу хоолой нь олон усны дуу чимээ мэт аж.
15 e seus pés como bronze polido, como se queimassem em uma fornalha; e a sua voz como o som de muitas águas.
16 Мөн тэрбээр баруун гартаа долоон од барьсан бөгөөд амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан агаад царай нь чадлаараа гэрэлтэх нар мэт байлаа.
16 E ele tinha em sua mão direita sete estrelas, e da sua boca saía uma espada afiada de dois gumes e a sua face era como o sol quando brilha em sua força.
17 Тэгээд би түүнийг харах үедээ хөлд нь үхдэл мэт унав. Тэгэхэд тэрбээр баруун гараа над дээр тавиад, надад ийн хэллээ. Бүү ай. Би бол эхнийх бөгөөд эцсийнх.
17 E, quando o vi, caí como morto aos seus pés. E ele pôs sua mão direita sobre mim, dizendo: Não temas. Eu sou o primeiro e o último;
18 Би бол амьд байгаа бөгөөд үхсэн байсан нэгэн. Мөн ажигтун, Би бол мөнхийн мөнхөд амьд. Аминь. Бас үхэгсдийн газрын болон үхлийн түлхүүрүүд надад бий.
18 Eu Sou Ele que vive, e que estava morto; e eis que eu estou vivo para sempre, amém; e tenho as chaves do inferno e da morte.
19 Чи харсан зүйлсээ мөн байгаа зүйлсийг бас эдгээрийн дараа болох зүйлсийг бич.
19 Escreve as coisas que tu tens visto, as que são, e as que hão de acontecer.
20 Чиний харсан миний баруун гар дахь энэ долоон одны бас долоон алтан дэнгийн суурийн нууц. Долоон од бол долоон чуулганы элч нар бөгөөд чиний харсан долоон дэнгийн суурь бол долоон чуулган юм.
20 O mistério das sete estrelas que tu viste em minha mão direita, e dos sete candelabros de ouro. As sete estrelas são os anjos das sete igrejas, e os sete candelabros que tu viste são as sete igrejas.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Apocalipse 1, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.