2 Coríntios 12

Mongolian King James Version (MONKJV) vs BKJ

Sair da comparação
1 Сайрхах нь надад үнэхээр ашиггүй. Би Эзэний үзэгдлүүд ба илчлэлтүүд рүү очъё.
1 Não é conveniente para mim, sem dúvida, gloriar-me. Eu passarei às visões e revelações do Senhor.
2 Би Христ доторх нэгэн хүнийг арван дөрвөн жилийн өмнө мэдэж байсан. (Бие дотроо эсэхийг нь би хэлж чадахгүй. Эсвэл биеэсээ гадна эсэхийг нь хэлж чадахгүй. Шүтээн мэдэж байгаа.) Энэ хүн гурав дахь тэнгэр лүү аваачигдсан юм.
2 Conheço um homem em Cristo que há catorze anos (se no corpo, eu não posso dizer, ou se fora do corpo, eu não posso dizer; Deus o sabe) o tal foi arrebatado ao terceiro céu.
3 Тэгээд энэ эр (Бие дотроо юу эсвэл биеэсээ гадна уу гэдгийг би хэлж чадахгүй. Шүтээн мэдэж байгаа.)
3 E sei que o tal homem (se no corpo, se fora do corpo, eu não posso dizer; Deus o sabe),
4 хэрхэн ер бусын цэцэрлэг рүү аваачигдаж бас хүмүүний хувьд ярихад хуульд нийцгүй, ярьж болшгүй тийм үгсийг сонссоныг нь би мэдэж байсан.
4 foi arrebatado ao paraíso e ouviu palavras indescritíveis, que ao homem não é lícito proferir.
5 Би энэ хүний талаар сайрхах болно. Гэвч би өөрийн сул дорой байдлууд дотроо л биш бол өөрийнхөө талаар сайрхахгүй.
5 Do tal me gloriarei; mas de mim mesmo não me gloriarei, senão nas minhas fraquezas.
6 Учир нь би сайрхахыг хүслээ ч мунхаг болохгүй. Яагаад гэвэл би үнэнийг ярина. Гэвч хэн нэг нь намайг харж байгаагаасаа эсвэл миний тухай сонсдогоосоо илүүтэйг миний талаар бодох вий гэхдээ би хүлцэж байна.
6 Porque, embora desejasse gloriar-me, eu não serei um tolo, porque direi a verdade; mas agora disto me abstenho, para que nenhum homem pense de mim acima do que vê em mim, ou que ouve de mim.
7 Мөн илчлэлтүүдийн бялхсан байдлаар дамжуулан би хэтэрхий өргөмжлөгдчихгүйн тулд надад махбодод минь өргөс, намайг нударгалах Сатааны элч өгөгдсөн. Энэ нь би хэтэрхий өргөмжлөгдчихгүйн тулд юм.
7 E, para que eu não me exaltasse acima da medida, pela abundância das revelações, foi-me dado um espinho na carne, o mensageiro de Satanás para me esbofetear, para que eu não me exaltasse acima da medida.
8 Энэ зүйлээс болоод би Эзэнээс гурвантаа хичээнгүйлэн гуйсан нь энэ надаас зайлж болохын тулд байсан.
8 Por essa coisa, eu supliquei ao Senhor três vezes, para que ele se afastasse de mim.
9 Тэгтэл тэр надад, Миний энэрэл чамд хангалттай. Учир нь миний хүч чадал сул дорой байдал дотор төгс болгогддог гэсэн юм. Тиймээс Христийн хүч чадал миний дээр байж болохын тулд би харин ч сул дорой байдлууд дотроо ихэд баяртайгаар сайрхана.
9 E ele disse-me: A minha graça é suficiente para ti, porque a minha força se aperfeiçoa na fraqueza. De boa vontade, pois, me gloriarei nas minhas fraquezas, para que o poder de Cristo repouse sobre mim.
10 Тийм учраас Христийн төлөө би сул дорой байдлууд дунд, доромжлолууд дунд, хэрэгцээ шаардлагууд дунд, хавчлагууд дунд, зовлон бэрхшээлүүд дунд таатай байдаг. Учир нь хэзээ би сул дорой байна, тэр үедээ хүчтэй байдаг.
10 Portanto, eu tenho prazer nas fraquezas, nas censuras, nas necessidades, nas perseguições, nas aflições por causa de Cristo. Porque quando eu estou fraco então eu sou forte.
11 Би сайрхал дотор мунхаг болчихлоо. Та нар намайг албадсан. Учир нь би та нараар сайшаагдах ёстой байсан. Яагаад гэвэл би юу ч биш байлаа гэсэн би юугаараа ч хамгийн агуу төлөөлөгчдөөс доор биш.
11 Tornei-me tolo em gloriar-me; vós me compelistes. Porque eu devia ter sido recomendado por vós, visto que em nada fui inferior aos muitos principais apóstolos, embora eu nada seja.
12 Үнэхээр төлөөлөгчийн шинж тэмдгүүд та нарын дунд бүхий л тэвчээрээр, шинж тэмдгүүдээр, гайхамшгуудаар, агуу үйлсүүдээр үйлдэгдсэн.
12 Verdadeiramente, os sinais de um apóstolo foram manifestos entre vós com toda a paciência, por sinais, maravilhas e poderosos feitos.
13 Учир нь би өөрөө та нарт тээр болоогүйгээс өөрөөр та нар бусад чуулгануудаас юугаараа дорд юм бэ? Энэ бурууг минь уучлаарай.
13 Pois, em que éreis inferiores às outras igrejas, exceto que eu mesmo vos não fui um fardo? Perdoai-me este erro.
14 Ажигтун, би гурав дахь удаагаа та нар луу очиход бэлэн байна. Тэгээд би та нарт тээр болохгүй. Учир нь би та нарынхыг бус, харин та нарыг эрмэлздэг. Яагаад гэвэл хүүхдүүд нь эцэг эхийнхээ төлөө бус, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө хурааж хуримтлуулах ёстой билээ.
14 Eis aqui, pela terceira vez, eu estou pronto a ir ter convosco, e não vos serei um fardo; porque não busco o que é vosso, mas a vós; porque os filhos não devem guardar para os pais, mas os pais para os filhos.
15 Тэгээд би та нарыг бялхсан ихээр хайрлаж, өөрөө бага хайрлагддаг хэдий ч би та нарын төлөө маш их баяртайгаар зарцуулна мөн зарцуулагдана.
15 E eu muito alegremente gastarei, e me deixarei gastar por vós, se mais abundantemente vos amo, serei menos amado.
16 Гэхдээ энэ нь тийм байлаа ч би та нарт тээр болоогүй. Гэлээ ч би зальжин байснаараа та нарыг ов мэхээр барьсан юм байж.
16 Mas seja assim; eu não vos fui um fardo, mas, sendo astuto, vos tomei com astúcia.
17 Би та нар луу илгээсэн хүмүүсийнхээ аль нэгнээр нь дамжуулан та нараас завшсан уу?
17 Porventura, aproveitei-me de vós por algum daqueles que vos enviei?
18 Би Тийтосоос хүссэн бөгөөд түүнтэй хамт нэг ах дүүгээ илгээсэн. Тийтос та нараас завшсан уу? Бид ижил сүнс дотор алхдаг байсан биш үү? Ижил мөрөөр алхдаг байсан биш үү?
18 Eu exortei Tito, e com ele enviei um irmão. Porventura, Tito se aproveitou de vós? Não andamos no mesmo espírito, não andamos nos mesmos passos?
19 Дахиад, биднийг өөрсдийгөө өмгөөлнө гэж та нар бодож байна уу? Бид Шүтээний өмнө Христ дотор ярьдаг. Гэсэн ч хайрлагдагсад минь, та нарын босгон байгуулалтын төлөө бид бүгдийг хийдэг.
19 Novamente, pensais vós que nos desculpamos convosco? Nós falamos em Cristo perante Deus, mas fazemos todas as coisas, ó amados, para vossa edificação.
20 Учир нь би очихдоо та нарыг хүсэж байгаа тэр байдлаараа олж харахгүй, та нарын хүсэхгүй байгаа тэр байдлаар та нарт олж харагдах вий гэж бас хэрүүл маргаан, атаа жөтөө, уур хилэн, тэмцэл сөргөлдөөн, муучлал, хов жив, их зан, үймээн бужигнаан байх вий гэж
20 Porque temo que, quando chegar, não vos acharei como eu quereria, e que não serei encontrado por vós como quereríeis; que de alguma maneira haja debates, invejas, iras, contendas, maledicências, murmúrios, inchações, tumultos;
21 мөн намайг дахин очих үед миний Шүтээн намайг та нарын дунд даруу болгож улмаар гэм үйлдчихсэн бас өөрсдийнхөө үйлдсэн бузар байдал, завхайрал, садар самуун байдлаас гэмшин эргээгүй олны төлөө би гашуудах вий хэмээн айж байна.
21 e que, quando eu for novamente, o meu Deus me humilhe entre vós, e que eu lamente por muitos que pecaram anteriormente, e não se arrependeram da imundícia, e fornicação, e lascívia que cometeram.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar 2 Coríntios 12, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.