2 Coríntios 11

Mongolian King James Version (MONKJV) vs ARIB

Sair da comparação
ARIB Almeida Revisada Imprensa Bíblica
1 Өчүүхэн мунхаглалд минь намайг та нар тэвчдэг ч болоосой. Гэсэн ч үнэхээр намайг тэвчээрэй.
1 Oxalá me suportásseis um pouco na minha insensatez! Sim, suportai-me ainda.
2 Учир нь би та нарыг Шүтээний хардалтаар харддаг. Яагаад гэвэл би та нарыг нэг нөхөрт сүй тавиулсан нь ариун онгоноор чинь Христэд толилуулахын тулд юм.
2 Porque estou zeloso de vós com zelo de Deus; pois vos desposei com um só Esposo, Cristo, para vos apresentar a ele como virgem pura.
3 Гэвч могой Ээваг залиараа мэхэлсэн шиг Христ рүү байдаг тэрхүү чин сэтгэлээс та нарын оюун бодол ямар нэгэн байдлаар тийнхүү завхруулагдах вий гэж би айдаг.
3 Mas temo que, assim como a serpente enganou a Eva com a sua astúcia, assim também sejam de alguma sorte corrompidos os vossos entendimentos e se apartem da simplicidade e da pureza que há em Cristo.
4 Учир нь хэрэв бидний номлодоггүй өөр Есүсийг номлодог хүн ирвэл, эсвэл та нар өөрсдийнхөө хүлээн аваагүй байсан өөр нэг сүнсийг эсвэл өөрсдийнхөө хүлээн аваагүй байсан өөр нэг сайн мэдээг хүлээн авбал та нар сайн тэвчиж магадгүй.
4 Porque, se alguém vem e vos prega outro Jesus que nós não temos pregado, ou se recebeis outro espírito que não recebestes, ou outro evangelho que não abraçastes, de boa mente o suportais!
5 Яагаад гэвэл би өөрийгөө хамгийн агуу төлөөлөгчдөөс дор биш гэж үздэг.
5 Ora, julgo que em nada tenho sido inferior aos mais excelentes apóstolos.
6 Гэхдээ хэдийгээр би хэл яриагаар болхи ч харин мэдлэгээр тийм биш. Гэвч бид бүх зүйлд та нарын дунд бүрэн ил болгогдсон.
6 Pois ainda que seja rude na palavra, não o sou contudo na ciência; antes, por todos os modos, isto vos temos demonstrado em tudo.
7 Эсвэл би Шүтээний сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласан учраас та нар өргөмжлөгдөж болохын тулд би өөрийгөө даруу болгосноороо бүдрүүлэлт үйлдсэн юм уу?
7 Pequei porventura, humilhando-me a mim mesmo, para que vós fôsseis exaltados, porque de graça vos anunciei o evangelho de Deus?
8 Би та нарт үйлчлэхийн тулд бусад чуулгануудаас цалин авснаараа тэднийг дээрэмдсэн.
8 Outras igrejas despojei, recebendo delas salário, para vos servir;
9 Мөн би та нартай байхдаа бас гачигдаж байхдаа хэнд ч нэрмээс болоогүй. Учир нь надад дутагдаж байсан зүйлийг Македониас ирсэн ахан дүүс хангасан. Тэгээд та нарт дарамт болохоос би бүх зүйлд өөрийгөө сэргийлж байсан, сэргийлсээр ч байх болно.
9 e quando estava presente convosco, e tinha necessidade, a ninguém fui pesado; porque os irmãos, quando vieram da Macedônia, supriram a minha necessidade; e em tudo me guardei, e ainda me guardarei, de vos ser pesado.
10 Христийн үнэн миний дотор байгаа тул Ахаиагийн бүс нутагт энэ сайрхлаас хэн ч намайг зогсоохгүй.
10 Como a verdade de Cristo está em mim, não me será tirada glória nas regiões da Acaia.
11 Яагаад? Би та нарыг хайрладаггүй учраас уу? Шүтээн мэдэж байгаа.
11 Por que? Será porque não vos amo? Deus o sabe.
12 Гэвч би юу хийдэг, түүнийгээ л хийнэ. Энэ нь завшаан эрэлхийлдэг тэднээс би завшааныг нь таслахын тулд, сайрхдаг зүйлдээ тэд бидэн шиг гэж харагдаж болохын тулд юм.
12 Ora, o que faço e ainda farei, é para cortar ocasião aos que buscam ocasião; a fim de que, naquilo em que se gloriam, sejam achados assim como nós.
13 Учир нь ийм хүмүүс нь өөрсдийгөө Христийн төлөөлөгчид болгон хувиргадаг хуурамч төлөөлөгчид, заль мэхт ажилчид юм.
13 Pois os tais são falsos apóstolos, obreiros fraudulentos, disfarçando-se em apóstolos de Cristo.
14 Гэхдээ энэ нь гайхмаар юм биш. Учир нь Сатаан өөрийгөө гэрлийн элч болгон хувиргадаг.
14 E não é de admirar, porquanto o próprio Satanás se disfarça em anjo de luz.
15 Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид өөрсдийгөө зөв байдлын үйлчлэгчид болгон хувиргавал энэ нь агуу юм биш. Тэдний төгсгөл үйлсүүдийнх нь дагуу байх болно.
15 Não é muito, pois, que também os seus ministros se disfarcem em ministros da justiça; o fim dos quais será conforme as suas obras.
16 Би дахин хэлж байна. Хэн ч намайг мунхаг гэж бүү бодог. Харин үгүй бол, би өөрөөрөө жаахан сайрхаж болохын тулд ядаж л намайг мунхаг нэгэн мэтээр хүлээн аваарай.
16 Outra vez digo: ninguém me julgue insensato; mas se assim pensais, recebei-me como insensato mesmo, para que eu também me glorie um pouco.
17 Ярьж буй зүйлийн минь хувьд, би үүнийг Эзэний дагуу бус, харин итгэлтэйгээр сайрхах байдал дотор мунхаг байдлаар ярьж байна.
17 O que digo, não o digo segundo o Senhor, mas como por insensatez, nesta confiança de gloriar-me.
18 Олон хүн махбодын дагуу сайрхдаг учраас би ч бас сайрхана.
18 Desde que muitos se gloriam segundo a carne, eu também me gloriarei.
19 Учир нь өөрсдийгөө мэргэн гэж үздэг та нар мунхгуудыг баяртайгаар хүлцдэг.
19 Porque, sendo vós sensatos, de boa mente tolerais os insensatos.
20 Яагаад гэвэл хэрэв хэн нэгэн та нарыг боолчилбол, хэн нэгэн та нарыг цөлмөвөл, хэн нэгэн та нараас авбал, хэн нэгэн өөрийгөө өргөмжилбөл, хэн нэгэн нүүр лүү чинь цохивол та нар хүлцдэг.
20 Pois se alguém vos escraviza, se alguém vos devora, se alguém vos defrauda, se alguém se ensoberbece, se alguém vos fere no rosto, vós o suportais.
21 Биднийг сул дорой байсан юм шигээр гутаасан гутаалтын дагуу би ярьж байна. Гэсэн ч хэн нэг нь юунд зоригтой байна, би (мунхгаар ярьж байна) ч бас зоригтой байна.
21 Falo com vergonha, como se nós fôssemos fracos; mas naquilo em que alguém se faz ousado, com insensatez falo, também eu sou ousado.
22 Тэд Еврейчүүд үү? Би ч мөн. Тэд Израйльчууд уу? Би ч мөн. Тэд Аврахаамын үр удам уу? Би ч мөн.
22 São hebreus? também eu; são israelitas? também eu; são descendência de Abraão? também eu;
23 Тэд Христийн үйлчлэгчид үү? Би (мунхаг хүн шиг ярьж байна) бүр ч илүү, ажил хөдөлмөрөөр илүү бялхсан, ороолголтуудад хэмжээлшгүй их, шорон гянданд илүү олон удаа, үхэлд байнга байдаг.
23 são ministros de Cristo? falo como fora de mim, eu ainda mais; em trabalhos muito mais; em prisões muito mais; em açoites sem medida; em perigo de morte muitas vezes;
24 Дөчид ганц дутуу ташуурдалтын шархыг Жүүдүүдээс таван удаа хүртсэн.
24 dos judeus cinco vezes recebi quarenta açoites menos um.
25 Би гурван удаа саваадуулж, нэг удаа чулуугаар шидүүлэн, далбаат онгоцны сүйрэлд гурван ч удаа ороод, нэг хоног тэнгисийн гүнд байсан.
25 Três vezes fui açoitado com varas, uma vez fui apedrejado, três vezes sofri naufrágio, uma noite e um dia passei no abismo;
26 Аяллууддаа байнга усны аюулуудад, дээрэмчдийн аюулуудад, нутаг нэгтнийхээ аюулуудад, Жүүд бусчуудын аюулуудад, хотод аюулуудад, эзгүй газарт аюулуудад, тэнгист аюулуудад, хуурамч ах дүүсийн дунд аюулуудад байсан.
26 em viagens muitas vezes, em perigos de rios, em perigos de salteadores, em perigos dos da minha raça, em perigos dos gentios, em perigos na cidade, em perigos no deserto, em perigos no mar, em perigos entre falsos irmãos;
27 Туйлдалт ба шаналал зовиур дунд, байнга унтаагүй байдалд, өлсөж бас цангасан байдалд, байнга өлөн зэлмүүн байдалд, хүйтэнд бас нүцгэн байдалд байсан.
27 em trabalhos e fadiga, em vigílias muitas vezes, em fome e sede, em jejuns muitas vezes, em frio e nudez.
28 Гаднах эдгээр зүйлээс гадна бүх чуулганд тавих анхаарал халамж өдөр бүр над дээр хуралддаг.
28 Além dessas coisas exteriores, há o que diariamente pesa sobre mim, o cuidado de todas as igrejas.
29 Хэн сул дорой вэ, бас би сул дорой биш үү? Хэн бүдрүүлэгдэж байна вэ, бас би шатаагдаагүй юү?
29 Quem enfraquece, que eu também não enfraqueça? Quem se escandaliza, que eu me não abrase?
30 Хэрэв би сайрхах шаардлагатай болбол өөрийн сул дорой байдалтай холбоотой зүйлсийн талаар сайрхах болно.
30 Se é preciso gloriar-me, gloriar-me-ei no que diz respeito à minha fraqueza.
31 Би худал яриагүй гэдгийг мөнхөд магтагдсан бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Шүтээн мэддэг.
31 O Deus e Pai do Senhor Jesus, que é eternamente bendito, sabe que não minto.
32 Хаан Ареетасын доор байдаг захирагч, намайг Дамаскт баривчлахыг хүсэхдээ Дамаскчуудын хотыг харуулын цэргүүдээр мануулж байсан.
32 Em Damasco, o que governava sob o rei Aretas guardava a cidade dos damascenos, para me prender;
33 Тэгэхэд намайг цонхоор хана дагуулан сагсан дотор буулгаж улмаар би түүний гараас мултарсан.
33 mas por uma janela desceram-me num cesto, muralha abaixo; e assim escapei das suas mãos.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar 2 Coríntios 11, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.