1 João 4

Mongolian King James Version (MONKJV) vs BKJ

Sair da comparação
1 Хайрлагдагсад аа, сүнс бүрт бүү итгэ. Харин тэр сүнснүүдийг Шүтээнээс эсэхийг нь шалга. Яагаад гэвэл олон хуурамч эш үзүүлэгч дэлхийгээр явж байна.
1 Amados, não creiais em todo o espírito, mas provai se os espíritos são de Deus, porque muitos falsos profetas têm aparecido no mundo.
2 Есүс Христ махбод дотор ирсэн гэж хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Шүтээнээс байдаг. Үүгээр та нар Шүтээний Сүнсийг мэддэг.
2 Nisto conhecereis o Espírito de Deus: Todo o espírito que confessa que Jesus Cristo veio em carne é de Deus.
3 Мөн Есүс Христ бол махбод дотор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Шүтээнээс биш бөгөөд энэ бол ирнэ гэдгийг нь та нар сонссон мөн одоо аль хэдийн энэ дэлхий дээр байгаа тэрхүү антихристийнх юм.
3 E todo o espírito que não confessa que Jesus Cristo veio em carne não é de Deus; mas este é o espírito do anticristo, do qual já ouvistes que há de vir, e já agora está no mundo.
4 Бяцхан хүүхдүүд ээ, та нар бол Шүтээнийх бөгөөд тэднийг ялчихсан. Яагаад гэвэл та нарын дотор байгаа нь энэ дэлхий дээр байгаа түүнээс илүү агуу юм.
4 Vós sois de Deus, filhinhos, e já os tendes vencido; porque maior é aquele que está em vós do que aquele que está no mundo.
5 Тэд бол энэ дэлхийнх. Тийм учраас тэд энэ дэлхийнхийг ярьдаг бөгөөд дэлхий тэднийг сонсдог.
5 Eles são do mundo, por isso falam do mundo, e o mundo os ouve.
6 Бид бол Шүтээнийх. Шүтээнийг мэддэг хүн биднийг сонсдог. Шүтээнийх биш нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнсийг бас гажуудалтын сүнсийг мэддэг.
6 Nós somos de Deus; aquele que conhece a Deus nos ouve; aquele que não é de Deus não nos ouve. Nisto conhecemos o espírito da verdade e o espírito do erro.
7 Хайрлагдагсад аа, нэг нэгнээ хайрлацгаая. Учир нь хайр бол Шүтээнээс байдаг. Мөн хайрладаг хүн бүр Шүтээнээс төрсөн бөгөөд Шүтээнийг мэддэг.
7 Amados, amemo-nos uns aos outros; porque o amor é de Deus; e qualquer que ama é nascido de Deus e conhece a Deus.
8 Хайрладаггүй хүн Шүтээнийг мэддэггүй. Учир нь Шүтээн бол хайр юм.
8 Aquele que não ama não conhece a Deus; porque Deus é amor.
9 Шүтээн цорын ганц төрсөн Хүүгээ биднийг түүгээр дамжуулан амьдраг гэсэндээ дэлхий рүү илгээсэн учраас үүгээр Шүтээний хайр бидэнд ил болгогдсон.
9 Nisto foi manifestado o amor de Deus para conosco: por esta causa Deus enviou seu Filho unigênito ao mundo, para que pudéssemos viver através dele.
10 Бид Шүтээнийг хайрласан учраас биш, харин тэр биднийг хайрласан бөгөөд өөрийн Хүүгээ бидний гэмүүдийн төлөөх эвлэрүүлэл болгон илгээсэн учраас үүнд л хайр байгаа юм.
10 Nisto está o amor, não em que nós tenhamos amado a Deus, mas em que ele nos amou, e enviou seu Filho para ser a propiciação pelos nossos pecados.
11 Хайрлагдагсад аа, хэрэв Шүтээн биднийг ийн хайрласан юм бол бид ч бас нэг нэгнээ хайрлах ёстой.
11 Amados, se Deus assim nos amou, devemos também amar uns aos outros.
12 Шүтээнийг нэг ч хүн, хэзээ ч хараагүй. Хэрэв бид нэг нэгнээ хайрлавал Шүтээн бидний дотор орших бөгөөд түүний хайр бидний дотор төгс болгогддог.
12 Ninguém viu a Deus em tempo algum; se amamos uns aos outros, Deus habita em nós, e o seu amor é aperfeiçoado em nós.
13 Тэр бидэнд өөрийнхөө Сүнсийг өгсөн учраас үүгээр бид түүний дотор бас тэр бидний дотор оршдогийг бид мэддэг.
13 Nisto sabemos que habitamos nele, e ele em nós, porque ele nos deu do seu Espírito.
14 Мөн Эцэг Хүүг дэлхийн Аврагч болгон илгээснийг бид харсан бөгөөд гэрчилдэг.
14 E nós vimos e testificamos que o Pai enviou seu Filho para ser o Salvador do mundo.
15 Есүс бол Шүтээний Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэн ч бай түүний дотор Шүтээн мөн Шүтээний дотор тэр оршдог.
15 Qualquer que confessar que Jesus é o Filho de Deus, Deus habita nele, e ele em Deus.
16 Мөн Шүтээний бидэнд соёрхсон тэрхүү хайрыг бид мэдсэн бөгөөд итгэсэн. Шүтээн бол хайр юм. Тэгээд хайран дотор оршдог хүн Шүтээний дотор бас Шүтээн түүний дотор оршдог.
16 E nós conhecemos e cremos no amor que Deus tem para nós. Deus é amor; e aquele que habita em amor, habita em Deus, e Deus nele.
17 Үүгээр бидний хайр төгс болгогдсон нь бид шүүлтийн өдөрт эр зоригтой байж болохын тулд юм. Яагаад гэвэл тэр байгаа шиг бид ч бас энэ дэлхийд байна.
17 Nisto o nosso amor é aperfeiçoado, para que tenhamos ousadia no dia do julgamento; porque, como ele é, assim somos nós também neste mundo.
18 Хайр дотор айдас байдаггүй. Харин төгс хайр айдсыг зайлуулдаг. Яагаад гэвэл айдаст тарчилгал байдаг. Харин айдаг хүн хайр дотор төгс болгогдоогүй байдаг.
18 Não há temor no amor, mas o amor perfeito lança fora o medo; porque o medo traz tormento. Aquele que teme não é perfeito em amor.
19 Тэр эхлээд биднийг хайрласан учраас бид түүнийг хайрладаг.
19 Nós o amamos porque ele primeiro nos amou.
20 Хэрэв хэн нэг хүн, Би Шүтээнд хайртай гэж хэлдэг бөгөөд ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч хүн мөн. Учир нь харж буй ах дүүгээ хайрладаггүй хүн яаж харж байгаагүй Шүтээнийг хайрлаж чадах вэ?
20 Se um homem diz: Eu amo a Deus, e odeia seu irmão, é mentiroso. Porque se ele não ama seu irmão, a quem viu, como pode amar a Deus, a quem não viu?
21 Мөн, Шүтээнийг хайрладаг нь ах дүүгээ ч бас хайрла гэдэг энэ тушаалыг бид түүнээс авсан.
21 E este mandamento temos dele: que aquele que ama a Deus, ame também o seu irmão.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar 1 João 4, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.