Mateus 21

Mongolian King James Version (MONKJV) vs NAA

Sair da comparação
NAA Nova Almeida Atualizada 2017
1 Тэгээд Иерусалим руу дөхөж явахдаа Чидуны уулан дахь Витфагийд ирэв. Улмаар Есүс хоёр шавиа илгээж
1 Quando se aproximaram de Jerusalém e chegaram a Betfagé, ao monte das Oliveiras, Jesus enviou dois discípulos,
2 тэдэнд, Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Тэгээд уяатай илжиг бас түүнтэй хамт буй дудранг олно. Тайлаад надад авчир.
2 dizendo-lhes:
3 Тэр үед хэн нэг хүн та нарт юм хэлбэл, Эзэнд тэдний хэрэг байна гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг шууд явуулна гэв.
3 E, se alguém disser alguma coisa, respondam: “O Senhor precisa deles.” E logo ele deixará que vocês tragam os animais.
4 Энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр,
4 Ora, isto aconteceu para se cumprir o que foi dito por meio do profeta:
5 Та нар Сионы охинд хэл. Ажигтун, чиний хаан даруухнаар бас илжиг болон илжигний төл дудран дээр суугаад чам руу ирж байна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байжээ.
5 “Digam à filha de Sião: Eis que o seu Rei vem até você, humilde, montado em jumenta, e num jumentinho, cria de animal de carga.”
6 Тэгэхэд шавь нар явж, Есүсийн тэдэнд тушаасан дагуу гүйцэтгэв.
6 Indo os discípulos e tendo feito como Jesus lhes havia ordenado,
7 Тэгээд илжиг болон дудранг авчирч, дээр нь хувцаснуудаа тохоод, түүнийг дээр нь суулгажээ.
7 trouxeram a jumenta e o jumentinho. Então puseram em cima deles as suas capas, e sobre elas Jesus montou.
8 Тэгтэл үй олон хүн замаар хувцаснуудаа дэвссэн ажээ. Мөн бусад нь моднуудаас мөчир огтлон авч, замаар дэвсэв.
8 E a maior parte da multidão estendeu as suas capas no caminho, e outros cortavam ramos de árvores, espalhando-os pelo caminho.
9 Тэгэхэд өмнө нь болон ард нь явж байсан бөөн хүн, Давийдийн Хүүд, Осаннаа. Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ. Осаннаа хамгийн өндөрт гэж хашгиралджээ.
9 E as multidões, tanto as que iam adiante dele como as que o seguiam, clamavam: “Hosana ao Filho de Davi! Bendito o que vem em nome do Senhor! Hosana nas maiores alturas!”
10 Улмаар түүнийг Иерусалимд ирэхэд, Энэ хэн бэ? хэмээн хот бүхэлдээ үймэлдлээ.
10 E, quando Jesus entrou em Jerusalém, toda a cidade se alvoroçou. E perguntavam: — Quem é este?
11 Тэгэхэд цугласан олон, Энэ бол Галийлийн Назаретийн эш үзүүлэгч Есүс гэцгээлээ.
11 E as multidões respondiam: — Este é o profeta Jesus, de Nazaré da Galileia!
12 Тэгээд Есүс Шүтээний сүм рүү орж, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан бүх хүнийг хөөн гаргав. Мөн мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа зарагчдын суудлуудыг хөмөрлөө.
12 Jesus entrou no templo e expulsou todos os que ali vendiam e compravam. Derrubou as mesas dos cambistas e as cadeiras dos que vendiam pombas.
13 Улмаар тэдэнд, Миний өргөө гуйлтын өргөө хэмээн нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.
13 E disse-lhes:
14 Тэгтэл сохор болон доголон хүмүүс сүм дотор түүн дээр ирлээ. Тэгэхэд нь тэр тэднийг эдгээв.
14 Cegos e coxos se aproximaram de Jesus, no templo, e ele os curou.
15 Гэтэл ахлах тахилч нар болон бичээчид түүний сүм дотор хийсэн гайхамшигт зүйлсийг мөн Давийдийн Хүүд, Осаннаа гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад асар их эгдүүцэж
15 Mas, quando os principais sacerdotes e os escribas viram as maravilhas que Jesus fazia e as crianças que gritavam no templo: “Hosana ao Filho de Davi!”, ficaram indignados e perguntaram a Jesus:
16 улмаар түүнд, Тэдний юу хэлж байгааг сонсов уу? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тийм ээ. Нялхас болон хөхүүл хүүхдүүдийн амнаас гарах магтаалыг та төгс болгосон гэдгийг та нар хэзээ ч уншаагүй юу? гэжээ.
16 — Você está ouvindo o que estão dizendo? Jesus respondeu:
17 Тэгээд тэр тэднийг орхин хотоос гарч, Витаниа руу явлаа. Улмаар тэндээ хоногложээ.
17 E, deixando-os, saiu da cidade e foi para Betânia, onde passou a noite.
18 Эдүгээ тэрбээр өглөө нь хот руу буцахдаа өлсөв.
18 Cedo de manhã, ao voltar para a cidade, Jesus teve fome.
19 Тэгээд тэр замдаа нэгэн инжрийн модыг хараад, үүн рүү очлоо. Гэтэл тэндээс зөвхөн навчсаас өөр юу ч олсонгүй. Тиймээс түүнд, Үүнээс хойш чам дээр хэзээ ч жимс бүү ургаг гэв. Тэр даруй инжрийн мод хувхайрлаа.
19 E, vendo uma figueira à beira do caminho, aproximou-se dela, mas não encontrou nada, a não ser folhas. Então Jesus disse à figueira: E a figueira secou imediatamente.
20 Тэгтэл шавь нар үүнийг хараад, Инжрийн мод ямар хурдан хувхайрчихав аа! хэмээн гайхав.
20 Quando os discípulos viram isso, ficaram admirados e disseram: — Como a figueira secou depressa!
21 Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол та нар зөвхөн инжрийн модонд үүнийг хийх төдийгүй бас энэ ууланд, Өргөгд тэгээд тэнгист хаягд гэвэл биелэгдэх болно.
21 Ao que Jesus lhes disse:
22 Мөн та нар гуйлтандаа юуг ч бай итгэж гуйх аваас бүхнийг хүлээн авна гэлээ.
22 E tudo o que pedirem em oração, crendo, vocês receberão.
23 Тэгээд түүнийг сүмд ирэн зааж байхад ахлах тахилч нар болон ард түмний ахлагчид түүн дээр ирээд, Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Мөн танд энэ эрх мэдлийг хэн өгсөн юм бэ? гэв.
23 Jesus entrou no templo e, quando já estava ensinando, os principais sacerdotes e os anciãos do povo se aproximaram dele e perguntaram: — Com que autoridade você faz estas coisas? E quem lhe deu esta autoridade?
24 Тэгэхэд нь Есүс хариулж, тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Хэрэв та нар надад үүнийг хэлбэл эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ та нарт бас хэлье.
24 Jesus respondeu:
25 Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү? гэв. Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ.
25 De onde era o batismo de João: do céu ou dos homens? E eles discutiam entre si: — Se dissermos: “Do céu”, ele nos dirá: “Então por que não acreditaram nele?”
26 Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв.
26 Mas, se dissermos: “Dos homens”, é de temer o povo. Porque todos consideram João um profeta.
27 Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй.
27 Então responderam a Jesus: — Não sabemos. E ele, por sua vez, lhes disse:
28 Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн эр хоёр хүүтэй байв. Тэр ууган хүү дээрээ очоод, Хүү минь, өнөөдөр миний усан үзмийн талбайд очиж ажилла гэв.
28 — O que vocês acham? Um homem tinha dois filhos. Chegando-se ao primeiro, disse: “Filho, vá hoje trabalhar na vinha.”
29 Тэр, Би хүсэхгүй байна гэж хариулжээ. Гэсэн ч тэр дараа нь гэмшсэн бөгөөд явжээ.
29 Ele respondeu: “Não quero ir.” Mas depois, arrependido, foi.
30 Улмаар тэр удаах дээрээ очоод мөн адил хэлжээ. Тэгтэл тэр, Би явъя, эзэнтэн гэж хариулсан боловч явсангүй.
30 Dirigindo-se ao outro filho, o pai disse a mesma coisa. Ele respondeu: “Sim, senhor.” Mas não foi.
31 Тэр хоёрын хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд түүнд, Ууган нь гэв. Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Татвар хураагчид болон биеэ үнэлэгчид Шүтээний хаанчлалд та нараас урьтаж орно.
31 Qual dos dois fez a vontade do pai? Eles responderam: — O primeiro. Então Jesus disse:
32 Учир нь Иоаннис та нар луу зөв байдлын замаар ирсэн. Гэтэл та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болон биеэ үнэлэгчид түүнд итгэсэн. Гэвч та нар үүнийг харсныхаа дараа түүнд итгэе гэж гэмшин эргээгүй.
32 Porque João veio até vocês no caminho da justiça, e vocês não acreditaram nele; no entanto, os publicanos e as prostitutas acreditaram. Vocês, porém, mesmo vendo isso, não se arrependeram depois para acreditar nele.
33 Өөр зүйрлэл сонсогтун. Нэгэн гэрийн эзэн байжээ. Тэр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тойруулаад хашаа босгон, дотор нь дарсны тэвш ухаж, цамхаг барьжээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ.
33 — Escutem outra parábola. Havia um homem, dono de terras, que plantou uma vinha. Pôs uma cerca em volta dela, construiu nela um lagar, edificou uma torre e arrendou a vinha a uns lavradores. Depois, ausentou-se do país.
34 Тэгээд жимсний цаг ойртоход тэндээс жимсээ авахаар боолуудаа тариаланчид руу явуулжээ.
34 Quando chegou o tempo da colheita, o dono da vinha mandou os seus servos aos lavradores, para receber os frutos que cabiam a ele.
35 Тэгтэл тариаланчид боолуудыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алан, өөр нэгийг нь чулуугаар шидэв.
35 Mas os lavradores, agarrando os servos, espancaram um, mataram outro e apedrejaram ainda outro.
36 Дахиад, тэр эхнийхээсээ өөр олон боолыг илгээлээ. Гэтэл тэдэнд мөн адил үйлджээ.
36 O dono enviou ainda outros servos em maior número; e os lavradores fizeram a mesma coisa com eles.
37 Харин эцэст нь, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ тэдэн рүү илгээв.
37 Por último, o dono da vinha enviou-lhes o seu próprio filho, pensando: “O meu filho eles respeitarão.”
38 Гэтэл тариаланчид хүүг нь хараад хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Түүнийг алаад, өв хөрөнгийг нь эзэмшье гэв.
38 Mas os lavradores, vendo o filho, disseram uns aos outros: “Este é o herdeiro; venham, vamos matá-lo e ficar com a herança dele para nós.”
39 Тэгээд түүнийг бариад, усан үзмийн тариалангийн гадна гаргаж алжээ.
39 E, agarrando-o, lançaram-no fora da vinha e o mataram.
40 Тэгвэл мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн ирээд, тэр тариаланчдыг яах вэ? гэв.
40 Quando, pois, vier o dono da vinha, que fará àqueles lavradores?
41 Тэд түүнд, Хорон муу нөгөө хүмүүсийг тэр хэрцгийгээр устгаад, түүнд жимсийг нь улирал улиралд нь өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслүүлнэ гэжээ.
41 Eles responderam: — Fará perecer horrivelmente aqueles malvados e arrendará a vinha a outros lavradores que lhe entregarão os frutos no tempo certo.
42 Есүс тэдэнд, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог. Энэ нь Эзэний ажил бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэснийг Бичвэрүүдээс та нар хэзээ ч уншаагүй юу?
42 Então Jesus perguntou:
43 Тийм учраас би та нарт хэлье. Та нараас Шүтээний хаанчлал авагдаж, эндээс жимс гаргах үндэстэнд өгөгдөнө.
43 — Portanto, eu lhes digo que o Reino de Deus será tirado de vocês e entregue a um povo que lhe produza os respectivos frutos.
44 Тийнхүү энэ чулуун дээр унах хэн боловч хэмхэрнэ. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгон бутаргана гэлээ.
44 Todo o que cair sobre esta pedra ficará em pedaços; e aquele sobre quem ela cair ficará reduzido a pó.
45 Тэгэхэд ахлах тахилч нар болон Фарисачууд түүний зүйрлэлүүдийг сонсоод, өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов.
45 Os principais sacerdotes e os fariseus, ouvindo estas parábolas, entenderam que Jesus falava a respeito deles;
46 Тэгээд тэд түүнийг барихыг эрмэлзсэн ч цугласан олноос айлаа. Яагаад гэвэл тэд түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байжээ.
46 e, embora quisessem prendê-lo, tinham medo das multidões, porque estas o consideravam como profeta.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Mateus 21, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.