Marcos 6

Mongolian King James Version (MONKJV) vs VC

Sair da comparação
VC Versão Católica
1 Улмаар тэр тэндээс яваад, нутагтаа ирэв. Тэгэхэд шавь нар нь түүнийг дагажээ.
1 Depois, ele partiu dali e foi para a sua pátria, seguido de seus discípulos.
2 Тэгээд шаббаат өдөр болоход тэр синагогид заан сургаж эхлэв. Тэгэхэд сонсож байсан олон алмайран гайхаж, Энэ хүн хаанаас эдгээр зүйлтэй болчихоо вэ? Түүнд өгөгдсөн энэ мэргэн ухаан юу гээч вэ? Учир нь ийм аугаа үйлсүүд хүртэл түүний гараар хийгдэж байх юм.
2 Quando chegou o dia de sábado, começou a ensinar na sinagoga. Muitos o ouviam e, tomados de admiração, diziam: Donde lhe vem isso? Que sabedoria é essa que lhe foi dada, e como se operam por suas mãos tão grandes milagres?
3 Энэ чинь Марийагийн хүү бас Иакоов, Иосийс, Иудаас ба Сиймон нарын ах нөгөө мужаан биш үү? Түүний эмэгтэй дүү нар бидэнтэй хамт энд байгаа биш үү? гэв. Ийнхүү тэд түүнд бүдэрчээ.
3 Não é ele o carpinteiro, o filho de Maria, o irmão de Tiago, de José, de Judas e de Simão? Não vivem aqui entre nós também suas irmãs? E ficaram perplexos a seu respeito.
4 Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт, төрөл садан дундаа болон орон гэрээсээ өөр газар хүндлэлгүй байдаггүй гэв.
4 Mas Jesus disse-lhes: Um profeta só é desprezado na sua pátria, entre os seus parentes e na sua própria casa.
5 Улмаар тэр цөөн өвчтэй хүн дээр гар тавьж эдгээснээс өөр аугаа үйлсийг тэнд хийж чадсангүй.
5 Não pôde fazer ali milagre algum. Curou apenas alguns poucos enfermos, impondo-lhes as mãos.
6 Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод гайхав. Тиймээс тэр заан сургасаар эргэн тойрны тосгодоор явлаа.
6 Admirava-se ele da desconfiança deles. E ensinando, percorria as aldeias circunvizinhas.
7 Улмаар тэрбээр арван хоёрыг дуудан, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдлийг өгөөд, тэднийг хоёр хоёроор нь илгээж эхлэв.
7 Então chamou os Doze e começou a enviá-los, dois a dois; e deu-lhes poder sobre os espíritos imundos.
8 Тэгээд аян замдаа таягнаас өөр юу ч, бүсэндээ богц ч, талх ч, мөнгө ч авахгүй байхыг
8 Ordenou-lhes que não levassem coisa alguma para o caminho, senão somente um bordão; nem pão, nem mochila, nem dinheiro no cinto;
9 гэхдээ шаахайгаа үдсэн байхыг мөн хоёр цамц өмсөхгүй байхыг тэдэнд тушаалаа.
9 como calçado, unicamente sandálias, e que se não revestissem de duas túnicas.
10 Мөн тэр тэдэнд, Хаана ч бай, та нар нэг айлд ороод, тэр газраас явтлаа тэндээ бай.
10 E disse-lhes: Em qualquer casa em que entrardes, ficai nela, até vos retirardes dali.
11 Тэгээд хэн ч бай та нарыг хүлээж авахгүй бас сонсохгүй бол та нар тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөл доорх тоосоо сэгсэр. Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөрт энэ нь Соодома, Гооморрагийн хувьд тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно гэв.
11 Se em algum lugar não vos receberem nem vos escutarem, saí dali e sacudi o pó dos vossos pés em testemunho contra ele.
12 Тийнхүү тэд яваад, гэмшин эргэх ёстойг номложээ.
12 Eles partiram e pregaram a penitência.
13 Мөн тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй байсан олон хүнийг тосоор тосолсон бөгөөд тэднийг эдгээлээ.
13 Expeliam numerosos demônios, ungiam com óleo a muitos enfermos e os curavam.
14 Тэгтэл Ироодис хаан түүний тухай сонсов (яагаад гэвэл түүний нэр гадуур түгсэн байжээ). Улмаар тэр, Нөгөө Иоаннис Баптист үхэгсдээс босгогдсон байна. Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ.
14 O rei Herodes ouviu falar de Jesus, cujo nome se tornara célebre. Dizia-se: João Batista ressurgiu dos mortos e por isso o poder de fazer milagres opera nele.
15 Бусад хүмүүс, Тэр бол Элийа бас бусад нь, Тэр бол эш үзүүлэгч эсвэл эш үзүүлэгч нарын нэг шиг байна гэжээ.
15 Uns afirmavam: É Elias! Diziam outros: É um profeta como qualquer outro.
16 Харин үүнийг Ироодис сонсоод, Энэ бол миний толгойг нь авсан Иоаннис байна. Тэр үхэгсдээс босгогджээ гэв.
16 Ouvindo isto, Herodes repetia: É João, a quem mandei decapitar. Ele ressuscitou!
17 Учир нь Ироодис өөрөө дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиастай гэрлэсэн байсан тул түүнээс болоод хүн илгээн, Иоаннисийг барьж, түүнийг шоронд хүлсэн байжээ.
17 Pois o próprio Herodes mandara prender João e acorrentá-lo no cárcere, por causa de Herodíades, mulher de seu irmão Filipe, com a qual ele se tinha casado.
18 Учир нь Иоаннис Ироодист, Дүүгийнхээ эхнэрийг авах нь танд хуульд нийцгүй гэж хэлсэн аж.
18 João tinha dito a Herodes: Não te é permitido ter a mulher de teu irmão.
19 Харин түүнд Иродиас хорсож, түүнийг алахыг хүсдэг байсан ч чадаагүй юм.
19 Por isso Herodíades o odiava e queria matá-lo, não o conseguindo, porém.
20 Учир нь Ироодис Иоаннисаас эмээдэг байсан бөгөөд түүнийг зөв шударга бас ариун хүн гэдгийг мэдэж, түүнийг хамгаалдаг байв. Бас тэр түүнийг сонсоод, олон зүйл хийдэг байжээ. Мөн түүнийг баяртайгаар сонсдог байлаа.
20 Pois Herodes respeitava João, sabendo que era um homem justo e santo; protegia-o e, quando o ouvia, sentia-se embaraçado. Mas, mesmo assim, de boa mente o ouvia.
21 Тэгтэл Ироодис төрсөн өдрөөрөө өөрийн ихэс дээдэс, мянгатын дарга нар болон Галийлийн тэргүүлэгчдэд оройн зоог барьсан нь тохиромжтой өдөр болжээ.
21 Chegou, porém, um dia favorável em que Herodes, por ocasião do seu natalício, deu um banquete aos grandes de sua corte, aos seus oficiais e aos principais da Galiléia.
22 Тэр үед мөнөөх Иродиасын охин ирж бүжиглээд, Ироодис болон түүнтэй хамт сууж байсан хүмүүст таалагджээ. Хаан охинд, Юу ч бай хүссэнээ надаас гуй. Би чамд өгье гэв.
22 A filha de Herodíades apresentou-se e pôs-se a dançar, com grande satisfação de Herodes e dos seus convivas. Disse o rei à moça: Pede-me o que quiseres, e eu to darei.
23 Мөн тэр түүнд, Юу ч бай надаас гуй. Хаанчлалынхаа талыг ч болов би чамд өгнө гэж тангараглалаа.
23 E jurou-lhe: Tudo o que me pedires te darei, ainda que seja a metade do meu reino.
24 Харин тэр охин яваад ээждээ, Би юу гуйх вэ? гэхэд нь тэр, Иоаннис Баптистийн толгойг гэжээ.
24 Ela saiu e perguntou à sua mãe: Que hei de pedir? E a mãe respondeu: A cabeça de João Batista.
25 Тэгтэл охин шууд хаан дээр яаралтай ирээд, Яг одоо Иоаннис Баптистийн толгойг царан дээр надад өгөхийг би хүсэж байна гэж гуйлаа.
25 Tornando logo a entrar apressadamente à presença do rei, exprimiu-lhe seu desejo: Quero que sem demora me dês a cabeça de João Batista.
26 Тэгэхэд нь хаан ихэд гуниглав. Гэсэн ч тангарагаасаа мөн хамт сууж байсан хүмүүсээс болоод түүнд татгалзахыг хүссэнгүй.
26 O rei entristeceu-se; todavia, por causa da sua promessa e dos convivas, não quis recusar.
27 Тэгээд хаан цаазлагчийг тэр даруй илгээн, түүний толгойг авчрахыг тушаав. Тэгэхэд нь тэр явж, шоронд толгойг нь авчээ.
27 Sem tardar, enviou um carrasco com a ordem de trazer a cabeça de João. Ele foi, decapitou João no cárcere,
28 Улмаар түүний толгойг царан дээр авчирч, түүнийг охинд өгөв. Тэгтэл охин түүнийг ээждээ өглөө.
28 trouxe a sua cabeça num prato e a deu à moça, e esta a entregou à sua mãe.
29 Тэгэхэд түүний шавь нар энэ тухай сонсоод ирж, шарилыг нь аван, түүнийг булшинд тавьжээ.
29 Ouvindo isto, os seus discípulos foram tomar o seu corpo e o depositaram num sepulcro.
30 Тэгээд төлөөлөгчид Есүс дээр цугларлаа. Улмаар юу хийснээ бас юу заан сургаснаа бүгдийг нь түүнд ярив.
30 Os apóstolos voltaram para junto de Jesus e contaram-lhe tudo o que haviam feito e ensinado.
31 Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар өөрсдөө эзгүй газарт тусдаа оч. Тэгээд жаахан амар гэлээ. Учир нь тэнд олон хүн ирж бас явдаг байжээ. Тиймээс тэдэнд хооллох боломж байдаггүй байв.
31 Ele disse-lhes: Vinde à parte, para algum lugar deserto, e descansai um pouco. Porque eram muitos os que iam e vinham e nem tinham tempo para comer.
32 Тэгээд тэд тусдаа эзгүй газар луу завиар явлаа.
32 Partiram na barca para um lugar solitário, à parte.
33 Тэгэхэд тэдний явахыг хүмүүс харсан бөгөөд олон хүн түүнийг таньж, бүх хотоос тийшээ явган гүйлдэн улмаар тэднээс урьтаж очжээ. Улмаар түүн рүү хамтдаа ирэв.
33 Mas viram-nos partir. Por isso, muitos deles perceberam para onde iam, e de todas as cidades acorreram a pé para o lugar aonde se dirigiam, e chegaram primeiro que eles.
34 Тэгээд Есүс гарч ирэхдээ олон хүнийг харсан бөгөөд тэд хоньчингүй хонь мэт байсан тул тэдний төлөө өрөвдөх сэтгэл нь төрөв. Тиймээс тэрбээр олон зүйлийг тэдэнд заан сургаж эхэлжээ.
34 Ao desembarcar, Jesus viu uma grande multidão e compadeceu-se dela, porque era como ovelhas que não têm pastor. E começou a ensinar-lhes muitas coisas.
35 Улмаар аль хэдийн өдрийн ихэнх өнгөрсөн байхад шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар. Одоо өдрийн ихэнх нь өнгөрчихлөө.
35 A hora já estava bem avançada quando se achegaram a ele os seus discípulos e disseram: Este lugar é deserto, e já é tarde.
36 Тэднийг явуулаач. Тэд эргэн тойрны нутаг болон тосгод руу явж, өөрсдөдөө талх худалдаж аваг. Учир нь тэдэнд идэх юм юу ч байхгүй байна гэв.
36 Despede-os, para irem aos sítios e aldeias vizinhas a comprar algum alimento.
37 Тэгтэл тэр хариулж тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэлээ. Тэгэхэд нь тэд түүнд, Бид явж, хоёр зуун динаарионы талх худалдаж аваад тэдэнд идүүлэхээр өгөх үү? гэв.
37 Mas ele respondeu-lhes: Dai-lhes vós mesmos de comer. Replicaram-lhe: Iremos comprar duzentos denários de pão para dar-lhes de comer?
38 Харин тэр тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? Яваад хар гэлээ. Тэгэхэд тэд олж мэдээд, Тав бас хоёр загас байна гэв.
38 Ele perguntou-lhes: Quantos pães tendes? Ide ver. Depois de se terem informado, disseram: Cinco, e dois peixes.
39 Тэгээд тэрбээр бүх хүнийг хэсэг хэсгээр нь ногоон зүлгэн дээр суулгахыг тэдэнд тушаалаа.
39 Ordenou-lhes que mandassem todos sentar-se, em grupos, na relva verde.
40 Тэгэхэд тэд зуугаараа, тавиараа эгнээ эгнээгээр суув.
40 E assentaram-se em grupos de cem e de cinqüenta.
41 Тэгээд тэрбээр таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд харан ерөөгөөд, талхнуудыг хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өглөө. Мөн хоёр загасыг ч бүх хүнд хүртээв.
41 Então tomou os cinco pães e os dois peixes e, erguendo os olhos ao céu, abençoou-os, partiu-os e os deu a seus discípulos, para que lhos distribuíssem, e repartiu entre todos os dois peixes.
42 Тэгээд бүгд идээд цаджээ.
42 Todos comeram e ficaram fartos.
43 Тэгэхэд тэд талхны хэсэг болон загасаар дүүрэн арван хоёр сагсыг авлаа.
43 Recolheram do que sobrou doze cestos cheios de pedaços, e os restos dos peixes.
44 Тийнхүү талхнаас идсэн хүмүүс нь таван мянга орчим эрчүүд байжээ.
44 Foram cinco mil os homens que haviam comido daqueles pães.
45 Тэгээд тэрбээр хүмүүсийг тараах зуураа шавь нартаа завинд орж, нөгөө талд буй Витсайда руу явахыг даруй шаардлаа.
45 Imediatamente ele obrigou os seus discípulos a subirem para a barca, para que chegassem antes dele à outra margem, em frente de Betsaida, enquanto ele mesmo despedia o povo.
46 Тэгээд тэр тэднийг явуулчихаад, гуйлт хийхээр уул руу явжээ.
46 E despedido que foi o povo, retirou-se ao monte para orar.
47 Улмаар үдэш болоход завь тэнгисийн дунд байсан бөгөөд тэр ганцаараа газар дээр байлаа.
47 À noite, achava-se a barca no meio do lago e ele, a sós, em terra.
48 Тэгээд тэрбээр арайхийн сэлүүрдэж буй тэднийг харав. Учир нь салхи тэдний эсрэг байжээ. Улмаар тэр шөнийн дөрөв дэх манааны үед тэнгис дээгүүр алхсаар тэдэн рүү ирж, дэргэдүүр нь өнгөрөх гэж байв.
48 Vendo-os se fatigarem em remar, sendo-lhes o vento contrário, foi ter com eles pela quarta vigília da noite, andando por cima do mar, e fez como se fosse passar ao lado deles.
49 Гэтэл тэд тэнгис дээгүүр алхаж буй түүнийг харахдаа сүнс гэж бодоод хашгирчээ.
49 À vista de Jesus, caminhando sobre o mar, pensaram que fosse um fantasma e gritaram;
50 Учир нь бүгд түүнийг харсан бөгөөд айн түгшив. Тиймээс тэрбээр тэр даруй тэдэнтэй ярьсан бөгөөд тэдэнд, Зоригтой бай. Би байна. Бүү ай гэлээ.
50 pois todos o viram e se assustaram. Mas ele logo lhes falou: Tranqüilizai-vos, sou eu; não vos assusteis!
51 Тэгээд түүнийг завь руу тэдний зүг явахад салхи зогсжээ. Тэгэхэд нь тэд дотроо хэмжээлшгүй алмайран улмаар гайхлаа.
51 E subiu para a barca, junto deles, e o vento cessou. Todos se achavam tomados de um extremo pavor,
52 Учир нь тэд талхны тухай ойлгоогүй байжээ. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хатуурсан байлаа.
52 pois ainda não tinham compreendido o caso dos pães; os seus corações estavam insensíveis.
53 Тэгээд тэд гатлаад, Геннисаретийн нутагт ирсэн бөгөөд эрэгт зогсжээ.
53 Navegaram para o outro lado e chegaram à região de Genesaré, onde aportaram.
54 Улмаар тэднийг завинаас буухад хүмүүс түүнийг шууд таниад,
54 Assim que saíram da barca, o povo o reconheceu.
55 ойр хавийн бүх нутгаар гүйлдэн, түүнийг байгаа гэж сонссон газар луу өвчтэй хүмүүсийг дэвсгэр дээр нь авчирч эхлэв.
55 Percorrendo toda aquela região, começaram a levar, em leitos, os que padeciam de algum mal, para o lugar onde ouviam dizer que ele se encontrava.
56 Тэгээд түүний очсон тосгон, хот, нутаг бүрт хүмүүс өвчтөнүүдийг зээлүүдэд хэвтүүлж байлаа. Улмаар ядаж хувцасныхаа хормойд тэднийг хүргээч гэж түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Ийнхүү түүнд хүрсэн болгон эдгэрчээ.
56 Onde quer que ele entrasse, fosse nas aldeias ou nos povoados, ou nas cidades, punham os enfermos nas ruas e pediam-lhe que os deixassem tocar ao menos na orla de suas vestes. E todos os que tocavam em Jesus ficavam sãos.

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Marcos 6, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.