Marcos 13

Mongolian King James Version (MONKJV) vs VC

Sair da comparação
VC Versão Católica
1 Тэгээд түүнийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг түүнд, Багш аа, ямар чулуунууд бас ямар барилгууд байгааг хараач! гэлээ.
1 Saindo Jesus do templo, disse-lhe um dos seus discípulos:Mestre, olha que pedras e que construções!
2 Тэгэхэд Есүс хариулж түүнд, Чи энэ нүсэр барилгуудыг харж байна уу? Энд чулуу чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй гэв.
2 Jesus replicou-lhe: Vês este grande edifício? Não se deixará pedra sobre pedra que não seja demolida.
3 Тэгээд сүмийн эсрэг талд байдаг Чидуны уулан дээр түүнийг сууж байхад Пээтрос, Иакоов, Иоаннис, Андреас нар түүнээс аминчлан,
3 E estando sentado no monte das Oliveiras, defronte do templo, perguntaram-lhe à parte Pedro, Tiago, João e André:
4 Энэ зүйлс хэзээ болохыг мөн энэ бүх зүйл биелэгдэх үеийн шинж тэмдэг нь юу байхыг бидэнд хэлээч? гэж асуулаа.
4 Dize-nos, quando hão de suceder essas coisas? E por que sinal se saberá que tudo isso se vai realizar?
5 Тэгэхэд Есүс тэдэнд хариулан ийн хэлж эхлэв. Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлчихгүйн тулд болгоомжил.
5 Jesus pôs-se então a dizer-lhes: Cuidai que ninguém vos engane.
6 Учир нь олон хүн миний нэрээр, Би бол Христ гэж хэлж ирнэ. Тэгээд олныг төөрөлдүүлнэ.
6 Muitos virão em meu nome, dizendo: Sou eu. E seduzirão a muitos.
7 Мөн та нар дайн болон дайны сургуудыг сонсохдоо бүү түгш. Учир нь ийм зүйлс болох ёстой. Харин төгсгөл нь хараахан биш.
7 Quando ouvirdes falar de guerras e de rumores de guerra, não temais; porque é necessário que estas coisas aconteçam, mas não será ainda o fim.
8 Учир нь үндэстний дэргэд үндэстэн мөн хаанчлалын дэргэд хаанчлал босно. Түүнчлэн өөр өөр газарт газар хөдлөлтүүд болж бас өлсгөлөнгүүд, үймээн самуунууд бий болно. Эдгээр нь дуншилтуудын эхлэл юм.
8 Levantar-se-ão nação contra nação e reino contra reino; e haverá terremotos em diversos lugares, e fome. Isto será o princípio das dores.
9 Харин өөрсдөдөө анхаар. Учир нь тэд та нарыг зөвлөлүүдэд тушаана. Тэгээд та нар синагогиуд дотор зодуулна. Мөн та нар надаас болоод захирагчид болон хаадын өмнө тэдний эсрэг гэрчлэлийн төлөө хүргэгдэнэ.
9 Cuidai de vós mesmos; sereis arrastados diante dos tribunais e açoitados nas sinagogas, e comparecereis diante dos governadores e reis por minha causa, para dar testemunho de mim diante deles.
10 Түүнчлэн сайн мэдээ эхлээд бүх үндэстний дунд тунхаглагдсан байх ёстой.
10 Mas primeiro é necessário que o Evangelho seja pregado a todas as nações.
11 Харин тэд та нарыг аваачиж тушаах үед юу ярихаа урьдаас бүү бод. Бас урьдаас бүү эргэцүүл. Харин яг тэр цагт та нарт өгөгдөх юу ч бай түүнийг ярь. Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин Ариун Сүнс юм.
11 Quando vos levarem para vos entregar, não premediteis no que haveis de dizer, mas dizei o que vos for inspirado naquela hora; porque não sois vós que falais, mas sim o Espírito Santo.
12 Эдүгээ ах дүү нь ах дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна.
12 O irmão entregará à morte o irmão, e o pai, o filho; e os filhos insurgir-se-ão contra os pais e dar-lhes-ão a morte.
13 Тэгээд та нар миний нэрээс болоод бүгдэд үзэн ядагдана. Харин эцэс хүртэл нь тэвчих тэр хүн л аврагдана.
13 E sereis odiados de todos por causa de meu nome. Mas o que perseverar até o fim será salvo.
14 Харин та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн эзгүйрлийн жигшүүр нь байх ёсгүй газраа байж байгааг хараад, (уншдаг нь ойлгог) тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтаг.
14 Quando virdes a abominação da desolação no lugar onde não deve estar o leitor entenda , então os que estiverem na Judéia fujam para os montes;
15 Дээвэр дээр байгаа хүн гэр лүүгээ бүү бууг. Бас гэрээсээ ямар нэг юм авахаар бүү орог.
15 o que estiver sobre o terraço não desça nem entre em casa para dela levar alguma coisa;
16 Мөн талбайд байгаа нь ч хувцсаа авахаар дахин бүү буцаг.
16 e o que se achar no campo não volte a buscar o seu manto.
17 Харин тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа!
17 Ai das mulheres que naqueles dias estiverem grávidas e amamentando!
18 Харин та нар зугталтаа өвөл бүү байг гэж гуй.
18 Rogai para que isto não aconteça no inverno!
19 Учир нь тэр өдрүүдэд Шүтээний бүтээсэн бүтээлийн эхлэлээс өнөөг хүртэл болоогүй бас хэзээ ч болохгүй тийм гай зовлон ирнэ.
19 Porque naqueles dias haverá tribulações tais, como não as houve desde o princípio do mundo que Deus criou até agora, nem haverá jamais.
20 Мөн тэр өдрүүдийг Эзэн богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин тэр сонгосон сонгогдогсдынхоо төлөө тэр өдрүүдийг богиносгосон.
20 Se o Senhor não abreviasse aqueles dias, ninguém se salvaria; mas ele os abreviou em atenção aos eleitos que escolheu.
21 Түүнчлэн хэрэв хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ энд байна. Эсвэл, Ажигтун, тэр тэнд байна гэж хэлбэл бүү итгэ.
21 E se então alguém vos disser: Eis, aqui está o Cristo; ou: Ei-lo acolá, não creiais.
22 Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирж улмаар боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ.
22 Porque se levantarão falsos cristos e falsos profetas, que farão sinais e portentos para seduzir, se possível for, até os escolhidos.
23 Харин та нар болгоомжтой бай. Ажигтун, би та нарт бүх зүйлийг урьдаас хэллээ.
23 Ficai de sobreaviso. Eis que vos preveni de tudo.
24 Харин тэдгээр өдрүүдэд тэрхүү гай зовлонгийн дараа нар харанхуйлагдаж, сар гэрлээ өгөхгүй болно.
24 Naqueles dias, depois dessa tribulação, o sol se escurecerá, a lua não dará o seu resplendor;
25 Түүнчлэн тэнгэрийн одод унана. Мөн тэнгэрт байгаа хүчнүүд сэгсрэгдэнэ.
25 cairão os astros do céu e as forças que estão no céu serão abaladas.
26 Тэгээд дараа нь хүмүүний Хүүг үүлсийн дунд агуу хүч чадал болон сүр жавхаатай ирэхийг хүмүүс харна.
26 Então verão o Filho do homem voltar sobre as nuvens com grande poder e glória.
27 Улмаар тэр үед тэрбээр элч нараа илгээж, сонгогдогсдоо газрын хязгаараас тэнгэрийн хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.
27 Ele enviará os anjos, e reunirá os seus escolhidos dos quatro ventos, desde a extremidade da terra até a extremidade do céu.
28 Эдүгээ инжир модноос зүйрлэл суралц. Мөчир нь хэдийнээ зөөлөн болж, навчис гаргах үед зун ойрхон байгааг та нар мэддэг.
28 Compreendei por uma comparação tirada da figueira. Quando os seus ramos vão ficando tenros e brotam as folhas, sabeis que está perto o verão.
29 Тиймээс та нар эдгээр зүйл ийн болохыг харахдаа энэ нь ойрхон бүр үүднүүд дээр байгааг мэд.
29 Assim também quando virdes acontecer estas coisas, sabei que o Filho do homem está próximo, às portas.
30 Үнэхээр би та нарт хэлье. Энэ бүх зүйл биелэгдэх хүртэл энэ үе үгүй болохгүй.
30 Em verdade vos digo: não passará esta geração sem que tudo isto aconteça.
31 Тэнгэр ба газар үгүй болно. Харин миний үгс үгүй болохгүй.
31 Passarão o céu e a terra, mas as minhas palavras não passarão.
32 Харин тэр өдөр ба цагийн талаар Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрт буй элч нар ч бас Хүү ч мэддэггүй.
32 A respeito, porém, daquele dia ou daquela hora, ninguém o sabe, nem os anjos do céu nem mesmo o Filho, mas somente o Pai.
33 Та нар болгоомжил. Сонор сэргэг бай бас гуйлт хий. Учир нь тэр цаг хэзээ гэдгийг та нар мэдэхгүй.
33 Ficai de sobreaviso, vigiai; porque não sabeis quando será o tempo.
34 Учир нь хүмүүний Хүү бол боолууддаа эрх мэдэл мөн хүн бүрт ажлыг нь өгөөд, үүдний сахиулд сонор сэргэг байхыг тушаан, гэрээ орхиж, холын аянд гарч буй хүнтэй адил юм.
34 Será como um homem que, partindo em viagem, deixa a sua casa e delega sua autoridade aos seus servos, indicando o trabalho de cada um, e manda ao porteiro que vigie.
35 Тиймээс та нар сонор сэргэг бай. Учир нь гэрийн эзэн үдэш эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодох үед эсвэл өглөө ч юм уу хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
35 Vigiai, pois, visto que não sabeis quando o senhor da casa voltará, se à tarde, se à meia-noite, se ao cantar do galo, se pela manhã,
36 Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байгаагаар олох вий.
36 para que, vindo de repente, não vos encontre dormindo.
37 Харин та нарт хэлж байгаа, Сонор сэргэг бай гэдэг зүйлийг би бүгдэд хэлж байна гэлээ.
37 O que vos digo, digo a todos: vigiai!

Ler em outra tradução

Comparar com outra

Estude este capítulo no WhatsApp

Peça à IA da Bíblia Fala para explicar Marcos 13, comparar traduções ou montar um estudo — tudo direto pelo WhatsApp.